Нью-Йорк хот

Нью-Йорк хот (англи. New York City, товч. NYC) ) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн их хүнтэй хот, дэлхийн дөрөв дэх том хотуудын бөөгнөрөл болох Өргөн Нью-Йоркийн гол хот юм. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулж 1664 оноос өмнө Шинэ Амстердам гэж нэрлэдэг байсан. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот
Хоч нэр: Big Apple («аварга алим»); The City That Never Sleeps («хэзээ ч унтдаггүй хот»); Gotham City; Дэлхийн нийслэл
Нью-Йорк хотын эвлүүлэг зураг
Нью-Йорк хотын эвлүүлэг зураг
Нью-Йорк хот
Тамга
Нью-Йорк хот
Далбаа
Нью-Йорк Муж Улс дахь байрлал
Нью-Йорк хот (Нью-Йорк)
Нью-Йорк хот (Нью-Йорк)
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
Нью-Йорк хот
Үндсэн мэдээлэл
Байгуулагдсан:1624 он
Улс:Америкийн Нэгдсэн Улс
Муж Улс:Нью-Йорк
Тойрог:Бронкс тойрог
Нью-Йорк тойрог (Манхэттен)
Куинс тойрог
Кингс тойрог (Брүүклин)
Ричмонд тойрог (Стэтен Айлэнд)
Солбицол:, 74° 0′ Б40° 43′ У, 74° 0′ Б
Цагийн бүс:Eastern (UTC−5/−4)
Хүн ам:
– Метропол бүс:
8,398,748 (мэдээ: 2018 он)
19,979,477 (мэдээ: 2018 он)
Хүн амын нягтрал:10,639.4 хүн км2 тутамд
Газар нутаг:1,214.4 км2 (≈ 469 бээр2)
үүнээс 789.4 км2 (≈ 305 бээр2) нь хуурай газар
Далайн түвшнээс дээш:10 м
Захиргааны гишүүнчлэл:5 хотын дүүрэг
Шуудангийн дугаар:10001–10282 (Манхэттен) 11201–11262 (Брүүклин) 11001–11697 (Куинс) 10451–10475 (Бронкс) 10301–10314 (Стэтен Айлэнд)
Утасны код:+1 212, 646 (Манхэттен) 718, 917, 347, 929 (Бронкс, Брүүклин, Куинс, Стэтен Айлэнд)
МБХС:36-51000
ГНМС:975772
Цахим хуудас:NYC.gov
Засаг дарга:Билл де Блазио (АН)

Бүтэц

Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил.

Алдартай газрууд

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нэршлүүд

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Хүн ам

Нью-Йорк хот нь нийт 8,5 сая (том Нью-Йорк 2022 оны байдлаар- 19,77 сая хүн амтай) хүн амтай АНУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн том хотуудын нэг юм. Оршин суугчдын тоо нь 20-р зууны эхнээс хойш өнөөг хүртэл хоёр дахин нэмэгджээ. 1825 оноос хойш Атлантын далай болон Хадсон голын усан замуудаар дэлхийн бүх улсуудаас цагаачид хот руу ирэн суурьшжээ.

Хүн амын өсөлт

ОнОршин суугч
1630300
1640400
16501.000
16601.500
16803.000
16903.900
17005.000
17105.700
17207.000
17308.600
174011.000
176018.000
177525.000
179057.500
180087.685
1810129.359
1820162.547
1830252.666
ОнОршин суугч
1840401.612
1850706.323
18601.175.674
18701.469.045
18801.935.359
18902.533.600
19003.437.202
19104.766.883
19205.620.048
19306.930.446
19407.454.995
19507.891.957
19607.781.984
19707.895.563
19807.071.639
19907.322.564
20008.008.278
20108.175.133

Хүн амын гарал

2011 онд Нью Йорк хот 8.244.910 хүн амтай байв.[1]

Гарал1990 оны тооллого2000 оны тооллогоНарийвчилсан
2005–2007
Пуэрто-Рикочууд12,2 %9,9 %9,5 %
Италичууд10,2 %8,7 %8,2 %
Баруун Энэтхэгчүүд (испани гаралтнууд ороогүй)5,1 %6,9 %7,5 %
Хятадууд3,3 %4,5 %5,3 %
Ирландчууд5,4 %5,3 %5,1 %
Германчууд3,9 %3,2 %3,3 %
Америкчууд2,1 %3,0 %3,3 %
Мексикчүүд0,8 %2,3 %3,2 %
Оросууд3,3 %3,0 %3,0 %
Энэтхэгчүүд1,3 %2,1 %2,8 %
Польшууд2,9 %2,7 %2,7 %
Британичууд2,1 %2,3 %2,7 %
Хар Африкчууд0,7 %1,5 %2,2 %
Солонгосчууд1,0 %1,1 %1,1 %
Арабчууд0,6 %0,9 %1,1 %
Грекчүүд1,0 %1,0 %1,0 %
бусад үндэстэн31,8 %37,1 %38,0 %
гарал нь үл мэдэгдэгдэх12,3 %4,5 %мэдээлэл байхгүй
Нью-Йорк хотын төв хэсэг

Газар зүйн байрлал

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

Уур амьсгал

Нью-Йорк хот
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
81
 
3
-4
 
 
77
 
4
-3
 
 
91
 
9
1
 
 
99
 
15
6
 
 
97
 
20
11
 
 
93
 
25
17
 
 
97
 
28
20
 
 
87
 
28
20
 
 
84
 
24
16
 
 
73
 
18
10
 
 
93
 
12
5
 
 
87
 
6
-1
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [2]
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Нью-Йорк хот
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)3.14.28.914.619.825.028.227.723.918.212.15.9Ø16
Мин. Температур (°C)−3.9−3.21.16.011.316.620.119.615.69.64.7−0.8Ø8.1
Тунадас (мм)80.576.791.299.196.592.796.586.683.873.292.786.9Σ1,056.4
Бороотой өдөр (d)8.37.69.08.69.28.77.87.46.66.18.18.7Σ96.1
Т
е
м
п
е
р
а
т
у
р
3.1
−3.9
4.2
−3.2
8.9
1.1
14.6
6.0
19.8
11.3
25.0
16.6
28.2
20.1
27.7
19.6
23.9
15.6
18.2
9.6
12.1
4.7
5.9
−0.8
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
80.5
76.7
91.2
99.1
96.5
92.7
96.5
86.6
83.8
73.2
92.7
86.9
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: [2]

Цахим холбоос

 Commons: New York City – Викимедиа дуу дүрсний сан
  • NYC.gov - Нью Йоркийн албан цахим хуудас
  • NYCvisit.com - Аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
  • NYCityMap - Нью Йорк хотын интерактив газрын зураг - метроны буудал, хаалгатай

Эшлэл