Булган (хот)

Булган (ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ) нь Булган аймгийн төв юм. Улаанбаатараас 318 км зайтай газарт оршино. 89 км² газар нутагтай бөгөөд д.т.дээш 1208 м өндөрт оршдог. Хүн ам нь 13,034 (2020). Дайчин вангийн хүрээний суурин дээр байгуулагджээ. Засаг захиргааны хувьд Булган аймгийн Булган сум гэх бөгөөд 6 багтай. 1924-1931 онд Булган хан уулын хошуу гэж нэрлэгдэж байгаад 1931 онд улс даяар засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийгдэхэд Сэлэнгэ аймагт харьяалагдан Булган сум болсон. 1938 онд Булган аймаг байгуулагдахад харьяалал өөрчлөгджээ. Нутаг дэвсгэрийн хойд цэг нь Ачуутын овоо, зүүн цэг нь Мээж уул, урд цэг нь Өндөр хөтөл, Баруун цэг нь Булган хан уул болж нийт 8860 га нутагтай, уулархаг ойт хээрийн бүсэд оршдог ба далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн.

Булган
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ
Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ
Өндөр гудамж
Өндөр гудамж
Булган is located in Mongolia
Булган
Булган
Монгол дахь байршил
Солбицол: 48°48′43″N 103°32′01″E / 48.81194°N 103.53361°E / 48.81194; 103.53361
Улс Монгол
Аймаг Булган
Сэлэнгэ аймгийн сум1931 он
Булган аймгийн сум1938 он
Газар нутаг
  Сум99.95 км2 (38.59 миль2)
Өндөр
1,208 м (3,963 фут)
Хүн ам
 (2022)
  Сум 12,817
  Хотын нутаг
11,198
Бүсийн дугаар+976(0)146

Засаг захиргаа, аж ахуйн нэгж

Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 31 төлөөлөгчтэй бөгөөд 3 орон тооны ажилтан, 9 тэргүүлэгчтэй. Сумын ЗДТГ нь 48 ажилтан албан хаагчтай, үүнээс улс төрийн албан хаагч 8, төрийн захиргааны албан хаагч 17, төрийн үйлчилгээний албан хаагч 23 байна. Сумын Засаг даргын дэргэд хотын захирагчийн алба, Тохижилт үйлчилгээний анги үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг албанд 39 хүн ажиллаж сумын тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хариуцан зохион байгуулдаг.

Сумын хэмжээнд 611 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас ХХК 405, хоршоо 31, ТӨҮГ 2, салбар 30, төсөвт байгууллага 53, ТББ 18, шашны байгууллага 4, ОНБ 28 үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй

Булган сум нь 69402 толгой малтай. Үүнээс адуу 4517, үхэр 5148, хонь 23298, ямаа 20497 байна. ХАА-н эдэлбэр газар 2174 га үүнээс 123 га талбай нь төмс, хүнсний ногооны талбай байдаг. Булган сум нь жилд дунджаар 850 тн төмс, 300 тн хүнсний ногоо хураан авч жилд дунджаар 5000 гаруй тн байгалийн хадлан бэлтгэж байна.

Боловсрол, эрүүл мэндийн байгууллага

Суманд 12 жилийн 1-р сургууль, Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Ц.Готовын нэрэмжит 12 жилийн 3-р сургууль, Спортын мэргэжлийн дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулан 3200 гаруй суралцагч, 260 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж, суралцаж байна.

Мөн сургуулийн өмнөх боловсрол олгох 6 цэцэрлэгт 930 гаруй хүүхэд, 100 гаруй багш, ажилчид ажиллаж суралцдаг. ЭӨЦСургууль “Улсын шилдэг ТОП менежмент”-тэй сургууль, 4-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”, 2-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр тус тус шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 200 ортойгоор 240 гаруй эмч, сувилагч, ажиллагсад сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнээс гадна “Жаргахуй”, “Цоожид”, “Эмийн цэцэглэн” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Дэд бүтэц, харилцаа холбоо

Сумын төв нь 35,1 км асфальтан замтай бөгөөд Эрдэнэт-Булган-Мөрөн чиглэлийн хатуу хучиллттай зам дайран өнгөрдөг, цахилгаан эрчим хүчний төвийн системд холбогдсон, харилцаа холбооны Мобиком, Скайтел, Юнител, Монголын цахилгаан холбоо компаниудын салбарууд үйл ажиллагаа явуулдаг, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сум юм. “Булган телевиз”, “Сайхан Монгол” телевиз, “Сайхан аялгуу” 107.5 радио, “Булганы мэдээ” сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрууд

Булган сумын ойролцоо гадаад болон дотоодын аялагчид , жуулчдын сэтгэлийг татах “Хүн чулууны хөшөө”, Монголд алдартай “Цагаан суварга”, Диваажин сүм, Ардын Хатанбаатар Магсаржавын бунхан, Анхдагч болоод алдартан баатруудын хөшөө, Алдарт дөрвөн Аваргын хөшөө, Цогт хунтайжийн талбай, баруун замын байлдааны Штаб музей зэрэг дурсгалт газрууд байдаг бөгөөд аялал жуулчлалын “Анаг тур”, “Хангай дисковери”, “Булган хаус”, “Булган буудал” зэрэг томоохон газрууд аялагчид болон жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.

Статистик

Он201120122013201420152016201720182019
1Хүн амын тоо124501251912010124021155212512126161280612780
2Хүн амын тоо хүйсээрЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэйЭрэгтэйЭмэгтэй
604264086146637358526158610063026014622061046408612564916240656662146566
3Хүн амын тоо хот, хөдөөгөөрХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөө
117027481175976011242768115528501069785511672840117848321198682011946834
4Өрхийн тоо335633383434351835183567363536783707
5Өрхийн тоо хот, хөдөөгөөрХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөөХотХөдөө
302832830173213154280326525332582603296271336027533602753432275
6Хүн амын дундаж наслалт70.5171.2871.772.372.8673.1773.373.673.9
7Төрөлт291306335284304281246273310
8Нас баралт9910110085898374108101
9Гэрлэлт батлуулсан635452525656738775
10Гэрлэлт цуцлалт192023231519261830
11Бүтэн өнчин хүүхэд131610888899
12Хагас өнчин хүүхэд197193987076115113122124
13Өрх толгойлсон эх614635666847849707653193195
14Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо598560410430590580574562559
15СӨБайгууллага777886666
16СӨБ-ын багшийн тоо373738383936363636
17СӨБ-т хамрагсан хүүхдийн тоо864876895965980916938990930
18ЕБСургуулийн тоо333333344
19Их эмчийн тоо606664677071747469
20Орон нутгийн төсвийн орлого /сая төгрөгөөр/551.11645.44484.87283.36341.96703.57547.710290.610174.9
21Орон нутгийн төсвийн зарлага /сая төгрөгөөр/516.4816.46573.37532.56392.66658.57604.29415.19844.1
22ААНБ-ын тоо242268268347341379429589611
23Малчдын тоо651560467522494549469421397
24Малын тоо514005570055056592005980068167631096228369402

Эшлэл