Жулиус Рэндл

Жулиус Рэндл (Англи: Julius Randle; 1994 оны арваннэгдүгээр сарын 29, Техас, Даллас) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Лос-Анжелес Лейкерс» багт тоглодог.

Замнал

Оюутны лигийн «Кентукки Уайлдкэтсийн» 40 тоглолтонд 15.0 оноо, 10.4 самбар 30.8 минутанлл дунджилаад 2014 оны зургадугаар сарын 26-нд НБА-гийн драфтад өрсөлдсөн Рэндл №7-гоор сонгогдож, «Лос-Анжелес Лейкерст» хуваарилагдаж,[1] долдугаар сарын 13-нд гэрээлсэн.[2]

2014 оны аравдугаар сарын 28-нд «Хьюстон Рокетсийн» эсрэг баруун шилбэний ясаа гэмтээн[3] маргааш нь мэс заслаар эмчлүүлсэнээр бүтэн улирал тоглохгүй болов.[4]

Лавлах холбоос

Гадны холбоос

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.