Стэнли Кубрик

Америкийн кино найруулагч

Стэнли Кубрик (* 1928 оны 7 сарын 26; † 1999 оны 3 сарын 7) нь еврей гаралтай кино найруулагчдын xамгийн том төлөөлөл ба тэрээр бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг юм. Түүний уран бүтээлийн онцлог нь ер бусын зураг авалт, гайхалтай хөгжимийн партиур зэргээр илүү нарийн бодит зүйлийг тодотгож өгдгөөрөө алдартай. Кубрикын дэлгэцийн бүтээлүүд нь дайн, гэмт хэрэг, дэврүүн болон гунигт хошигнол, аймшиг, туульсын, шинжлэх ухааны уран зөгнөл гэx мэт кино урлагийн бүх л төрлийг агуулсан байдаг. Мөн Кубрик нь кадр бүр дээр тулж ажиллаx болон жүжигчидтэйгээ тулж ажиллаx зэрэгт мэргэжилтэн байсан.

Стэнли Кубрик
Stanley Kubrick
1975 онд бүтээгдсэн Барри Линдон киноны зураг авалтын үеэр
1975 онд бүтээгдсэн Барри Линдон киноны зураг авалтын үеэр
ИргэншилАмерикийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо1928 оны 7 сарын 26
Төрсөн газарНью-Йорк хотАмерикийн Нэгдсэн Улс
Нас нөгчсөн1999 оны 3 сарын 7
Нас барсан газарЛондонАнгли
Танил үе1951—1999
Мэргэжлийн замнал
МэргэжилКино найруулагч, кино зохиолч, продюсер

Нью-Йорк хотоос зураглаачаар гараагаа эхэлсэн ба дунд сургуулиа төгсөөд бие даан кино урлагийг судалж эxэлсэн юм . Түүний анxны уран бүтээлүүлийн нэг ”Спартак”(1960) нь Xолливүүдэд ашиг орлогоороо тэргүүлсэн ба түүнээс xойш тэрээр Иx Британид амьдрал уран бүтээлээ үргэлжлүүлсэн юм. Тэр гэртээ кинотой xолбоотой бүx зүйлээ xийдэг байсан ба түүний гэр нь ажлын орчин нь болдог байв. Энэ үйлдэл нь түүнийг кино урлагийн сор мэргэжилтэн болоход чуxал нөлөө үзүүлсэн боловч xөрөнгө санxүүгийн xувьд нь Xолливүүдийн баян студитэй xарилцаx боломжийг багасагасан юм.

Түүний xэд xэдэн уран бүтээл нь туxайн үедээ салбартаа нээлт болсны дотор "2001: Сансрын Одиссей" (1968) нь шинэ төрлийн xийсвэр дүрслэл ашигласнаараа алдартай ба "Бэрри Линдон" (1975)-д Кубрик нь байгалийн лааны гэрлийг ашиглан онцгой xальс ашигласан. Кубрикын "Гялбаа" (1980) эстедикамыг xэрэглэсэн анxны киноны нэг юм. Тэрээр өөрийнxөө бүтээсэн бүx киноныxоо чуxал ажлуудыг (зураглаач, найруулагч, продюсер) өөрөө xийдэг байсан. Түүний зарим бүтээл нь хойносоо багагүй маргаан дагуулдаг байв.

Намтар

Стэнли Кубрик 1928 оны 6 сарын 26-нд Нью-Йорк хотын Манхаттэн дүүргийн эмнэлэгт Жак Леонард Кубрик (эцгийн тал Австри, Румын, Польш) болон түүний гэргий Сэйди Гертруда гэсэн еврэй гэр бүлийн анхны хүүхэд болон мэндэлжээ. Түүний эмэгтэй дүү Барбара Мари Кубрик нь 1934 онд мэндэлсэн. Кубрикын намтар бичээч түүний гэр бүлийг ямар нэгэн шашин шүтлэггүй байсан хэмээн тэмдэглэсэн байдаг хэдий ч тэдний эцэг эх нь еврэй ёсоор хуримласан гэдэг. Тэрээр багадаа ном унших их дуртай байсан ба түүний багын олон найз нь эхэн үеийн уран бүтээлүүдэд нь тодрон үлдсэн байдаг. Станли Кубрик нь анхны дүрс бичлэгийн төхөөрөмжтэй өсвөр насандаа танилцсан байдаг. Түүнийг 12 настай байхад Кубрикын аав түүнд шатар тоглохыг заасан нь хожим түүний уран бүтээлүүдэд эерэгээр нөлөөлсөн байдаг. Кубрик үүнийгээ тайлбарлахдаа "Xэрвээ шатар уран бүтээл туурвиxтай ямар нэгэн байдлаар xолбоотой байдаг бол энэ нь сэтгэл xөдөлсөн үед түргэн шийдвэр гаргаxаас илүүтэйгээр өөр өөр сонголтууд байж болох эсэxэд тусалдаг байx" гэсэн байсан.

Түүнийг 13-тай байxад Кубрикын аав түүний төрсөн өдрөөр "Graflex" камер авч өгсөн нь түүний ирээдүйн өндөрлөгийн суурь нь болсон юм. Өсвөр насандаа Кубрик нь жазз хөгжимд ихэд сонирхолтой байсан ба энэ нь түүнийг бөмбөрчин болгоход хангалттай байлаа. Түүний аав нь Стэнлиг хичээлдээ хангалттай үнэлгээ авах боломжтой гэж бодож байсан боловч байдал ийм биш байсан нь аавых нь сэтгэлийг гонсойлгосон. Кубрик 1941-1945 он хүртэл Уильяма Ховарда Тафтын ахлах сургуульд суралцсан ч түүний сурлага төдийлөн гавьдаггүй байв. Тэрээр хожим сургуулийнхаа талаар ярихдаа түүний сонирхлыг огтхон ч татдаггүй байсан, тухайн үеийн ерөнхий боловсролын системийг шүүмжилсэн, зэвүүцсэн өнгө аястайгаар дурдсан байдаг.

Эцэг эх нь Кубрикын боловсролд тус болох болов уу гэсэн итгэлээр түүнийг Лос-Анжелест хамаатных руугаа 1 жилийн хугацаанд амьдруулхаар явуулж байсан боловч энэ нь тэдний санаснаар болсонгүй. Тэрээр ахлах сургуульд байхдаа сургуулийн зурагчнаар 1 жил ажиллаж байсан ба тэрээр зургийн цувралаа “Look” сэтгүүлд зарсан нь улмаар тэндээ албан ёсны ажилтан болох эхний нүүдэл байсан бөгөөд тухайн үед тэрээр дөнгөж 17 настай байлаа (албан ёсны зурагчин болох хүртлээ тэрээр чөлөөт уран бүтээлч хийж, завсраар нь шатар тоглож орлого олдог байсан нь муугүй шатарчин байсныг нь нотолдог). “Look” сэтгүүлд ажиллаж байх үедээ Кубрик ахлах сургуульдаа танилцаж байсан Тоба Мецтэй 1948 оны 5-н сард гэрлэсэн ба тэд Гринвич тосгонд амьдардаг байсан. Энэ үеэс Кубрик нь кино урлагтай холбогдож ирсэн ба түүний агуу уран бүтээлийн эхэн үе нь АНУ-д эхэлж тэрээр хэд хэдэн баримтат бүтээл, мөн анхны уран сайхны кино болох "Айдас бас хүсэл" (1953)-ээ гаргасан юм . Энэ нь шүүмжлэгчдээс төдийлөн өндөр үнэлэлт аваагүй ч цаашдын уран бүтээлүүдээ гаргах үед тэрээр аль хэдийнээ чадварлаг кино уран бүтээлч болсон байлаа. Түүний АНУ-д байхдаа хийсэн сүүлийн кино нь алдарт "Спартак" байсан ба Кубрик өөрийн бүтээлээ хожим үнэлэхдээ уйтгар гуниг ханхалсан болсон хэмээн хэлсэн байдаг ч АНУ кино урлагийн хамгийн дээд шагнал Оскарын шагналд 6 төрөлд нэр дэвшиж 4-т нь ялалт байгуулсан юм. Тэрээр удалгүй Англи очсон ба энэ хугацаанд тэрээр 2 ч эхнэрээ сольсон бөгөөд 1958 онд Кристина Харлан гэх герман бүжигчин, жүжигчин, зураач бүсгүйтэй гэрлэж 1999 он хүртэл буюу амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байсан юм. Англид байхдаа хийсэн бүтээлийн эхнийх нь "Лолита" (1962) гэх уянгын драма байсан ба кинонд дур хүсэлдээ автсан, коллежийн проффесорын талаар өгүүлдэг. Тэрээр удалгүй түүний гоц бүтээл 2001: Сансрын Одиссей (1968)-г гаргасан ба тэрээр энэ киногоороо анхны Оскарын шагналаа авсан юм. Кубрик амьсгал хураах хүртлээ 16 кино бүтээсэн ба түүнийхээ 12-т нь зохиолчоор ажилласан бөгөөд 1999 оны 3-н сарын 7-нд 70 насандаа Английн Харфендин хотод амьсгаа хураасан.

Эшлэлүүдээс нь

  • Би 19 нас хүртэлээ ном унших тийм ч дуртай байгаагүй ба сургууль дээрээсээ өөрт хэрэгтэй зүйл нэгийг ч сураагүй.
  • Агуу гүрэн гангстер шиг аашилдаг бол өчүүхэн улс биеэ худалддаг бүсгүй шиг аягладаг

Уран бүтээл

ОнКиноНайруулагчПродюсерЗохиолчБусадТэмдэглэгдсэн
1951Тулааны өдөрÕÕÕӨөртөө (uncredited), зураглаач, редактор (uncredited);дууны найруулга (uncredited).
Фадре нислэгÕÕÕЗураглаач
1953Айдас бас хүсэлÕÕÕЗураглаач and редактор; дууны найруулга
ДалайчидÕÕЗураглаач, редактор, дууны найруулга
1955Алуурчиний үнсэлтÕÕÕÕЗохиол, зураглаач, редактор
1956АллагаÕÕПродюсер (uncredited)
1957Сүр алдрын замдÕÕПродюсер (uncredited)
1960СпартакÕ
1962ЛолитаÕДэлгэцийн найруулагч , продусер ( uncredited )
1964Доктор СтренжлавÕÕÕ
19682001: Сансрын ОдиссейÕÕÕÕТайз засал, визуаль эффект
1971Баадуут шаргал үстÕÕÕНэмэлт дүрс бичлэгийн оператор (uncredited)
1975Бэрри ЛиндонÕÕÕ
1980ГялбааÕÕÕ
1987Үхлийн сумÕÕÕÕМюрфье (uncredited хоолой)
1999Нүдээ уужим анихуйÕÕÕНэмэлт дүрс бичлэгийн оператор (uncredited)

Цахим холбоос