Афганы гөрөөч нохой

Афганы гөрөөч нохой хамгийн анхны биш юмаа гэхэд хамгийн эртний хараагаар гөрөөлдөг нохойны үүлдрийн нэг. Өтгөн, нарийн ширхэгтэй, торгомсог үс, үзүүртээ цагариг үүсгэн мушгирсан сүүлээрээ ялгардаг. Афганистаны хүйтэн уулсад бүх өвөрмөц шинж, чанараа олж авсан. Анх туулай, зээр хөөлгөдөг байсан. Орон нутгийн нэр нь Sag Tāžī (Перс: سگ تازی) буюу Tāžī Spai (Пушту: تاژي سپی).

Афганы гөрөөч нохой

Афганы гөрөөч нохой
Үүссэн улс оронАфганистан
Шинж
ЖинЭрэгчин20-27 кг
ӨндөрЭрэгчин61-73 см
ҮсУрт, нарийн ширхэгтэй
Өнгө зүсЯнз бүр
Гөлөгний тоо6-8 гөлөг
Наслалт11-13 жил

Цахим холбоос

 Commons: Афганы гөрөөч нохой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан