Израилын дүүргүүд

Израил улс нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийг дүүргүүдэд хуваах нэгдсэн засаглалгүй. Яам, газар (тухайлбал, цагдаа) нь өөрийн хэлтсийн зураглалтай бөгөөд үүнд дүүргийн хил хязгаар, тоо ялгаатай байдаг.

Израил Улс


Израил Улсын
улс төр ба засаглал


  • Улс төрийн тогтолцоо
  • Үндсэн хуулиуд
    • Иерусалимын тухай хууль
    • Буцах тухай хууль (Израил)
    • Улсын тухай хууль
  • Ерөнхийлөгч
    • Реувен Ривлин
  • Ерөнхий сайд
  • Засгийн газар
    • Батлан Хамгаалах: Бени Ганц
    • Гадаад хэрэг: Габи Ашкенази
    • Дотоод хэрэг: Арье Дери
    • Сан: Исраэль Кац
  • Кнессет
    • Кнессетийн дарга: Ярив Левин
    • 23-р Кнессетийн гишүүд
    • Кнессет дахь эсрэг хүчний дарга: -
  • Израилын сонгуулиуд: 2020
  • Улс төрийн намууд
    • Кнессетийн сонгуулийн тухай хууль
    • Израилын Сонгуулийн төв хороо
  • Израилын шүүх тогтолцоо
    • Израил улсын дээд шүүх
    • Израилын Ерөнхий прокурорын газар
  • Дүүргүүд, Дэд дүүргүүд
  • Израил Улсын орон нутгийн засаг захиргаа
    • Хотын зөвлөл
    • Нутгийн зөвлөл
    • Бүс нутгийн зөвлөл
  • Дотоод бодлого
  • Гадаад бодлого

Дотоод Хэргийн Яамнаас батлагдсан хамгийн нийтлэг хуваалт бол долоон дүүрэг (еврей. מחוזות) бөгөөд тэдгээрийн аль нэгнийх нь статус олон улсын түвшинд маргаантай хэвээр байгаа 15 дэд дүүрэг (еврей. נפות) ба 50 байгалийн бүсэд орно.

Одоогийн дүүргийн хуваалтыг 1957 оны засгийн газрын тогтоолоор (еврей. ‏הודעה על חלוקת שטח המדינה למחוזות ולנפות ותיאורי גבולותיהם‏‎) тогтоосон ба Израилийн Статистикийн төв хороо болон бусад зарим яам, үйлчилгээний байгууллагууд (ялангуяа шүүхийн системд) ажлыг зохион байгуулахад ашигладдаг. Дүүргийн хууль тогтоох, гүйцэтгэх байгууллага, дүүргийн Тамгын газрын даргын албан тушаал гэх мэт зүйл байхгүй.

Дүүргүүд

Израилын дүүргүүд
ДүүрэгЗахиргааны төвТалбай,

км²

Хүн ам, (2018 он)Нягтрал,

хүн./км²

1УмардНоф-ха-Галиль44781 425 700285,66
2ХайфаХайфа8641 013 9001056,71
3ТөвРамла12932 157 5001434,57
4Тел-АвивТел-Авив1761 406 4007301,14
5ИерусалимИерусалим6531 108 9001447,17
6ӨмнөдБеэр-Шева14 2321 272 10077,77
7Иудей ба СамариАриэль5878413 40059,57
Всего27 5748 797 900356,48

Дүүргүүд нь цаашдаа 15 дэд дүүрэгт хуваагддаг бөгөөд цаашдаа 50 бүсэд хуваадаг. Статистикийн зорилгоор улсыг Тел-Авив ба Гуш Дан (хүн ам 3.15 сая), Хайфа (996 мянган хүн), Беэр-Шева (531.6 мянган хүн) гэсэн гурван метрополист хуваадаг.

Хүн ам, газар нутгийн хувьд Израилын хамгийн том хот бол 901,302 оршин суугчтай, 126 км² газар нутагтай Иерусалим юм. Тел-Авив, Хайфа, Ришон-ле-Цион нар 443,939, 281,087, 249,860 оршин суугчтай хүн амаараа Иерусалимын дараа ордог.

Иерусалим дүүрэг

Хүн ам: 1 108 900 (2018 он)
Төв: Иерусалим
Дэд дүүрэг: дүүрэгтэй давхцана

Зургаан өдрийн дайны үеэр Израилд нэгтгэсэн газар нутгууд дүүрэгт багтдаг.

Умард дүүрэг

Хүн ам: 1 425 700 (2018 он)
Төв: Ноф-ха-Галиль
Дэд дүүрэг ба хүн ам:
  • Акко (536 300)
  • Изреель (43 000)
  • Кинерет (98 100)
  • Цфат (98 000)
  • Голан (39 800)

Голан дэд дүүргийг НҮБ Израилын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Хайфа дүүрэг

Хүн ам: 1 013 900 (2018 он)
Төв: Хайфа
Дэд дүүрэг ба хүн ам:
  • Хайфа (529 500)
  • Хадера (335 700)

Төв дүүрэг

Хүн ам: 2 157 500 (2018 он)
Төв: Рамла
Дэд дүүрэг ба хүн ам:
  • Петах-Тиква (578 000)
  • Реховот (472 100)
  • Шарон (371 900)
  • Рамла (267 600)

Тел-Авив дүүрэг

Хүн ам: 1 406 400 (2018 он)
Төв: Тел-Авив
Дэд дүүрэг: дүүрэгтэй давхцана

Өмнөд дүүрэг

Хүн ам: 1 272 100 (2018 он)
Төв: Беэр-Шева
Дэд дүүрэг ба хүн ам:
  • Беэр-Шева (565 300)
  • Ашкелон (267 600)

Мөн үзэх