Жорж Веа

Жорж Веа (Англи: George Weah; жинх.нэр — Жорж Манне Оппонг Аусман Веа, Англи: George Manneh Oppong Ousman Weah) (1966 оны аравдугаар сарын 1[1], Монрови) — Либерийн 25 дахь ерөнхийлөгч, Африк тивийн домогт хөлбөмбөгчин.

Жорж Веа
ЛибериЛибери Либерийн ерөнхийлөгч
Овог нэрЖорж Веа
Төрсөн1966 оны 10 сарын 1 (1966-10-01)
(одоо 57 настай)

Либери, Монрови
УлсЛибериЛибери Либери
МэргэжилУлс төрч, хөлбөмбөгчин

2005 онд улс даяар 28%-ийн саналаар Ерөнхийлөгчийн сунгаанд тухайн үеийн 67 настай эмэгтэй Элен Жонсон-Серлифт ялагдсан бол 2014 онд конгресийн сенатаар сонгогдсон.

Хөлбөмбөг

Хөлбөмбөг
Жорж Веа
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэрЖорж Манне Оппонг Аусман Веа
Мэндэлсэн1966 оны 10 сарын 1
Либери, Монрови
Иргэншил Либери
Франц
Өндөр185 см
Жин82 кг
Багийн мэдээлэл
Багзодог тайлсан
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1981—1984 Янг Сюрвайверс Кларетон
1984—1985 Бонгренж Компани
Багийн замнал*
1985—1986

Майти Баролл

10 (7)
1985—1987

Инвинсибл Элевен

23 (24)
1987

Африка Спортс

0 (0)
1987—1988

Тоннер

18 (14)
1988—1992

Монако

103 (47)
1992—1995

Пари Сен-Жермен

96 (32)
1995—1999

Милан

114 (46)
1999—2000

  Челси

11 (4)
2000

Манчестер Сити

7 (1)
2000—2001

Марсель

19 (5)
2001—2003

Аль-Жазира

8 (13)
Шигшээ**
1988—2007 Либери60 (22)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв.

1991/1992 онд Францын аварга, 1994/1995 онд УЕФА Аваргуудын лигт мэргэн бууч, 1995/1996, 1998/1999 онд Италийн аварга, 1989, 1994, 1995 онд «Тивийн», 1995 онд «дэлхийн шилдэг хөлбөмбөгчин» шагналтай. 2003 онд АНЭУ-ын «Аль-Жазира» багаас зодог тайлаад улс төрч болохоор шийдсэн байдаг. Шигшээдээ 20 гаруй жилийн турш 60 тоглолтонд 22 гоолдсон түүнийг 2004 онд ФИФА 100 жагсаалтад «Зууны африк тоглогч» хэмээгдэн Пелегээр үнэлүүлсэн билээ.[2]

Багийн амжилт

«Майти Баролл»

  • Либерийн аварга (1): 1985/86
  • Либерийн цомын эзэн (1): 1986
  • Нийт: 2 цом

«Инвинсибл Элевен»

  • Либерийн аварга (1): 1986/87
  • Нийт: 1 цом

«Монако»

  • Францын цомын эзэн (1): 1991
  • Нийт: 1 цом

«Пари Сен-Жермен»

  • Францын аварга (1): 1993/94
  • Францын цомын эзэн (2): 1993, 1995
  • Францын лигийн цомын эзэн (1): 1995
  • Нийт: 4 цом

«Милан»

  • Италийн аварга (2): 1995/96, 1998/99
  • Нийт: 2 цом

«Челси»

  • Английн цомын эзэн: 2000
  • Нийт: 1 цом

Хувийн амжилт

  • «Алтан бөмбөг (France Football)» шагналтан (1): 1995
  • Европын шилдэг хөлбөмбөгчин (Onze d'Or) (1): 1995
  • ФИФА-гийн шилдэг тоглогч (1): 1995
  • Африкийн шилдэг хөлбөмбөгчин (3): 1989, 1994, 1995
  • Аваргуудын лигийн мэргэн бууч (1): 1994/95 (7 бөмбөг)
  • ФИФА 100 жагсаалтад багтсан
  • Нийт: 8 цом

Лавлах холбоос

Цахим холбоос

Халаа:
Ромарио
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин
1995
Сэлгээ:
Роналдо