Сергей Ильюшин
Сергей Владимирович Ильюшин (1894 оны гуравдугаар сарын 30 - 1977 оны хоёрдугаар сарын 9) нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч байсан ба «Ильюшин» нисэх загварын товчоог үүсгэн байгуулагч юм.
Сергей Ильюшин | |
---|---|
Төрсөн | Сергей Владимирович Ильюшин 1894 оны 3 сарын 30 Дилялево тосгон, Хаант Орос Улс |
Үндэстэн | Зөвлөлт Холбоот Улс |
Ажил | Нисэх хүчний инженер |
Байгууллага | Ильюшиний нисэх онгоцны загварын товчоо |
Юугаараа алдаршсан | Нисэх онгоцны загвар |
Олон танигдсан бүтээл | ИЛ-2, ИЛ-4, ИЛ-18, ИЛ-62 |
Намтар
Ильюшин Оросын Хаант Улсын «Дилялево» тосгонд мэндэлсэн бөгөөд 1910 онд нисэх хүчний салбарыг туйлаас сонирхон суралцаж, Дэлхийн I дайнд нисгэгчээр оролцож байв. 1926 онд Агаарын цэргийн академийг төгсөн инженерийн мэргэжил эзэмшсэн ба энэ үеэс нисэх онгоц зохион бүтээх ажилд шаргуу хөдөлмөрлөсөн байна. Түүний бүтээсэн «Ильюшин ИЛ-2» болон «Ильюшин ИЛ-4» хэмээх байлдааны нисэх онгоцууд Дэлхийн II дайнд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Дайны дараа «Ильюшин ИЛ-18» болон «Ильюшин ИЛ-62» загварын зорчигч тээврийн онгоцууд нь мөн л адил тайван цагийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан өдгөө ч үйлчилсээр байгаа юм.Монгол улсын агаарын хүчинд ч түүний зохион бүтээсэн 78 нэгж /ширхэг/ дайрагч онгоц ИЛ-2-ийг 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 нэгж /ширхэг/ Як-9 сөнөөгч онгоцны хамт Баянтүмэнд /одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан/ хүлээн авсан ба 1956 он гэхэд дээрх бүх онгоц зэвсэглэлээс хасагдсан байна. 1956 онд Иргэний агаарын тээвэрт зорчигч тээврийн Ил-14 онгоц 5 ширхэгийг ЗХУ-аас бэлгийн журмаар, 2 ширхэгийг Чехословак улсаас худалдан авч ашигласан ажээ.
Нэрт зохион бүтээгч, инженер Ильюшин 1977 онд зуурдаар таалал төгссөн бөгөөд «Новодевичьегийн оршуулгын газар» нутаглуулсан ажээ.
Шагнал
- ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн төлөөлөгчөөр 1937-1970 оны хооронд ажиллаж байв.
- ЗСБНХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор 1941, 1957, 1974 онуудад
- Лениний шагналаар 1960 онд
- Сталиний шагналаар 1941, 1942, 1943, 1946, 1947, 1950, 1952 онуудад
- Лениний одонгоор найман удаа
- Төрийн шагнал 1971 онд
- Октябрын хувьсгалын одонгоор хоёр удаа
- Улаан тугийн одонгоор хоёр удаа
- Суворовын I ба II зэргийн одон
- Эх орны дайны I зэргийн одонгоор хоёр удаа
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- «Улаан од» одонгоор хоёр удаа
- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Түүний бүтээсэн онгоцууд
Сөнөөгч болон дайрагч
Бөмбөгдөгч
- ДБ-3
- ИЛ-4
- ИЛ-6
- ИЛ-22 (I)
- ИЛ-28
- ИЛ-30
- ИЛ-46
- ИЛ-54
Ачаа тээврийн
- ИЛ-12
- ИЛ-20 (II)
- ИЛ-32
- ИЛ-76
- ИЛ-78
- ИЛ-80
- ИЛ-106
- ИЛ-112
Зорчигч тээврийн
- ИЛ-14
- ИЛ-18 (1947)
- ИЛ-18
- ИЛ-62
- ИЛ-86
- ИЛ-96
- ИЛ-108
- ИЛ-114
Хайгуулын
- ИЛ-20 (III)
- ИЛ-22 (II)
- ИЛ-24
- ИЛ-38
- А-50
Туршилтын
- А-60