Billboard 200

«Биллбоард-200» (Billboard 200) — Америкийн Биллбоард сэтгүүлээс долоо хоног бүр гаргадаг шилдэг цомгийн жагсаалт юм.

Таних тэмдэг

Өмнөх долоо хоногийн Даваа гарагаас Ням гараг хүртэл хугацаагаар таслан гаргадаг байснаа 2015 оны 7-р сараас хойш Баасан гарагаас Пүрэв гарагийн мөчлөгтэй болжээ. Өмнө нь Мягмар гарагт, одоо Бямба гарагт олон нийтэд зарлагддаг болсон.

Тухайн хугацаанд Америк улсад биет цомог болон тоон цомгоор хамгийн их борлогдсон бүтэн цомог, тал цомгийг шалгаруулдаг.

Бүх цаг үеийн шилдэг

2015 онд Биллбоард сэтгүүл 1963-2015 оны хоорондох буюу бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалт хэвлэжээ. Үүнд:

Шилдэг арван цомог

ДэсЦомогОнДуучинТэргүүлсэн хугацаа
121
2011
Адель24 долоо хоног
2The Sound of Music
1965
киноны дуу2 долоо хоног
3Thriller
1983
Майкл Жексон37 долоо хоног
4Fearless
2008
Тэйлор Свифт11 долоо хоног
5Born in the U.S.A.
1984
Брюс Спрингстин7 долоо хоног
6Ropin' the Wind
1991
Гарт Брүкс18 долоо хоног
7Jagged Little Pill
1995
Аланис Мориссетт12 долоо хоног
8Doctor Zhivago
1966
киноны дуу1 долоо хоног
9All the Right Reasons
2005
Nickelback1 долоо хоног
10Tapestry
1971
Кэрол Кинг15 долоо хоног

Шилдэг арван уран бүтээлч

ДэсДуучин
1The Beatles
2The Rolling Stones
3Барбра Стрейсанд
4Гарт Брукс
5Элтон Жон
6Мариан Кери
7Херб Алберт
8Тэйлор Свифт
9Chicago
10Майкл Жексон