10 сарын 27

10 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 300 дахь (өндөр жил бол 301 дэх) өдөр юм. Мөн он дуустал 65 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
9 сар · 10 сар · 11 сар
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Үйл явдлууд

  • 1959: БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулсан байна. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьжээ.
  • 1961: БНМАУ Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.
  • 1981: БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.
  • 1996: Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчэнлин хийдэд залсан юм.

Энэ өдөр төрөгсөд

Энэ өдөр нас барагсад

Тэмдэглэлт баярууд

  • Зураг, дуу бичлэг архивыг хамгаалах өдөр
  • Грек  Грек - Төрийн далбааны өдөр
  • Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс - Тэнгисийн цэргийн өдөр

 Commons: 10 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан