Монгол цаг тоолол

Монгол цаг тоолол нь дотроо улирлын (нарны), аргын тоолол (орчин үеийн цаг тоолол), билгийн тоолол (уламжлалт сарны цаг тоолол) гэж хуваагдана. Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.

Эртний монгол цагалбар нь анхандаа нарны тоололд үндэслэж байв. Үүнийг Улиралын тоолол гэдэг. Оны эх нь намар байжээ. Жилийг 4 улиралд хуваана. Улирлууд нь өдөр шөнө тэнцэх ба нар буцахад эхэлнэ. Улирал нь эхэн, дунд, адаг сараас бүрдэнэ. Сар бүр онцлог нэртэй байв.

Улиралын тооллыг 1211 онд шинэчилжээ. Цагаан сар-шинэ жилийг 3 сарын 22-ноос тэмдэглэх болж, хаврын улирал тэндээс эхлэх болов. Сарын нэрс хагас жилээр шилжиж солигджээ. Ийнхүү уламжилалт тооллыг шинэчилсэн ч Юань гүрнээс хойш энэ тооллыг Чингисийн тахилгаас бусад зүйлд огт хэрэглэхгүй болгожээ.

1282 онд Хубилай хаан Хятадын тооллыг шинэчилж, энэ тоололдоо өөрийн эх нутаг Монголыг ч хамруулах болжээ. Үүнийг сар тоололтоой хятадын шар зурхай гэдэг.  Энэ үеэс монголд 2 сард хавар буюу шинэ жилийг эхлүүлэх өөрчлөлт гарч, сарын нэрсийг амьтнаар нэрлэх болжээ. Улирлын тооллыг Юань гүрний хаан Хубилайн зарлигаар "Чингисийн дөрвөн цагийн тайлга"-д тэмдэг төдий үлдээжээ. Үүний ул мөрийг одоо "Ордос тоолол" гэдэг. "Ордос тоолол" ч уг байдлаасаа нилээд өөрчлөгдөж будилсан хэлбэрээр үлджээ.

Сар

Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ. Эдгээр амьтдын нэр хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Мөн өдрийг арван хоёр цаг болгон хувааж, эдгээр амьтдын нэрээр нэрлэжээ. Учир нь дорно дахины он тооллын мод, гал, шороо, төмөр, усыг таван махбод гэж нэрлэдэг. Эдгээр таван махбодыг өнгөөр төлөөлүүлж өргөн хэрэглэдэг. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэж нэрлэдэг. Таван махбодоо эр, эм болгон тоолдог. Хөхийг эр, хөхөгчнийг эм, улааныг эр, улаагчныг эм, шарыг эр, шарагчныг эм, цагааныг эр, цагаагчныг эм, харыг эр, харагчныг эм гэж тоолно.

Аргын тооллын нэрБилгийн тооллын нэр[1]Монгол нэр[2]Монгол
бичгээр
Улирлаар
нэрлэсэн нэр
Нэгдүгээр сар Бар сарХувь (хуби)ᠪᠠᠷᠰ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Өвлийн дунд сар
Хоёрдугаар сар Туулай сарХужир (хужир)ᠲᠠᠤᠯᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Өвлийн адаг сар
Гуравдугаар сар Луу сарҮүлжин (үгүлжин)ᠯᠤᠤ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Хаврын эхэн сар
Дөрөвдүгээр сар Могой сарХөхөө (хөхэ)ᠮᠣᠭᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Хаврын дунд сар
Тавдугаар сар Морь сарУлар (улару)ᠮᠣᠷᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Хаврын адаг сар
Зургаадугаар сар Хонь сарУйруу (уйру)ᠬᠣᠨᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Зуны эхэн сар
Долоодугаар сар Бич сарХуран (хуран)ᠪᠡᠴᠢᠨ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Зуны дунд сар
Наймдугаар сар Тахиа сарБуга (бугу)ᠲᠠᠬᠢᠶ᠎ᠠ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Зуны адаг сар
Есдүгээр сар Нохой сарХуц (хуца)ᠨᠣᠬᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Намрын эхэн сар
Аравдугаар сар Гахай сарХэлбэтэр (хэлбэтүр)ᠭᠠᠬᠠᠢ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Намрын дунд сар
Арваннэгдүгээр сар Хулгана сарИдэлэх (идэлэхү)ᠬᠤᠯᠤᠭᠠᠨ᠎ᠠ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Намрын адаг сар
Арванхоёрдугаар сар Үхэр сарХөхлөр (хөхэлэр)ᠦᠬᠡ
ᠰᠠᠷ᠎ᠠ
Өвлийн эхэн сар

Жаран

Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг.

Нэг жаранд 30 эр, 30 эм жил байна. Энэ он тоолол заавал хөх хулгана жилээр эхэлдэг. Зурхайн ёсоор ивээл жилүүд гэж байдаг. Бар, нохой, морь гурав ивээл, хулгана, луу, бич гурав ивээл, үхэр, могой, тахиа гурав ивээл, гахай, хонь, туулай гурав ивээл жилүүд юм. Үүнээс гадна жилийг зөөлөн, хатуу гэж хоёр хуваадаг. Хулгана, бар, луу, морь, бич, нохой хатуу жил, харин үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилүүд зөөлөн жил болно. Монгол хүмүүс гэрлэх, үс авах, нас барсан хүнийг оршуулах зэрэг бүх зүйлд тэр хүний төрсөн жил, сар, өдөр, цагийг хардаг. Энэ их чухал зүйл юм. Зөөлөн, хатуу жилтэй хүмүүс гэрлэвэл муу гэж үздэг. Харин хоёр хатуу, хоёр зөөлөн жилтэй, ивээл жилтэй хүмүүс гэрлэвэл сайн гэж үздэг юм байна.

Тэмдэг ба амьтан[3]Нэр[4]16-р жаран17-р жаран
1🐇︎ Улаагчин туулай жил (эм)Сайтар гарсан1927 он1987 он
2🐉︎ Шар луу жил (эр)Сайтар болсон1928 он1988 он
3🐍︎ Шарагчин могой жил (эм)Цагаан1929 он1989 он
4🐎︎ Цагаан морин жил (эр)Маш согтонги1930 он1990 он
5🐑︎ Цагаагчин хонин жил (эм)Төрөлхтөний эзэн1931 он1991 он
6🐒︎ Хар бичин жил (эр)Ангира1932 он1992 он
7🐓︎ Харагчин тахиа жил (эм)Цог нүүрт1933 он1993 он
8🐕︎ Хөх нохой жил (эр)Бода1934 он1994 он
9🐖︎ Хөхөгчин гахай жил (эм)Насан төгөлдөр1935 он1995 он
10🐁︎ Улаан хулгана жил (эр)Баригч1936 он1996 он
11🐂︎ Улаагчин үхэр жил (эм)Эрхэт1937 он1997 он
12🐅︎ Шар бар жил (эр)Олон үрт1938 он1998 он
13🐇︎ Шарагчин туулай жил (эм)Согтох төгөлдөр1939 он1999 он
14🐉︎ Цагаан луу жил (эр)Тийн дарагч1940 он2000 он
15🐍︎ Цагаагчин могой жил (эм)Сүргийн манлай1941 он2001 он
16🐎︎ Хар морин жил (эр)Элдэв1942 он2002 он
17🐑︎ Харагчин хонин жил (эм)Наран1943 он2003 он
18🐒︎ Хөх бичин жил (эр)Наран гэтэлгэгч1944 он2004 он
19🐓︎ Хөхөгчин тахиа жил (эм)Газар тэтгэгч1945 он2005 он
20🐕︎ Улаан нохой жил (эр)Баршгүй1946 он2006 он
21🐖︎ Улаагчин гахай жил (эм)Хамгийг номхотгогч1947 он2007 он
22🐁︎ Шар хулгана жил (эр)Хотлыг баригч1948 он2008 он
23🐂︎ Шарагчин үхэр жил (эм)Харшилт1949 он2009 он
24🐅︎ Цагаан бар жил (эр)Тийн урвагч1950 он2010 он
25🐇︎ Цагаагчин туулай жил (эм)Илжиг1951 он2011 он
26🐉︎ Хар луу жил (эр)Баясгалан1952 он2012 он
27🐍︎ Харагчин могой жил (эм)Тийн ялагч1953 он2013 он
28🐎︎ Хөх морин жил (эр)Ялгуусан1954 он2014 он
29🐑︎ Хөхөгчин хонин жил (эм)Солиоруулагч (Галзууруулагч)1955 он2015 он
30🐒︎ Улаан бичин жил (эр)Нүүр муут (Муу нүүрт)1956 он2016 он
31🐓︎ Улаагчин тахиа жил (эм)Алтан унжлагат1957 он2017 он
32🐕︎ Шар нохой жил (эр)Тийн унжлагат1958 он2018 он
33🐖︎ Шарагчин гахай жил (эм)Урвуулагч1959 он2019 он
34🐁︎ Цагаан хулгана жил (эр)Хотол төгс1960 он2020 он
35🐂︎ Цагаагчин үхэр жил (эм)Цөөвөр1961 он2021 он
36🐅︎ Хар бар жил (эр)Сайжруулагч (Буян үйлдэгч)1962 он2022 он
37🐇︎ Харагчин туулай жил (эм)Үзэсгэлэнт болгогч1963 он2023 он
38🐉︎ Хөх луу жил (эр)Хилэнт эм1964 он2024 он
39🐍︎ Хөхөгчин могой жил (эм)Элдэв эрдэнэт1965 он2025 он
40🐎︎ Улаан морин жил (эр)Сүрээр дарагч1966 он2026 он
41🐑︎ Улаагчин хонин жил (эм)Бичин1967 он2027 он
42🐒︎ Шар бичин жил (эр)Гадсан1968 он2028 он
43🐓︎ Шарагчин тахиа жил (эм)Амирлангуй1969 он2029 он
44🐕︎ Цагаан нохой жил(эр)Ерд (Ерөнхий)1970 он2030 он
45🐖︎ Цагаагчин гахай жил (эм)Харшлагч (Алжаас үйлт)1971 он2031 он
46🐁︎ Хар хулгана жил (эр)Огоот баригч1972 он2032 он
47🐂︎ Харагчин үхэр жил (эм)Сэрэмж үгүй1973 он2033 он
48🐅︎ Хөх бар жил (эр)Хотол баясгалант1974 он2034 он
49🐇︎ Хөхөгчин туулай жил (эм)Мангас1975 он2035 он
50🐉︎ Улаан луу жил (эр)Гал1976 он2036 он
51🐍︎ Улаагчин могой жил (эм)Улбар шаргалт1977 он2037 он
52🐎︎ Шар морин жил (эр)Цагийн элч1978 он2038 он
53🐑︎ Шарагчин хонин жил (эм)Тус бүтээгч1979 он2039 он
54🐒︎ Цагаан бичин жил (эр)Догшин1980 он2040 он
55🐓︎ Цагаагчин тахиа жил (эм)Муу оюут1981 он2041 он
56🐕︎ Хар нохой жил (эр)Их хэнгэрэг1982 он2042 он
57🐖︎ Харагчин гахай жил (эм)Цусаар бөөлжигч1983 он2043 он
58🐁︎ Хөх хулгана жил (эр)Улаан нүдэн1984 он2044 он
59🐂︎ Хөхөгчин үхэр жил (эм)Хилэнт1985 он2045 он
60🐅︎ Улаан бар жил (эр)Барагдагч1986 он2046 он

Хоног

Нар ургахаас аваад шингэх хүртэлх хугацааг өдөр гэх ба нар шингэхээс аваад ургах хүртэлх хугацааг шөнө гэдэг буюу энэ хоёр хугацааг нэг хоног гэдэг.

Нэг хоногийн 24 цаг, Монгол цагаар нэг цаг нь одоогийн хоёр цагтай таарах бөгөөд үүнийг нарны байдалтай уялдуулан үзүүлбэл:

  • Хулгана цаг 🐁 – Шөнө дөл 23.40 – 01:39
  • Үхэр цаг 🐂 – Шөнө дөл хэлбийх 01:40 - 03:39
  • Бар цаг 🐅 – Гэгээ шарлах 03:40 - 05:39
  • Туулай цаг 🐇 – Үүр цайх 05:40 - 07:39
  • Луу цаг 🐉 – Нар мандах 07:40 - 09:39
  • Могой цаг 🐍 – Нар хөөрөх 09:40 - 11:39
  • Морь цаг 🐎 – Үд дунд 11:40 - 13:39
  • Хонь цаг 🐑 – Үд хэвийх 13:40 - 15:39
  • Бич цаг 🐒 – Нар гудайх 15:40 - 17:39
  • Тахиа цаг 🐓 – Нар жаргах 17:40 - 19:39
  • Нохой цаг 🐕 – Үдэш 19:40 - 21:39
  • Гахай цаг 🐖 – Харуй бүрий болох 21:40 - 23:39 гэсэн цагийг тус тус заадаг.

Мөн үзэх

Эшлэл