Дархлааны систем

Дархлаа нь бие махбодийг өвчнөөс хамгаалдаг биологийн тогтолцооны сүлжээ юм. Энэ нь вирусээс эхлээд шимэгч хорхой хүртэлх олон төрлийн өвчин үүсгэгч болон хавдрын эсүүд, модны өргөс зэрэг биетүүдийг илрүүлэн ялган таниж, бие махбодын өөрийн эд эсээс ялгадаг.  Олон амьд амьтдын төрөл зүйлс дархлааны хоёр том дэд системтэй байдаг. Төрөлх дархлааны систем нь өргөн хүрээний нөхцөл байдлууд болон өвчин өдөөгчдөд урьдчилан тохируулсан хариу үйлдэл үзүүлдэг. Дасан зохицогч  дархлааны систем нь урьд өмнө нь тохиож байсан өвчин үүсгэгчдийн молекулуудыг шинжлэн таньж тусгай хариу үйлдэл үзүүлэх замаар ажилладаг. Аль аль нь үүрэг гүйцэтгэхийн тулд молекул болон  эсийг ашигладаг.

Бараг бүх амьд биет ямар нэгэн дахрлааны системтэй байлаг. Бактери нь вирусын халдвараас хамгаалах фермент хэлбэрийн анхан шатны шинжит дархлааны системтэй байдаг. Бусад үндсэн дархлааны үйл ажиллагаанууд эртний ургамал болон амьтдад үүссэн бөгөөд одоогийн үр удамдаа хадгалагдан үлдсэн.