Франк-Валтер Штайнмаейр

Франк-Валтер Штайнмаейр (герман. Frank-Walter Steinmeier; 1956 оны 1-р сарын 5-нд ХБНГУ-ын Детмольд хотод төрсөн) — Германы Төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2017 оны 3-р сарын 19-нөөс эхлэн Германы Холбооны Ерөнхийлөгч.

Франк-Валтер Штайнмаейр

2005-2009 болон 2013-2017 онуудад Германы Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд Германы дэд Канцлер, 1975 оноос Германы Социал-демократ намын гишүүн.

2017 оны хоёрдугаар сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Холбооны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2017 оны 3-р сарын 19-нд болсон.

2022 оны 2-р сарын 13-нд тэрээр холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдсон. ХБНГУ-ын Холбооны Хурлын нийт боломжит 1,425 саналын 1,045 нь авч, 86 гишүүн түдгэлзсэн байна.

Монгол Улсад

Тэрээр 2014 онд Германы Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан.

Холбооны Бүгд найрамдах Герман улсын Холбооны ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмаейр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2024 оны 2-р сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.