НҮБ-ын Хүүхдийн Сан

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (Англи: United Nations Children's Fund) буюу товчоор ЮНИСЕФ (UNICEF) нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм.Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европ, мөн Хятад дахь хүүхдийг хоол хүнс, эм, хувцас хунараар тэтгэх яаралтай хэрэгцээг хангах зорилгоор ОУ-ын Хүүхдийн Тусгай Санг Ерөнхий Ассамблей 1946 онд анхныхаа чуулганы шийдвэрээр байгуулжээ. 1953 онд Сангийн үзэл санааг хөгжиж байгаа орнуудын хүүхдэд тусламж үзүүлэх алсын зорилттой холбож өргөтгөн НҮБ-ын Хүүхдийн Сан гэдэг байнгын байгууллага буй болжээ. ЮНИСЕФ -ийн гол зорилго нь хүүхдийг хамгаалах, өсгөн бойжуулж хөгжүүлэх талаар улс гүрнүүд, ялангуяа хөгжиж байгаа орнуудын яармайлтыг дэмжиж хүмүүнлэгийн ба тэтгэлгийн туслалцаа үзүүлэхэд оршино. Бага насны хүүхдүүдийн эндэгдлийг багасгах, халдварт өвчнөөс хамгаалах, шимт тэжээлээр хангах, эрүүл чийрэг өсгөх зорилтыг онцлон үздэг. 1965 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Тусламжийн Сан (UNICEF)
United Nations International Children’s Emergency Fund
 
НҮБ-ын Хүүхдийн Сангийн лого
 
Норвегийн агаарын тээврийн компанийн захирал Бьорн Кьёс Бангуйн нислэгийн талбай дээр, 2014 он
Байгууллагын төрөлБие даасан байгууллага
ТовчлолUNICEF буюу кириллээр ЮНИСЕФ
УдирдлагаАмерикийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Хенриетта Х. Форе[1]
Байгуулагдсан1946 он
Төв байрНью-Йорк хот, Нью-Йорк,
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Дээд байгууллагаНэгдсэн Үндэстний БайгууллагаНэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ
www.unicef.org

Үүрэг зорилт

  • Хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний үндсэн хэрэгцээг хангахад туслах, хүүхдийн бүхий л чадавхи, бололцоог хөгжүүлэх боломжийг өргөтгөх
  • Хүүхдийн энхийн конвенцийг удирдлага болгон хүүхдийн сайн сайхны төлөө ёс суртахууны зарчим, ОУ-ын стандартыг хүлээн зөвшөөрөх замаар хүүхдийн эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргах
  • Хүүхдийн энх тунх амьдрал, хамгаалал, хөгжил нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэгэн чухал салшгүй хэсэг мөн
  • Улс орнууд, ялангуяа хөгжиж байгаа улс орнууд "Юуны өмнө хүүхдийн төлөө" уриан дор хүүхэд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө улс төрийн зохистой бодлого явуулах, үйлчилгээ, халамж үзүүлэхэд нь уриалан дуудаж, дайчлан хөдөлгөх
  • Дайн, байгалийн гамшигт өртсөн, ядуугийн туйлд орсон, элдэв төрлийн хүчирхийлэл дарамтанд байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг хүүхдүүдэд тусгай халамж үзүүлэх
  • Хүмүүнлэгийн болон НҮБ-ын бусад байгууллагатай хамтран зовж, шаналж байгаа хүүхдүүд, тэднийг халамжлагчдын зовлонг хөнгөвчлөхөд шуурхай арга хэмжээ авах
  • Өөрийн гүйцэтгэдэг ажлын дотроос хүнд нөхцөлд байгаа улс орны хамгийн ядарч зүдэрсэн хүүхдүүдэд илүү анхаарал тавьж, тэргүүн зэргийн ач холбогдол өгөх
  • Улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөрөө дамжуулан эмэгтэйчүүд, охин хүүхдэд тэгш эрх олгохын төлөө улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдний оролцоог нэмэгдүүлдэг.

Цахим холбоос

 Commons: ЮНИСЕФ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл