Кристин Лагард

Кристин Маделин Одетт Лагард (Франц: Christine Madeleine Odette Lagarde, хуучин овог Лаллуэтт, Lallouette; 1956 оны 1 дүгээр сарын 1-нд Парис хотод төрсөн)[1] нь Францын төрийн зүтгэлтэн, хуульч бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс Европын Төв Банкийн ерөнхийлөгчөөр 8 жилээр томилогдож ажиллаж байгаа эмэгтэй юм.

Кристин Лагард
Европын Төв Банкийн ерөнхийлөгч
Одоо хашиж буй
Албан тушаалаа авсан
2019 оны 11 сарын 1
Vice PresidentЛуис де Гиндос
ӨмнөхМарио Драги
Олон Улсын Валютын Сангийн захирал
Албан тушаал хашсан
2011 оны 7 сарын 5 – 2019 оны 9 сарын 12
DeputyЖон Липски
ӨмнөхДоминик Страусс-Кан
ДараахКристалина Георгиева
ФранцФранц Францын Сангийн сайд
Албан тушаал хашсан
2007 оны 6 сарын 19 – 2011 оны 6 сарын 29
Ерөнхий СайдФрансуа Фильон
ӨмнөхЖан-Луи Борлоо
ДараахФрансуа Баройн
ФранцФранц Францын Хөдөө аж ахуйн сайд
Албан тушаал хашсан
2007 оны 5 сарын 18 – 2007 оны 6 сарын 19
Ерөнхий СайдФрансуа Фильон
ӨмнөхДоминик Буссереау
ДараахМишел Барнье
ФранцФранц Францын Худалдаа, аж үйлдвэрийн сайд
Албан тушаал хашсан
2005 оны 5 сарын 31 – 2007 оны 5 сарын 18
Ерөнхий СайдДоминик де Вильепин
ӨмнөхКристиан Якоб
ДараахАлбан тушаал байхгүй болсон
Хувийн мэдээлэл
Төрсөн1956 оны 1 сарын 1 (1956-01-01) (68 настай)
Франц, Парис
Улс төрийн намНийтийн Хөдөлгөөний төлөө Эвлэл
Алма матерПарис Вест Их Сургууль Нантер Ла Дефенс
Улс Төр Судлалын Хүрээлэн, Ой-эн-Провенс


1981 оноос хойш 25 жил АНУ-ын Чикаго дахь дэлхийн алдартай «Baker & McKenzie» хуулийн компанид өмгөөлөгчөөр ажилласан.

2011-2019 онуудад Олон Улсын Валютын Сангийн захирлаар 8 жил ажилласнаас гадна нутагтаа Доминик де Вильепиний Засгийн газарт худалдааны сайдаар, Франсуа Фильоны засгийн газарт эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд (2008—2010) , мөн хөдөө аж ахуй, загас агнуурын сайдаар (2007—2008) ажиллаж байв. Лагард нь Их Наймын орнуудын эдийн засгийн сайдын албыг хашсан анхны эмэгтэй бөгөөд мөн ОУВС-гийн анхны эмэгтэй захирал юм.[2]

Хөдөлмөрийн хуульч Лагард олон улсын хуулийн фирм Бэйкэр энд Маккэнзигийн ерөнхийлөгчийн албан тушаалд хүрсэн анхны эмэгтэй болно.2009 оны 11 сарын 16-нд Файнансиал Таймс сонин түүнийг Еврозоны хамгийн шилдэг сангийн сайдаар нэрлэж байсан удаатай.[3] Мөн 2009 онд Форбс сэтгүүл Лагардыг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 17-рт бичсэн.[4]

Тэрээр өмнөх захирал Доминик Страусс-Кан бэлгийн халдлагын хэрэгт сэжиглэгдсэний улмаас албан тушаалаасаа огцорсны дараа 2011 оны 6 сарын 28-нд Олон Улсын Валютын Сангийн захирлаар 5 жилийн хугацаатай сонгогдож 2011 оны 7 сарын 5-наас үүрэгт ажилдаа оржээ[2][5][6]. 2016 оны 7сарын 5-нд уг албандаа өрсөлдөгчгүйгээр дахин сонгогдсон. 2016 оны 12 сард Францын шүүх түүнийг бизнесмен Бернар Тапитай холбоотой шүүх хуралд нөлөөлсөн гэмт хэрэгт буруутай гэж үзсэн боловч ямар нэгэн ял шийтгэл оноогоогүй. 2019 онд Форбс сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн нэгээр нэрлэжээ.

Тэрээр хоёр хүүтэй бөгөөд газрын теннис тоглох хоббитой.

Эшлэл

Цахим холбоос