Нутаг заах

Нутаг заах (латин. deportatio «хөөх, явуулах») буюу цөлөх, нүүлгэн шилжүүлэх - Хэн нэгэн хувь хүнийг буюу нэг хэсэг хүмүүсийг өөр улс руу болон оршин суугаа газраас нь өөр нэг газар нутаг руу хүч хэрэглэн шилжүүлэн нүүлгэхийг хэлдэг хуулийн томьёлол юм.

Түүх

"Нутаг заах", "цөлөх" гэдэг хэллэг албан ёсоор XVII—XVIII зууны Францын эрүүгийн хуулинд анх тусгай эрүүгийн этгээдүүдийг цөллөгт явуулахыг тэмдэглэх зорилгоор хэлж байжээ. Анх 1791 оны "Сэжигтнүүдийн тухай хууль"-ийн дагуу улс төрийн найдваргүй тэрс этгээдүүдийг Гвиана руу цөлж нутаг зааж байжээ. "Нутаг заах" нь хугацаатай буюу бүх насаар нь гэж хоёр хэсэгт хуваадаг байна.


Орчин үед "нутаг заах" нь Үндсэн хуулиар хориотой байдаг тухайлбал: улсын хууль дүрэм зөрчсөн гадаадын иргэдийг "албадан гаргах" үйл ажиллагаа явагдаж байгаа боловч зарим оронд хэрэглэгдсэн хэвээр байгаа.

Монгол Улсад "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" хуулийн 37-р зүйлд гадаадын иргэдийг албадан гаргах тухай асуудал тодорхой зааж тусгасан байдаг.