Сар (тоолол)

Сар гэдэг нь цагалбарт хэрэглэгддэг цаг хугацааны нэгж юм. Анхлан Месопотамид хэрэглэгдэж эхэлжээ.

Сар нь сарны дэлхийг тойрох үеэс үүдэлтэй буюу сарны тооллоос гаралтай юм. Энэ ч утгаараа сар хугацааны "сар" нь дэлхийн дагуул "сар"-тай адил хэлж бас бичдэг юм. Хэдийгээр сарны тооллоос гаралтай ч одоо аргын болон билгийн аль ч тоололд хэрэглэж байна.

Григорийн тоололд

Үндсэн өгүүлэл: Григорийн тоолол

Нэг сард 28-аас 31 хүртэлхи хоног байдаг. Нэг жилд 12 сар байна.

2 гараа зэрэгцүүлж бариад зүүн гарын чигчий хурууны үений ясны гүдгэрээс эхлэн нэгдүгээр сарыг тоолоход гүдгэр дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг ба хүнхэр дээр оногдох хоёрдугаар сараас бусад сарууд 30 хоногтой байдаг (хоёрдугаар сар ердийн жилд 28, өндөр жилд 29 хоногтой байна).
Төгөлдөр хуурын гарын F нотноос эхлэн нэгдүгээр сарыг тоолоход цагаан товчлуур дээр оногдох сарууд 31 хоногтой байдаг.
ТоогоорНэрХоногийн тоо
1Нэгдүгээр сар31
2Хоёрдугаар сарердийн жилд 28, өндөр жилд 29
3Гуравдугаар сар31
4Дөрөвдүгээр сар30
5Тавдугаар сар31
6Зургадугаар сар30
7Долоодугаар сар31
8Наймдугаар сар31
9Есдүгээр сар30
10Аравдугаар сар31
11Арваннэгдүгээр сар30
12Арванхоёрдугаар сар31

Саруудын Монгол нэр

ДугаарТоон нэрБилгийн тооллын нэр[1]Монгол нэр[2][3][4]Улиралын нэр[3]
1Нэгдүгээр сарБар сарХувь сар (хуби)Хаврын эхэн сар
2Хоёрдугаар сарТуулай сарХужир сар (хужир)Хаврын дунд сар
3Гуравдугаар сарЛуу сарҮгэлжин сар[4] (өхэлжин[3])Хаврын адаг сар
4Дөрөвдүгээр сарМогой сарХөхөө сар (хөхэ)Зуны эхэн сар
5Тавдугаар сарМорь сарУлару сар (улару)Зуны дунд сар
6Зургаадугаар сарХонь сарУйруу сар (уйру)Зуны адаг сар
7Долоодугаар сарБич сарХуран сар (хуран)Намрын эхэн сар
8Наймдугаар сарТахиа сарБуга сар[3] (бугу)Намрын дунд сар
9Есдүгээр сарНохой сарХуца сар (хуча)Намрын адаг сар
10Аравдугаар сарГахай сарХэлбэтэр сар (кэлтүр сар[3])Өвлийн эхэн сар
11Арваннэгдүгээр сарХулгана сарИдэлхү сар[5] (идэлэхү)Өвлийн дунд сар
12Арванхоёрдугаар сарҮхэр сарХөхлөр сар (хөхэлэр)Өвлийн адаг сар

Эх сурвалж