Кейт Бекинсэйл

Их Британы жүжигчин

Кэтрин Бэйли "Кейт" Бекинсэйл (Англи: Kathryn Bailey «Kate» Beckinsale, 1973 оны долоодугаар сарын 26-нд Лондон хотод төрсөн) — Английн эмэгтэй жүжигчин юм.

Кейт Бекинсэйл
Kate Beckinsale
Кейт Бекинсэйл 2011 онд
Кейт Бекинсэйл 2011 онд
Бүтэн нэрКэтрин Бэйли Бекинсэйл
ИргэншилИх БританиИх Британи Их Британи
Төрсөн огноо1973 оны 7 сарын 26
Төрсөн газарЛондонАнгли
Гэр бүлЛен Уайзман
Танил үе1991—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин

Замналын товчоон

Телевизийн цувралуудаас танигдсан Оксфордын оюутан Бекинсэйл Уильям Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн «Өчүүхэнийг дэгдээгч» (1993) романтик инээдэм цаашлаад «Ютландын агь» (1994), «Цочир ферм» (1995), «Эмма» (1996), «Алтан цөгц» (2000) кинонуудад чадмаг тогложээ. Тухайн үедээ язгууртан хэвшмэл дүрээр гаршсан Кейт «Сүүлчийн бүжиг» (1998), «Сүйдсэн харш» (1999), «Сувдан эрэг» (2001), «Зөн билиг»-ээр (2001) дараа нь «Нисгэгч» (2004), «Удирдлага»-аар (2006) илүү алдаршсан.

Түүнчлэн триллер адал явдалт «Ван Хельсинг» (2004), «Цасан шамарга» (2009) болон «Өөр ертөнц» цувралд Бекинсэйл гол дүр бүтээсэн юм.

Гэр бүл

Америкийн жүжигчин Лен Уайзмантай 2004 онд ханилж, охинтой болсон.

Гадны холбоос

 Commons: Кейт Бекинсэйл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл