Лондоны хөрөнгийн бирж

Лондоны хөрөнгийн бирж (Англи: London Stock Exchange) нь Европын хамгийн анхны хөрөнгийн бирж мөн ба дэлхийн үнэт цаасны зах зээлд хамгийн нэр хүндтэй бирж юм. Лондоны бирж нь хувьцаат компани бөгөөд түүний хувьцаа нь ч тэндээ эргэлддэг байна.[1]

Лондоны хөрөнгийн бирж

Түүх

Албан ёсоор Лондоны хөрөнгийн бирж нь 1801 онд үүсэн байгуулагдсан, гэхдээ Английн үнэт цаасны арилжааны түүх ерөнхийдөө XVI зуунаас эхэлсэн байна.[2] Хятад руу аялах маш их үнэ хөрөнгө шаардсан аяллыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй учраас Английн компаниуд Антверпены биржийн ижил загварыг даган, компанийн ирээдүйн орлогын хэсгээр солилцоо хийхээр алт цуглуулдаг байжээ.[3]

1687 он гэхэд 15 компани Лондонд үнэт цаас арилжаалдаг байжээ. 1695 онд 150 компани болон өссөн байна.[4] Үүний үр дүнд энэхүү хувьцааны багахан хэсэг нь маш идэвхтэй арилжиж байсан, гэхдээ олон компаниуд устсан байна. 1690-ээд оны Английн IPO хөөсрөлийг заримдаа 1990-ээд оны доткомуудын хөөсрөлтэй харьцуулдаг.

Лондоны хөрөнгийн биржийн гол индекс бол 1984 оны 1-р сарын 3-нд гаргасан FTSE100 юм. Уг индекс нь тус хөрөнгийн биржид арилждаг, хамгийн их хөрөнгөжилттэй компаниудын эхний зууг цуглуулдаг.[5]2020 онд Лондоны хөрөнгийн биржийн нийт орлого £2124 сая болсон байна (2019 онд £2056 сая байжээ).[6] 2021 он хүртэл Лондоны хөрөнгийн биржид олон улсын хувьцааны гүйлгээний 50 орчим хувь ноогддог байжээ. 2021 онд Лондоны хөрөнгийн биржийн хувьцааны нэг өдрийн дундаж эргэлт €8,6 тэрбум болсон байна.[7]

Эшлэл