Ганын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Ганын хөлбөмбөгийн шигшээ (Акан хэлээр: Gaana adehyeman nan-bɔɔl tiim), (Акан хэлээр: Nsoroma Tuntum) — Гана улсыг олон улсын хөлбөмбөгийн тэмцээнүүдэд төлөөлөн оролцдог бөгөөд Ганын хөлбөмбөгийн холбоонд захирагдана.

Гана
бэлгэ тэмдэг
ХочХар одод
Эвсэл (тив)КАФ (Африк)
ХолбооГанын хөлбөмбөгийн
холбоо
ДасгалжуулагчКвези Аппиа
АхлагчАсамоа Гьян
Домогт
мэргэн бууч
Эдвард Акуа
Квази Овусу (40)
Чансаа (ФИФА)38 - 3
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Gold Coast 1–0 Нигери 
(Алтан эрэг, Аккра; 1950 оны 5 сарын 28)
Илт ялалт
 Кени 2–13 Гана Гана
(Кени, Найроби; 1965 оны 12 сарын 12)[1]
Илт ялагдал
 Болгар 10–0 Гана Гана
(Мексик, Леон; 1968 оны 10 сарын 2)[2]
ДАШТ
Оролцоо3 (Анх: 2006)
АмжилтШөвгийн 8: 2010
Африк үндэстний цом
Оролцоо19 (Анх: 1963)
АмжилтТүрүү: 1963, 1965,
1978, 1982

Товчхон

Ганын хөлбөмбөгийн шигшээ өмнөө Алтан эрэг тодотголтойгоор 1920 онд байгуулагдаж, 1957 онд Африкийн хөлбөмбөгийн холбоонд, 1958 онд ФИФА-д элсэж байжээ. 1992 оны Олимпийн наадамд хүрэл медаль хүртсэн явдал шигшээгийн олон улсад гаргасан хамгийн оргил амжилт байв. Түүнчлэн ДАШТ-д 3 дараалан (2006, 2010, 2014) шалгарсан Африк тивийн шилдэг төлөөлөл юм.

Амжилт

  • Африк үндэстний цом (4): 1963, 1965, 1978, 1982
  • Африк үндэстний цомын дэд байр (4): 1968, 1970, 1992, 2010
  • Африк үндэстний цомын гутгаар байр : 2008
  • Олимпийн наадмын хүрэл медаль: 1992

ДАШТ

Герман 2006

Гана Чех, Итали болон АНУ-тай Е хэсэгт багтсан юм. Шөвгийн 16-д шалгарсан ч Бразилид ялагдал хүлээжээ.

  1. 2006 оны 6 сарын 12 Итали — Гана 2-0
  2. 2006 оны 6 сарын 17 Чех — Гана 0-2
  3. 2006 оны 6 сарын 22 Гана — АНУ 2-1
  4. 2006 оны 6 сарын 27 Гана — Бразил 0-3

ӨАБНУ 2010

Гана Герман, Австрали болон Сербитэй D хэсэгт багтсан юм. Шөвгийн 16-д АНУ-ыг ялж, Шөвгийн 8-д Уругвайд торгуулийн цохилтоор ялагдаж байлаа.

  1. 2010 оны 6 сарын 13 Серби — Гана 0-1
  2. 2010 оны 6 сарын 19 Гана — Австрали 1-1
  3. 2010 оны 6 сарын 23 Гана — Герман 0-1
  4. 2010 оны 6 сарын 26 Гана — АНУ 2-1
  5. 2010 оны 7 сарын 2 Уругвай — Гана 1-1(4-2)

Бразил 2014

Гана Герман, Португали болон АНУ-тай G хэсэгт багтсан. Гана хэсгийн тоглолтуудаас ганц оноо авсан.

  1. 2014 оны 6 сарын 16 Гана - АНУ 1-2
  2. 2014 оны 6 сарын 21 Герман - Гана 2-2
  3. 2014 оны 6 сарын 26 Португали - Гана 2-1

Эшлэл

Цахим холбоос

 Commons: Ганын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан