11 сарын 26

11 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 330 дахь (өндөр жил бол 331 дэх) өдөр юм.

Түүхэн жилийн өдөр
10 сар · 11 сар · 12 сар
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Энэ өдөр болсон үйл явдлууд

  • 1924 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргажээ. Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон юм. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг батлав.
  • 1960 оны энэ өдөр Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт түүхэнд хамгийн өндөр буюу 130 сая төгрөг хүрсний 20 хувийг БНМАУ-ын гадаад худалдаа эзэлж байлаа.
  • 1974 оны энэ өдөр БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болов. Мөн энэ өдөр БНМАУ-ын ХАА-н гавьяат механикжуулагч цолыг Ц.Шатарт анх олгожээ. БНМАУ-ын ойн гавьяат ажилчин цолыг Н.Гомбожавт анх олгов. Мөн Сүхбаатар аймагт хилийн отряд байгуулагджээ.
  • 1990 оны энэ өдөр БНМАУ-ын Боловсролын яамны сайд Н.Уртнасан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлав. Хоёр тал “БНХАУ болон БНМАУ-ын 1991
  • 1995 оны боловсролын хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ. Мөн 1990 оны энэ өдөр Хятадын олон улсын худалдааны ӨМӨЗО дахь худалдааны салбар Хөх хотын улсын худалдааны ордонд “БНМАУ-ын экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулагдаж, арилжааны нийт дүн 870 мянган юаньд хүрэв.
  • 2012 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, яруу найрагч Ц.Бавуудорж, математикч Т.Жанлав, Р.Энхбат, Ч.Алтаннар, О.Чулуунбаатар нарт Төрийн соёрхол хүртээжээ.

Энэ өдөр төрөгсөд

  • 1940 - Котозакүра Масакацү сүмогийн 53 дахь ёкозүна († 2007)

Энэ өдөр нас барагсад

  • 1977 - Ёшибаяма Жүнносүкэ сүмогийн 43 дахь ёкозүна (* 1920)

Тэмдэглэлт баярууд

  • БНМАУ-ыг тунхаглан, Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлан гаргасан өдөр юм.
  • Энэтхэг, Гүрж, Абхазад Үндсэн хуулийн өдөр.

 Commons: 11 сарын 26 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан