Грекийн Супер лиг

Грекийн Супер лиг (гре. Σούπερ Λίγκα Ελλάδα) нь Грекийн мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лиг юм. 2006 оны 7 сарын 16-нд Альфа Этники-н оронд Грекийн хөлбөмбөгийн лигийн системийн тэргүүн лиг болон зохион байгуулагджээ. Тус лиг нь 16 багаас бүрдэх бөгөөд жил бүр 8 сараас дараа жилийн 5 сарыг хүртэл, баг тус бүр 30 тоглолт хийдэг. 2009 оны 5 сарын байдлаар Грекийн Супер лиг нь Европын цомын тэмцээнүүдэд гаргасан сүүлийн 5 жилийн амжилтад үндэслэн гаргадаг УЕФА-гийн лигүүдийн чансаагаар 12-рт бичигдэж байна.

УлсГрекГрек Грек
ХолбооУЕФА, Европ
Байгуулагдсан1959 (2006 оны 7 сарын 16-наас одоогийн бүтцээр)
Багуудын тоо16
Түвшин1
Доодхи лиг ньХөлбөмбөгийн лиг[1]
Дотоодын цом(ууд)Грекийн цом
Грекийн Супер цом
Олон улсын цом(ууд)УЕФА Аваргуудын Лиг
УЕФА Европын лиг
Одоогийн аваргуудПАОК
(2018-19)
Хамгийн олон түрүүлсэн ньОлимпиакос (44)
ТВ-ийн хамтрагчНова Спортс
Вэб хуудасsuperleaguegreece.net
2019-20 оны Грекийн Супер лиг

1927-28 оны улиралд анхны Пан-Эллений аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш тус улсын аварга цолыг ердөө зургаахан баг хүртэж байв. Афины "Их гурвал" (Олимпиакос, Панатинайкос, АЕК Афин) ноёлсоор ирсэн бөгөөд тэдний ноёрхлыг ПАОК, Арис, Ларисса багууд цөөн удаа зогсоож байжээ. Хамгийн сүүлчийн 2009-10 оны улирлын аваргаар Панатинайкос баг тодорсон бөгөөд тэд 20 дахь түрүүгээ хүртжээ.

2010-11 оны Грекийн Супер лигийн гишүүд

Баг2009–10 оны
байр
Сүүлд дэвшсэн
улирал
Цэнгэлдэх хүрээлэнБагтаамж
АЕК Афин3 (улирлын тоглолтын байр: 4)Доошоо унаж байгаагүйАфины олимпийн цэнгэлдэх хүрээлэн71,030
Арис4 (улирлын тоглолтын байр: 5)2006–07Клеантис Викелидис цэнгэлдэх хүрээлэн22,800
Астерас Триполис122007–08Астерас Триполис цэнгэлдэх хүрээлэн6,200
Атромитос Афин72009–10Перистери цэнгэлдэх хүрээлэн10,200
Эрготелис112006–07Панкритио цэнгэлдэх хүрээлэн26,240
Ираклис101981–82Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн27,770
Кавала62009–10Кавала цэнгэлдэх хүрээлэн12,500
Керкира2; Бета Этники2010–11Керкирас цэнгэлдэх хүрээлэн2,685
Ларисса82005–06Алказар цэнгэлдэх хүрээлэн13,108
Олимпиакос5 (Улирлын тоглолтын байр: 2)Доошоо унаж байгаагүйКарайскакис цэнгэлдэх хүрээлэн33,334
Олимпиакос Волоу1; Бета Этники2010–11Пантессалико цэнгэлдэх хүрээлэн23,200
ПанатинайкосАваргаДоошоо унаж байгаагүйАфины олимпийн цэнгэлдэх хүрээлэн71,030
Паниониос91997–98Неа Смирни цэнгэлдэх хүрээлэн11,700
Пансеррайкос5; Бета Этники2010–11Серресийн цэнгэлдэх хүрээлэн10,000
ПАОК2 (улирлын тоглолтын байр: 3)Доошоо унаж байгаагүйТумба цэнгэлдэх хүрээлэн28,701
Скода Ксанти131989–90Скода Ксанти Арена7,361

2 - 5-р байр эзэлсэн багуудын эцсийн байрыг плэй-оффт эзэлсэн байраар нь бичив.[2]
* АЕК, Олимпиакос, Панатинайкос, ПАОК багууд Альфа Этникиг 1959 онд байгуулахад элссэн анхны гишүүд бөгөөд нэг ч удаа доод лиг рүү унаж байгаагүй.

Эшлэл

Гадны холбоосууд