Булган аймаг

Монгол Улсын аймаг
(Булган-с чиглүүлэгдэв)

БулганМонгол улсын аймаг. 1938 онд үүсэн байгуулагдсан.

Булган аймаг
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ
Flag of Булган аймаг
Булган аймаг Сүлд
Солбицол: 48°48′N 103°33′E / 48.800°N 103.550°E / 48.800; 103.550 103°33′E / 48.800°N 103.550°E / 48.800; 103.550
Улс Монгол
Байгуулагдсан1938 он (1938)
НийслэлБулган
Газар нутаг
  Нийт48,733.00 км2 (18,815.92 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 61,717
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)134
ISO 3166 кодMN-067
Улсын дугаарБУ_
Вэб сайтbulgan.gov.mn

49 мянган км² нутаг, 62 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Булган (хот).

Газар зүй

Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.

Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.

Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийн ургамал, хойд хэсгээр ой хөвч тархжээ. Ан амьтан элбэггэй.

Хүн ам зүй

Булган аймаг 2018 онд 62 мянган хүнтэй байв. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно.

Угсаатны бүрэлдэхүүн

Түүх

Эртний түүх

Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгурын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргид, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.

БНМАУ-ын үе

Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.

Нутгийн хуваарь

Булган аймаг дотроо 16 сум болж хуваагдана.

Сумдыг ялгасан газрын зураг
Булган аймгийн сумдын нэр, хүн амын тоо
Сумын нэрХүн ам
(2005)[1]
Хүн ам
(2009)[1]
Хүн ам
(2010)[2]
2022
Баян-Агт2,8233,0482,8793,375
Баяннуур1,3031,5261,5231,878
Бугат1,6231,8001,8742,144
Булган*11,98412,39611,32012,817
Бүрэгхангай2,1232,4062,4912,924
Гурванбулаг3,2213,1192,7543,267
Дашинчилэн2,4222,5742,3413,008
Могод2,6092,7382,4672,666
Орхон2,9413,0122,5993,364
Рашаант3,2063,1312,8283,204
Сайхан**3,6853,7473,2463,559
Сэлэнгэ3,0573,2712,8313,355
Тэшиг3,5203,5143,1793,568
Хангал***4,4424,7004,0414,528
Хишиг-Өндөр3,0573,1712,5763,021
Хутаг-Өндөр4,2364,5914,2265,039
Аймгийн дүн56,42858,83453,02361,717



* - Аймгийн төв Булган хоттой давхцан багтаадаг.

** - Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км зайтай байх Сайхан-Овоо сууринг (500 хүнтэй) багтаадаг.

*** - Сумын төвөөс хойд зүгт 25 км зайтай байх Хялганат тосгоныг (3,300 хүнтэй) багтаадаг.

Эдийн засаг

Үйлдвэр, уурхай

  • Тавтын орд газрын уурхай
  • Эрээний нүүрсний уурхай

Цахим холбоос

 Commons: Булган аймаг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл