Африк

тив

Африк тив нь Еврази, Америк тивийн дараах дэлхийн гурав дахь том тив бөгөөд 30,221,532 км² талбайтай (дэлхийн нийт гадаргуугийн 6.0%, хуурай газрын 20.4% [2]). 2021 оны 9-р сарын байдлаар 1,380,000,000 орчим [3] хүн амтай (дэлхий хүн амын 18,2%), 54 тусгаар улс оршдог тив юм. Хойд талаараа Газар дундын тэнгис, зүүн хойд талаараа Суэцийн суваг, Улаан тэнгисээр, зүүн өмнөд талаараа Энэтхэгийн далай, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ.

Африк
Нутаг дэвсгэр30.221.532 км²
Хүн ам≈ 1,38 тэрбум
Нягтшил30,51 хүн/км²
Улс орон55[1]
Цагийн бүсUTC-1 (Кабо-Верде - UTC+4 (Маврики, Сейшелийн арлууд)

Африк тивийн нийт нутгийн 90% нь ой, цөл бөгөөд үлдэх 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг тивд заан, арслан, анааш зэрэг олон ховор зүйл амьтад байх бөгөөд 2,000 гаруй төрлийн загастай.

Африк тивд анх хүн үүссэн гэж зарим судлаачид үздэг.

Африк тивд 54 тусгаар улс, хүлээн зөвшөөрөөгүй 6 улс байдаг. Тэдний ихэнх нь олон жилийн турш Европын улсуудын колони байсан бөгөөд зөвхөн XX зууны 50-60-аад онд тусгаар тогтнолоо олж авч эхэлсэн юм. Үүнээс өмнө зөвхөн Египет (1922 оноос хойш), Этиоп (Дундад зууны үеэс), Либери (1847 оноос хойш), Өмнөд Африк (1910 оноос хойш) тусгаар тогтносон байжээ;

Өмнөд Африк, Өмнөд Родезид (Зимбабве) уугуул иргэдээ ялгаварлан гадуурхсан апартеидын дэглэм 1980, 1990 -ээд он хүртэл үргэлжилсэн ажээ. Өнөөдөр Африкийн олон орныг цагаан арьстнуудыг ялгаварлан гадуурхдаг дэглэмүүд удирддаг. Freedom House судалгааны байгууллагын мэдээлснээр сүүлийн жилүүдэд Африкийн олон оронд (жишээлбэл, Нигери, Мавритани, Сенегал, Конго (Киншаса), Экваторын Гвинейд) ардчилсан ололт амжилтаасаа авторитаризм руу ухрах хандлага ажиглагдаж байгаа ажээ.

Тивийн умард хэсэгт Испанийн (Сеута, Мелилла, Канарын арлууд), Португалийн (Мадейра) гэсэн газар нутаг байдаг.

Улс орнууд

Африкийн бүсчлэл
 
 
Сансараас авсан зураг.
Африк
Африкийн хэлнүүд:
  Afroasiatic (Semitic-Hamitic)
  Austronesian (Malay-Polynesian)
  Indo-European
  Khoisan
Niger-Congo:
  Bantu
  Central and Eastern Sudanese
  Central Bantoid
  Eastern Bantoid
  Guinean
  Mande
  Western Bantoid
Nilo-Saharan:
  Kanuri
  Nilotic
  Songhai
Улс орны нэр, далбааНутаг дэвсгэр
(км²)
Хүн ам
(2009 оны тооцоо) except where noted
Нягтшил
(км²)
Нийслэл
Дорнод Африк:6,384,904316,053,65149.5
Бурунди27,8308,988,091322.9Бужумбура
Коморос2,170752,438346.7Морони
Жибути23,000516,05522.4Жибути хот
Эритрей121,3205,647,16846.5Асмара
Этиоп1,127,12785,237,33875.6Аддис-Абеб
Кени582,65039,002,77266.0Найроби
Мадагаскар587,04020,653,55635.1Антананариво
Малави118,48014,268,711120.4Лилонгве
Маврики2,0401,284,264629.5Порт Луи
Майот (Франц)374223,765489.7Мамудзу
Мозамбик801,59021,669,27827.0Мапуто
Реюньон (Франц)2,512743,981(2002)296.2Сент-Дени
Руанда26,33810,473,282397.6Кигали
Сейшелийн арлууд45587,476192.2Виктори
Сомали637,6579,832,01715.4Могадишу
Танзани945,08741,048,53243.3Додома
Уганда236,04032,369,558137.1Кампала
Замби752,61411,862,74015.7Лусака
Зимбабве390,58011,392,62929.1Хараре
Төв Африк:6,613,253121,585,75418.4
Ангол1,246,70012,799,29310.3Луанда
Камерун475,44018,879,30139.7Яунде
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс622,9844,511,4887.2Бангүй
Чад1,284,00010,329,2088.0Нджамена
Конго342,0004,012,80911.7Браззавилл
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс2,345,41068,692,54229.2Киншаса
Экваторын Гвиней28,051633,44122.6Малабо
Габон267,6671,514,9935.6Либревилл
Сан-Томе ба Принсипи1,001212,679212.4Сан Томе
Умард Африк:8,533,021211,087,62224.7
Алжир2,381,74034,178,18814.3Алжир
Египет1,001,45082,868,00082.9Кайро
Ливи1,759,5406,310,4343.6Триполи
Марокко446,55035,740,00078.0Рабат
Судан2,505,81041,087,82516.4Хартум
Тунис163,61010,486,33964.1Тунис
Баруун Сахар[4]266,000405,2101.5Эль Аюн
Хойд Африк дахь Испани болон Португалын нутаг дэвсгэр:
Канарын арлууд (Испани)[5]7,4922,154,905226.2Лас Пальмас,
Санта Круз де Тенерифе
Сеута (Испани)[6]2085,1073,575.2
Мадейра (Португал)[7]797245,000(2001)307.4Фуншал
Мелилья (Испани)[8]1266,411(2001)5,534.2
Өмнөд Африк:2,693,41856,406,762 20.9
Ботсвана600,3701,990,8763.3Габороне
Лесото30,3552,130,81970.2Масеру
Намиби825,4182,108,6652.6Виндхук
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс1,219,91249,052,48940.2Блумфонтейн, Кейптаун, Преториа[9]
Эсватини17,3631,123,91364.7Мбабане
Өрнөд Африк:6,144,013296,186,492 48.2
Бенин112,6208,791,83278.0Порто-Ново
Буркина Фасо274,20015,746,23257.4Уагадугу
Кабо-Верде4,033429,474107.3Прайа
Кот-д'Ивуар322,46020,617,06863.9Абижан,[10] Ямусукро
Гамби11,3001,782,893157.7Банжул
Гана239,46023,832,49599.5Аккра
Гвиней245,85710,057,97540.9Конакри
Гвиней-Бисау36,1201,533,96442.5Бисау
Либери111,3703,441,79030.9Монровиа
Мали1,240,00012,666,98710.2Бамако
Мавритан1,030,7003,129,4863.0Нуакшот
Нижер1,267,00015,306,25212.1Ниамей
Нигери923,768149,229,090161.5Абужа
Сент Хелена, Тристан да Кунья (Нэгдсэн Вант Улс)4107,63714.4Жэймстаун
Сенегал196,19013,711,59769.9Дакар
Сьерра Леон71,7406,440,05389.9Фритаун
Того56,7856,019,877106.0Ломе
Африк Нийт30,368,6091,001,320,28133.0

Түүх

Европын колоничлол

1913 он
  Бельги
  Герман
  Испани
  Франц
  Их Британи
  Итали
  Португал
  Тусгаар улс орнууд

Эшлэл