PlayStation

PlayStation (Япон: プレイステーション, Пүрэйсүтэшон, албан ёсны товчлол: PS, кодын нэр: PSX, мөн PS1 гэх) нь Японы аж ахуйн нэгж Сонигийн суурин тоглоомын консол юм. Энэхүү тоглоомын консолыг 1994 оны арванхоёрдугаар сарын 3-нд[7][8][9] Японд анх удаа худалдаалсан эхэлсэн бөгөөд үүнээс хойш 12 жилийн дараа буюу 2006 онд уг тоглоомын консолын үйлдвэрлэлтийг бүрмөсөн зогсоожээ.[8] PlayStation нь PlayStation маркийн хамгийн анхны тоглоомын консол юм. Зөвхөн PlayStation-ийг үйлдвэрлэхийн тулд бий болгосон охин компани болох Sony Computer Entertainment компанийг Кэн Кутараги захиралтайгаар байгуулсан нь бүх цаг үеийн хамгийн ихээр худалдаалагдсан тоглоомын консол (дэлхий даяар 104,25 сая ширхгийг борлуулсан[10]) болсноор, суурин тоглоомын салбарын зах зээлд дангаар тэргүүлэгч Nintendo-г гүйцэж түрүүлсэн юм.)

PlayStation
Logo
PlayStation-ий албан ёсны лого

ҮйлдвэрлэгчSony
Төрөлсуурин тоглоомын консол
Залгамж үе5-р консолын үе
Худалдаанд гарсан
ЯпонЯпон 1994 оны 12 сарын 3[1]
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс 1995 оны 9 сарын 9[2]
ЕвропЕвроп 1995 оны 9 сарын 29[3]
АвстралиАвстрали 1995 оны 11 сарын 15[4]
Үндсэн процессор32-Бит MIPS RISC (R3000 custom), тактын давтамж: 33,8688 МГц
Хадгалах төхөөрөмжCD
Онлайн үйлчилгээбайхгүй
Борлуулсан тоо≈ 102,49 сая[5]
Шилдэг тоглоомGran Turismo (зарсан: 10,85 сая)[6]
Өмнөх үебайхгүй
Дараах үеPlayStation 2
МэдээлэлСонигийн анхны тоглоомын консол


Цахим холбоос

 Commons: PlayStation – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл