Сай

Өмнөд Солонгосын дуучин

Пак Чэ Сан (солонгосоор: 박재상[3], 1977 оны 12 сарын 31-нд төрсөн) — Өмнөд Солонгосын дуучин, дуу зохиогч, тайзны PSY («싸이», ссай) нэрээр алдаршсан уран бүтээлч. Өөрийн хошин клип, концертоороо (жишээ нь солонгосын дуучин Ли Хёриг дууриан дуулж байсан) болон өөрийн оролцож байсан "X-Man", "Golden Fishery" гэх мэт телевизийн нэвтрүүлгүүдээрээ олонд танигджээ.

Psy
Германы Франкфурт хотод 2012 оны MTV Europe Music Awards дээр
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр박재상 (Пак Чэ Сан)
Төрсөн1977 оны XII сарын 31-нд
Өмнөд Солонгост
Харьяалал Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалсолонгос дуу, K-pop (кэй-поп, солонгос поп), хип хоп (үглээ дуу), dance-pop (бүжигт поп), электроник поп (цахилаа поп)
Мэргэжилдуучин, рэп дуучин (үглээ дууч), продюсер г.м
Идэвхтэй2000 оноос одоог хүртэл
СтудиLNLT Entertainment (2000-2006)[1]
YG Entertainment(2010-)[2]
Цахим хуудасАлбан ёсны цахим хуудас

Намтар

2001 онд анх дуулсан "Bird" дуунаасаа хойш олонд танигдаж, олон нийтийн хайртай дуучин болжээ[4]. PSY нь Америкийн Нэгдсэн Улсад боловсрол эзэмшсэн, Бостоны Их Сургууль, Берклигийн хөгжмийн коллежийг тус тус төгсчээ[5]. 2010 оны 8 сард "YG entertainment"-тай гэрээ байгуулсан[6]. 2012 онд гаргасан "Gangnam Style" дууны клип нь дэлхий нийтийг шуугиулж, 9 сарын 15-ны байдлаар тэр клипийг "YouTube" сайтаар 190 гаруй сая удаа үзжээ[7]. 2012 оны 9 сард Америкийн "Island Records" студитэй гэрээ байгуулснаар PSY-гийн уран бүтээл дэлхий дахинд танигдах боломжтой болсон байна[8]. Харин 2012 оны 9 сарын 6-нд Лос Анжелесийн "Стэйплс-центр" спортын төвд болсон ээлжит "2012 MTV Video Music Awards" хөгжмийн наадамд PSY нь VIP зочны хэмжээнд уригдан оролцсон байна[9].

Бүтээлүүд

Цомгууд

  • PSY from the PSYchk World (2001)
  • Sa 2/Adult only (2002)
  • 3 PSY (2002)
  • Sa Jib (Sa house) (2006)
  • PSY Five (2010)
  • PSY Best 6th Part 1 (2012)

Синглүүд

  • Bird (2001)
  • Singosik (2002)
  • Bird 2 (2002) Ким Хён Жокийн хамт
  • Champion (2002)
  • Paradise (2002) И Жэ Хуны хамт
  • Artists (2006)
  • 2 Beautiful Goodbyes (2006) И Жэ Хуны хамт
  • We Are the One (2006)
  • Calling You Because It’s Raining (2006)
  • RIGHT NOW (2010)
  • In My Eyes (2010) И Жэ Хуны хамт
  • THANK YOU (2010) Со Ин Ёны хамт
  • It’s Art (2011)
  • Gangnam Style (2012)
  • Oppa is just my style (2012)

Концертууд

ОГНООТОГЛОЛТЫН НЭРТОГЛОСОН ГАЗАРКОНЦЕРТЫН ХЭЛБЭР
2001 оны 12 сарAll Night StandСөүлБие даасан
2003 оны 12 сарAll Night Stand 2003СөүлБие даасан
2004 оны 12 сарAll Night Stand 2004СөүлБие даасан
2005 оны 07 сар2005 Seoul Music FestivalСөүлУрлагийн наадам
2005 оны 08 сарAll Night BoobiСөүлЛекситэй хамтарсан тоглолт
2005 оны 12 сарAll Night Stand 2005 : Energy NightСөүлБие даасан
2006 оны 08 сарSummer Stand 2006СөүлБие даасан
2009.11-2010.04Wan Ta CheeСөүлБие даасан
2010 оны 05 сарWan Ta Chee The LastСөүлКим Жан Хунтай аялан тоглолт
2010 оны 05 сарWan Ta Chee The LastСөүлКим Жан Хунтай хамтарсан тоглолт
2010 оны 12 сарWan Ta Chee: 20-10СөүлКим Жан Хунтай хамтарсан тоглолт
2011 оны 01 сарMedium-Theater Stand 10th Anniv.СөүлExample
2011 оны 08 сарHuempsuk ShowСөүлКим Жан Хунтай хамтарсан тоглолт
2011 оны 11 сарWan Ta Chee 2011СөүлExample
2011 оны 12 сарYG 15th Anniversary Family ConcertСөүл"YG Entertainment"-ын уран бүтээлчидтэй
2012 оны 01 сарYG 15th Anniversary Family ConcertЯпон"YG Entertainment"-ын уран бүтээлчидтэй
2012 оны 08 сарSummer StandСөүлБие даасан

Шагналууд

  • 2011 Dec 1st KOMCA Music Awards [Singer-songwriter Award, Bon Sang in Hip-hop Award]
  • (DJ DOC - '나 이런 사람이야' / Lyricist Award, Song Writer Award)]
  • 2011 Oct 27 Hope And Sharing Festival [Talent Donator Award by Korean Military]
  • 2011 Sep 30 Encouragement Train 50th Anniv. [Festival Defense Agency for Public Information Services Award]
  • 2011 Jan 20 20th High1 Seoul Music Festival [Best Album Award]
  • 2010 Dec 15 2010 Melon Music Awards [Performance Culture Award]
  • 2010 Dec 04 Seoul Music Awards [Best Album Award]
  • 2010 Dec 02 M.net Asian Music Awards [Best producer Award]
  • 2010 Feb 03 19th High1 Seoul Music Festival [Performance Culture Award]
  • 2009 Jul 10 Gangwon-Do Citizen Day Military Music Concert [Army Chief Of Staff Commendation]
  • 2006 Dec 29 SBS Music Awards [Bon Sang]
  • 2006 Nov 27 M.net KM Music Festival Music Video [Best Music Video Award]
  • 2005 Nov 27 M.net KM Music Festival [Performance Video Award]
  • 2004 Dec 29 SBS Music Awards [Song Writer Of The Year]
  • 2004 Dec 10 15th Seoul Music Awards [Best Lyricist Award]
  • 2002 Dec 29 SBS Music Awards [Best Hip-hop Award]

Иш татсан холбоос