Шейху Куяте

Шейху Куяте (Франц: Cheikhou Kouyaté; 1989 оны арванхоёрдугаар сарын 21-нд Дакар хотод төрсөн) — Сенегалийн хөлбөмбөгчин бөгөөд Английн «Вест Хэм Юнайтед» болон Сенегалийн шигшээд хамгаалагчаар тоглодог.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Шейху Куяте
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн1989 оны 12 сарын 2
Сенегал, Дакар
ИргэншилСенегалийн далбаа Сенегал
Фрацын далбаа Франц
Өндөр192 см
Жин77 кг
Байрлалтөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
БагАнглийн далбаа Вест Хэм Юнайтед
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2007Бельгийн далбаа Брюссель10 (0)
2008—2014Бельгийн далбаа Андерлехт111 (3)
2008—2009 Бельгийн далбаа Кортрейк26 (3)
2014—одооАнглийн далбаа Вест Хэм Юнайтед3 (0)
Шигшээ**
2012—одооСенегалийн далбаа Сенегал11 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 31-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 8 сарын 31-нд шинэчлэв.

Замнал

Шейху Куяте долоон настайдаа орон нутгийн хөлбөмбөгийн багт элсэж, тэндээ арван жил Бельгийн «Брюссель» багт тоогдотлоо суралцсан. Мэргэжлийн анхны гэрээгээ байгуулаад удаагүй байтал «Андерлехт» руу түүнийг үнэгүй наймаагаар шилжүүлж, тэд дөрвөн жилээр гэрээлж байжээ.[1] Лигийн 145 тоглолтонд 3 гоолдсон, «Кортрейкт» улирал зээлэгдсэн Куяте улсын аваргаар дөрөв шалгарсан амжилттай. 2014 оны зургаадугаар сарын 18-нд Английн «Вест Хэм Юнайтед» багтай дөрвөн жилийн гэрээл байгуулав.[2]

Шигшээ

2012 оны хоёрдугаар сард Сенегалийн шигшээд анх дуудагджээ. Лондоны олимпт оролцсон.

Амжилт

  • Бельгийн аварга: 2009/10, 2011/12, 2012/13, 2013/14
  • Бельгийн супер цомын эзэн: 2010, 2013

Лавлах холбоос

Гадны холбоос

Энэ Сенегалийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.