Мажид Бугерра

Алжирын хөлбөмбөгчин

Мажид Бугерра (Араб: مجيد بوغرة, Франц: Madjid Bougherrá, 1982 оны аравдугаар сарын 7-нд Францын Лонвик хотод төрсөн) — Алжирын хөлбөмбөгчин бөгөөд Алжирын шигшээд тоглодог.

Мажид Бугерра

Бугерра 2012 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМажид Бугерра
Төрсөн огноо1982 оны 10 сарын 7 (1982-10-07) (41 настай)
Төрсөн газарФранц, Лонвик
Өндөр1.90 м
Байрлалтөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багчөлөөт агент
Өсвөрийн баг
1999–2000Кетиньи
2000–2002Лонвик
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2006Геньон49(1)
2006→ Кру Александра
(зээл)
11(1)
2006–2007Шеффилд Уэнсдей28(2)
2007–2008Чарльтон Атлетик34(2)
2008–2011Рейнжерс81(3)
2011–2014Лехвия43(3)
Шигшээ баг
2004Алжир (23-)3(0)
2004–Алжир62(4)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 4 сарын 6.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 11

Замнал

Францын Геньоноос гараагаа эхэлсэн тэрбээр Кру Александра, Шеффилд Уэнсдей болон Чарльтон Атлетик түүнчлэн Рейнжерс зэрэг англи, шотландын багуудад зургаан жил гаруй хугацаанд тогложээ.

2011 оны наймдугаар сард Рейнжерсээс катарын Лехвияд 1.7 сая фунтээр элссэн[1] бөгөөд 2011, 2014 онуудад лигт аваргалахад сайн тоглосон байдаг.[2] 2014 оны тавдугаар сард Бугерра Лехвияг орхисон.[3]

Шигшээ

Францын Лонвик хотод мэндлээд Дижонд торнисон Бугерра Алжирын шигшээд тоглохыг эрэлжийлжээ.[4] 2006 оны ДАШТ-ий сонгонд Зимбабветай анхлан гараалж,[5] 2007 оны долоодугаар сарын 2-нд Кабо Вердетэй тулахад (2:2) гоолдож байв. 2014 оны ДАШТ-д оролцохдоо ахлагч байв.

Амжилт

Рейнжерс
  • Шотландын аварга (3): 2008/09, 2009/10, 2010/11
  • Шотландын цомын эзэн: 2008/09
  • Шотландын лигийн цомын эзэн (2): 2009/10, 2010/11
  • Шотландын лигийн цомын дэд байр: 2008/09
Лехвия
  • Катарын аварга: 2011/12, 2013/14
Хувийн
  • Рейнжерсийн шилдэг тоглогч - хөгжөөн дэмжигчид: 2008/09
  • Алжирын шилдэг хөлбөмбөгчин - сэтгүүлчид: 2009

Эшлэл

Холбоос

Загвар:2010 оны Африк үндэстний цомд Алжирын хөлбөмбөгийн шигшээЗагвар:2010 оны ДАШТ-д Алжирын хөлбөмбөгийн шигшээ