Чиро Иммобиле

Италийн хөлбөмбөгчин

Чиро Иммобиле (Итали: Ciro Immobile; 1990 оны хоёрдугаар сарын 20, Торре-Аннунциата) — Италийн хөлбөмбөгчин, Испанийн «Севилья» болон Италийн шигшээн довтлогч.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Чиро Иммобиле
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн1990 оны 2 сарын 20
Итали, Торре-Аннунциата
ИргэншилИталийн далбаа Итали
Өндөр186 см
Жин78 кг
Байрлалдовтлогч
Багийн мэдээлэл
БагИспанийн далбаа Севилья
Дугаар9
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
2002—2008Италийн далбаа Сорренто
2008—2009Италийн далбаа Ювентус
Багийн замнал*
2009—2012Италийн далбаа Ювентус3 (0)
2010—2011 Италийн далбаа Сиена4 (1)
2011 Италийн далбаа Гроссето16 (1)
2011—2012 Италийн далбаа Пескара37 (28)
2012—2013Италийн далбаа Женоа33 (5)
2013—2014Италийн далбаа Торино33 (22)
2014—одооГерманы далбаа Боруссиа Дортмунд24 (3)
2015—одоо Испанийн далбаа Севилья0 (0)
Шигшээ**
2008—2009Италийн далбаа Итали (19-)3 (0)
2009—2010Италийн далбаа Итали (20-)6 (0)
2009—2013Италийн далбаа Итали (21-)16 (9)
2014—одооИталийн далбаа Итали12 (1)
Олон улсын медалиуд
Газар дундын тэнгисийн орнуудын наадам
МөнгөПескара 2009хөлбөмбөг

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 1-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2015 оны 6 сарын 16-нд шинэчлэв.

Замнал

Сорренто, Ювентусын академид бэлтгэгдээд 2009 оны гуравдугаар сарын 14-нд сери А-д анхны тоглолтоо Болоньятай сэлгээнээс хийж байлаа. 2010 оны хоёрдугаар сард 'Виарежо бүсийн цомд' Эмполитой тоглоход хэт-трикдэв.[1]

Тэр 2011 оны наймдугаар сарын 17-нд сери Б-гийн Пескарад зээлэгдэв.[2] 28 гоолтой мэргэн бууч Иммобилийн ачаар Пескара түрүүлсэн гэхэд болно.

Дандаа зээлэгддэг байсан түүнийг Женоа элсүүлэн нэг жил тоглуулаад 2013 оны долоодугаар сарын 12-нд 5.5 сая еврогоор Торинод худалджээ.[3] Урьд Пескарад байхдаа сери Б-д 28 гоолтойгоор, Торинод сери А-д 23 гоолтойгоор мэргэн бууч болсон юм.

2014 оны зургаадугаар сарын 2-нд германы Боруссиа Дортмунд[4][5][6][7] 19.5 сая еврогоор Иммобилег элсүүлсэн.

Шигшээ

Иммобиле залуучуудын шигшээдэд таван жил тоглоод 2014 оны гуравдугаар сарын 2-нд дуудагдан гуравдугаар сарын 5-нд Испанитай нөхөрсөг тоглоход (1:0) сэлгээнээс гараалжээ.[8][9]

2014 оны ДАШТ-д оролцсон.[10]

Амжилт

Ювентус
  • Вияжеро тэмцээний аварга (2): 2009, 2010
  • Нийт: 2 цом
Пескара
  • Италийн II лиг (1): 2011/2012
  • Нийт: 1 цом
Боруссиа Дортмунд
  • Германы супер цомын эзэн (1): 2014
  • Нийт: 1 цом
Итали
Хувийн
  • Италийн II лигийн мэргэн бууч (1): 2011/2012 (28 гоол)
  • Италийн лигийн мэргэн бууч (1): 2013/2014 (22 гоол)

Лавлах холбоос

Гадны холбоос

Энэ Италийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.