Төв аймаг

Монгол Улсын аймаг

Төв аймаг нь Монгол Улсын төв хэсэгт төвлөрөн байршиж, улсын нийслэлийг нутаг дэвсгэртээ багтаан оршдог. Засаг захиргааны төв нь Зуунмод хот юм.

Төв аймаг
ᠲᠥᠪᠠᠢᠢᠮᠠᠭ
Flag of Төв аймаг
Official seal of Төв аймаг
Солбицол: 47°30′N 106°15′E / 47.500°N 106.250°E / 47.500; 106.250 106°15′E / 47.500°N 106.250°E / 47.500; 106.250
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлЗуунмод
Газар нутаг
  Нийт74,042.37 км2 (28,587.92 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 93,181
 [1]
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)127
ISO 3166 кодMN-047
Улсын дугаарТӨ_
Вэб сайтtov.gov.mn

Газар зүй

Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.

Газрын тогтоц

Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий.

Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.

Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана.

Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Ус мөрөн

Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Амьтан ургамал

Сэлбэ голын эхэн. Майхан толгой

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.

Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Хүн ам зүй

Хүн амын тоо, сумаар. 2010 он.

Төв аймаг 2010 онд 83,838 мянган оршин суугчтай байсан бол 2014 онд 90,049 хүнтэй болсон.

Аймгийн хүн амын тоо. 1941-2014 он[2]
1941195019611970198019901992 он200020102014
66,248 49,106 53,619 64,972 79,680 103,943 112,855 99,268 83,838 90,049

Аймгийн төв Зуунмод хот буюу Зуунмод сум 13339 хүнтэй, Батсүмбэр (6913), Заамар (6568) сум харьцангуй олон хүнтэй бол Аргалант (1371), Баянцагаан (1401) харьцангуй цөөн оршин суугчтай байна.

Хүн амын 16 хувь хот газар (Зуунмод), 84 хувь хөдөө амьдардаг. Бичиг үсэг мэддэг — 97.5 хувь.[3]

Ард түмэн

Төв аймгийн хүн ардын 99.8 хувь Монгол улсын иргэн, 98.2 хувь монгол үндэстэн, 94.2 хувь халх ястан байна.

Монгол хэлээр хэлэлцэнэ. Дийлэнх олонх нь Бурхан буддын шашин, тодруулвал шарын шашин шүтдэг.

Төв аймгийн ард түмэн (1989, 2000 оны тооллого)[4]
Яс үндэсХүн ам
1989 тоол.
Эзлэх хувь
1989 тоол.
Хүн ам
2000 тоол.
Эзлэх хувь
2000 тоол.
Халх ястан94,77394.6%93,60494.2%
Казах үндэстэн2,1672.2%1,0651.1%
Буриад ястан5900.6%8560.9%
Дөрвөд ястан7270.7%7700.8%
Баяд ястан3170.3%7450.8%
Урианхай ястан4200.4%5240.5%
Тува ястан2690.23%5000.5%
Захчин ястан1600.2%2020.2%
Өөлд ястан610.1%1710.2%
Бусад ястан4200.4%6140.6%
Гадаадын иргэн1790.2%2170.2%
Нийт хүн ам100,088100%99,266100%

Нутгийн хуваарь

Газрын зураг
Нутгийн хуваарь

Төв аймаг дараах 27 сум, 97 багт хуваагдана.

Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцооТалбай
(км²)[5]
2000[6]2005[7]2011[8]2022
1Алтанбулаг43,4523,1442,9963,2645.9 мян.
2Аргалант21,9291,8811,5771,6121.6 мян.
3Архуст28291,5631,2361,3135.9 мян.
4Батсүмбэр46,5346,3106,7897,0842.5 мян.
5Баян32,3092,0642,0021,9752905
6Баяндэлгэр21,8011,1731,3211,5962.2 мян.
7Баянжаргалан31,7861,5731,5311,6262376
8Баян-Өнжүүл32,7712,5392,0882,1594.0 мян.
9Баянхангай21,6341,5241,4061,4021.0 мян.
10Баянцагаан52,7872,3491,8011,8686.2 мян.
11Баянцогт32,3231,9281,8201,6831.5 мян.
12Баянчандмань33,2433,2863,7834,1720.6 мян.
13Борнуур44,2884,4804,8544,911
14Бүрэн53,6853,2663,0122,9383.75 мян.
15Дэлгэрхаан32,4381,9931,6631,8182.2 мян.
16Жаргалант45,9215,7406,2966,7282.1 мян.
17Заамар46,0535,9235,2805,8022.9 мян.
18Зуунмод614,77114,69215,27717,215
19Лүн33,7652,5722,6092,4932.6 мян.
20Мөнгөнморьт32,1741,9092,0652,225
21Өндөрширээт42,5531,8931,8332,0402.8 мян.
22Сүмбэр21,9801,5811,7401,6980.36 мян.
23Сэргэлэн52,2331,8162,0162,0033.7 мян.
24Угтаалцайдам33,3892,4002,5272,5991.5 мян.
25Цээл53530244425082,6321.6 мян.
26Эрдэнэ53345344237363,8908.0 мян.
27Эрдэнэсант55605500645114,4353.1 мян.
Аймгийн дүн9798,36288,49188,27793,18174,042

Түүх

Төв аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв.

Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг.

1923 онд Богд хан уулын аймаг 21 хошуу 82 сум, 1227 арваныг багтаав байв.

1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ.

1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.[9]

1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа.

Засаг дарга нар

1. Дархан чин ван Пунцагдорж (1923-1924)                                               

2. Нагнаадоржийн Санжаажамц (1924-1932)                                             

3. Годонгийн Шагдар (1932-1934)   

4. Жадамбын Цэрэннадмид (1935-1938)                                                     

5. Дольсүрэнгийн Өлзийт (1938-1940)                                                         

6. Сономпилын Бямбаа (1940-1942)                         

7. Пунцагийн Лувсангомбо (1942-1944)                                                    

8. Цэвээний Гомбосүрэн (1944-1945)                                                        

9. Чимэдбалжирын Адъяа (1945-1946)                                                      

10. Цагааны Ёндонжамц (1946-1947)                                                 

11. Сэдэдийн Түвдэн (1947-1951)                                                                

12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952)                                         

13. Жүгдэрийн Чойдог (1952-1954)

14. Янживын Бадамжав (1954-1959)

15. Цэнджавын Жамсран (1959-1974)

16. Човдоронгийн Дашдэмбэрэл (1974-1985)

17. Жамбын Гомбожав (1985-1991)

18. Сандагийн Гончиг (1991-1996)

19. Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг./ (1996-1997)

20. Цэгмэдийн Батболд (1997-2000)

21. Мондооны Мэндбилэг (2000-2004)

22. Цэдэвдоржийн Энхбат (2004-2012)

23. Доржийн Баярбат (2012-2016)

24. Жигжидийн Батжаргал (2016-2020)

25. Дэмбэрэлийн Мөнхбаатар (2020- )

Аж ахуй

Дэд бүтэц

Зуны байгаль

Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна.

Аж үйлдвэр

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.

Алдар гавьяатан

Төв аймгаас Монгол улсын төр нийгэм, урлаг соёл, спорт, эрдэм ухаан, ажил хөдөлмөрийн салбар салбарын алдар цуутан төрөн гарчээ.

Үүнд Монгол улсын баатар - 2, хөдөлмөрийн баатар - 55, ардын зүтгэлтэн - 23, төрийн шагналт - 13, салбар салбарын гавьяат зүтгэлтэн - 200-аад, шинжлэх ухааны акедемич - 6, доктор профессер 150 гаруй, тод манлай уяач -3, манлай уяач -20, улсын аварга цолтой бөх -3, улсын цолтой бөх - 60 гаран байна.[10]

Улсын баатар

  • Дуламдоржийн Самдан (1918-1939) — Борнуур
Төв аймагт төрсөн - 55
НэрОвогАймагСумОгноо Тушаалын дугаарҮндсэн захиргаа
1ПашкаПэрэнлэйТөвАрхуст1976-12-22. №270ЗА Сонгино
2ДуламДолгорынТөвБатсүмбэр1961-01-11. №10ӨВ Дөлгөөн
3ТөмөрдоржБанзарынТөвБатсүмбэр1971-07-02.№133.
4ХорлооЦэрэндоржийнТөвБатсүмбэр1981-06-26.№185.
5АмармэндХярваагийнТөвБатсүмбэр1985-07-17.№158.
6ОюунПунцагийнТөвБатсүмбэр1986-04-03.№78.
7ДолжинжавЯдамынТөвБатсүмбэр1971-07-02. №133ХӨ Цагаан-Уул
8ПүрвээЖорхоодойТөвБатсүмбэр1983-07-08. №17ХӨ Рэнчинлхүмбэ
9ДарамжавДугарынТөвБатсүмбэр1966-03-10. №45ХӨ Бүрэнтогтох
10НамжигНамхайнямбууТөвБаяндэлгэр1976-06-07. №110/Ар Өндөр-Улаан
11ДэмбэрэлдоржНайдангийнТөвБаянзүрх1963-07-03.№133.
12ЛхагвадоржНамбарынТөвБаянзүрх2005-07-08.№04.
13АжвааБалдангийнТөвБаян-Өнжүүл1973-07-07.№149.
14ДашМөнхийнТөвБаянцагаан1991-07-03.№134.
15НаранцэцэгСамбуугийнТөвБаянцогт1991-07-03.№134.
16БадамсүрэнСономынТөвБорнуур1961-01-11. №12Булган Хантай
17ЧунагГүндийнТөвБорнуур1986-04-03. №78Ховд Дарви
18ЧимгээМаахүүТөвБорнуур1985-05-20. №120ГА Чандмань
19НамсрайДашбалжирынТөвБорнуур1969-03-12.№70.
20АвирмэдАгваандоржийнТөвБүрэн1959-07-10.№117.
21СамбууЖамсрангийнТөвБүрэн1965-06-26.№135.
22ГомбосүрэнГомбожавынТөвБүрэн2001-11-21.№81,
23БалдоржСамбынТөвДэлгэрхаан1991-05-07.№80.
24Цэрэн-ОчирЦэрэндашийнТөвЖаргалант1959-07-10.№118.
25ГомбоСТөвЖаргалант1961
26ЦагааншүхэртСономынТөвЖаргалант1961-01-11. №08АР. Эрдэнэбулган
27ЖанчивБүрэнхүүТөвЖаргалант1962-11-28. №197ЗА Чандмань
28ШаравдоржЧимэгочирынТөвЖаргалант1963-07-03. №127Увс Зүүнхангай
29АръяаДарийнТөвЖаргалант1967-11-18. №154СҮ Мөнххаан
30ЧойжамцМижидийнТөвЖаргалант1974-02-08. №38АР Цэнхэр
31ЖадамбааӨлзийутасынТөвЖаргалант1974-02-08. №38АР Цэнхэр
32ГалтОсорынТөвЖаргалант1989-11-11. №178УБ
33БачирааМижидийнТөвЖаргалант1991-07-03. №134АР Цэнхэр
34ДашнямНамжилжавТөвЖаргалант1976-06-07. №109ГА Шарга
35СандагдалайЦэвээнийТөвЖаргалант1961-01-11. №11Дорнод
36БатдоржНатарТөвЖаргалант1962-05-11 №93ЗА Тэлмэн
37ДугарсүрэнЧойжинжавынТөвЖаргалант1974-02-08.№38.
38БатмөнхГомбосүрэнгийнТөвЛүн1989-11-11.№178.
39СүрэнхүүЖамъяндоржийнТөвСэргэлэн1981-07-09.№232.
40БаярааЧойжамцынТөвУгтаал1984-03-22.№85.
41АлтанхүүГончигжавТөвУгтаал1971-07-02. №133ХО Жаргалант
42БатчулуунБэгзийнТөвУгтаал1976-01-28. №11БХ Хүрээмарал
43ЦогзолмааЛувсанжамцТөвУгтаал2003
44НацагдоржНамсрайнТөвЭрдэнэ1961-11-14.№289.
45СодномдагваГиваагийнТөвЭрдэнэсант1967-10-16.№138.
46БазаррагчааПунцагдоржийнТөвЭрдэнэсант1976-06-07.№111.
47СүрэнхүүТангадынТөвЭрдэнэсант1979-12-01.№368.
48АмаржаргалГотовынТөвЭрдэнэсант1990-11-19.№41.
49МөнхбатЖигжидийнТөвЭрдэнэсант1994-07-07.№75.
50ЛувсанцэрэнТэрбишийнТөвЭрдэнэсант1993-07-05.№25.ТӨ Баян-Өнжүүл
51БатдэлгэрЦогбаярынТөвЭрдэнэсант1988-05-16.№71
52ЧакийРахметынТөвИх Хайран1971-07-02. №133БӨ Сагсай
53НадмидСүрэнжавТөвГачуурт1971-07-02. №133/ЗА Тосонцэнгэл
54ЗинаГааданТөвГачуурт1971-07-02. №133Увс Зүүнхангай
55ДаваахүүДанзаннямТөвБаянцагаан2013.02.09

Бусад алдартан

Спорт:

Урлаг:

Улс төр, нийгэм:

Мөн үзэх

Цахим холбоос

 Commons: Төв аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж