И Чон-юн

Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин

Ли Чон Ён (сол. 이청용, 1988 оны долоодугаар сарын 2-нд Сөүл хотод төрсөн) — Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин бөгөөд Болтон Уондерерс болон Өмнөд Солонгосын шигшээд тоглодог.

Ли Чон Ён
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1988 оны 7 сарын 2 (1988-07-02) (35 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Сөүл
Өндөр1.80 м[1]
Байрлалжигүүрийн тоглогч
Багийн мэдээлэл
Одоогийн багБолтон Уондерерс
Дугаар27
Өсвөрийн баг
2001–2003Добон Мидл
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2009Сөүл54(11)
2009–Болтон Уондерерс153(14)
Шигшээ баг
2006–2007Өмнөд Солонгос (19-)18(1)
2007–2008Өмнөд Солонгос (20-)7(0)
2008–Өмнөд Солонгос55(6)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 11

Замнал

Нийслэлийн нэрийг өндөрт гаргахын тулд Чо Квон Рэ дасгалжуулагчтай Сөүлийнхэн Добон Мидл сургуулийн Ли Чон Ёнг болон хэд хэдэн залуусыг 2004 онд элсүүлсэн түүхтэй.

2009 оны долоодугаар сарын 29-нд Ли Чон Ёныг английн Болтон Уондерерст 2,2 сая фунтээр Сөүл шилжүүлсэн. Анх наймдугаар сарын 15-нд Гэвин Маккэннийг сэлгэн Сандерлендтэй (0:1) гараалж, есдүгээр сарын 26-нд Бирмингемтэй (2:1) тоглоход гоолдсоноос[2] хойш улирлын турш 40 тоглохдоо 5 гоол, 8 дамжуулалтаар 'Болтоны оны шилдэг тоглогчоор' нэрлэгджээ.[3]

Шигшээ

Өмнөд Солонгос 2010 оны ДАШТ-ий сонгонд Йордантай 2008 оны тавдугаар сарын 31-нд тоглоход гараалсан Ли есдүгээр сарын 5-ны хариу тоглолтонд гоолдсон байдаг.

ДАШТ, 2010 оны зургаадугаар сарын 17-нд Аргентинтай (4:1),[4], Уругвайтай (2:1) тоглоход тэр гоолдон[5] 'ДАШТ-ий 10 шилдэг залуу одод' хэмээн алдаршсан.[6]

2014 оны ДАШТ-ий үеэр бэртлээс шалтгаалж ганц тоглолтонд сэлгээнээс оролцсон.[7][8]

Амжилт

Сөүл
  • 'Samsung Hauzen Cup' тэмцээний аварга: 2006
Хувийн
  • Кэй лигийн бэлгэдлийн XI: 2008
  • Болтоны шилдэг тоглогч: 2010

Эшлэл

Холбоос

 Commons: И Чон-юн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2008 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ