Цагаан лууль

Цагаан лууль - (Латин: Chenopodium album), (Орос: Марь белая)

Ургамлын тайлбар

60-80 см хүрэхүйц өндөр, ихээхэн салаалж мөчирлөсөн иштэй нэг наст ургамал. Ромбо хэлбэрт зууван юмуу юлдэн навчнууд нь буурал өнгөтэй байдаг. Долоо, наймдугаар сард цэцэглэнэ.

Тархалт

Тариалангийн талбайн хөнөөлт хог ургамал бөгөөд атаршиж байгаа хуучин тариалангийн талбайгаар зонхилж ургасан байдаг. Үүнээс гадна дэрстэй газар, чулуутай энгэр, хужирт тойрмуудаар ургана.[1]

Ашигласан материал

Гадаад холбоос