Ах дүү Райт

Ах дүү Райт, Орвилл (1871-8-191948-1-30) болон Уилбер (1867-4-161912-5-30), нарын Америкчууд 1903 оны арванхоёдугаар сарын 17-ны өдөр хүн төрөлхтний түүхэнд нисэх онгоцыг анх зохион бүтээсэн гавъяатнууд юм.[1][2][3] 1905 оны зургаадугаар сарын 23-нд бүтээсэн нисэх төхөөрөмжөөрөө нисч туршилт нь амжилттай болж байсан түүхтэй.

Орвилл Райт
Ажилхэвлэлийн үйлдвэрийн эзэн,
унадаг дугуй үйлдвэрлэгч,
нисэх онгоцны загвар
зохион бүтээгч,
онгоцны зааварлагч-туршигч
Эхнэр (нөхөр)Байгаагүй
Эцэг эхэцэг: Милтон Райт
эх: Сьюзен Кэтрин Коернер
Гарын үсэг
Уилбер Райт
Ажилхэвлэлийн хянагч,
унадаг дугуй үйлдвэрлэгч,
нисэх онгоцны загвар
зохион бүтээгч,
онгоцны зааварлагч-туршигч
Эхнэр (нөхөр)Байгаагүй
Эцэг эхэцэг: Милтон Райт
эх: Сьюзен Кэтрин Коернер
Гарын үсэг

Хүүхэд нас

Ах дүү Райт нар Рейхлин (1861—1920), Лорин (1862—1939), Уилбер Райт(1867-1912), Орвилл Райт(1871-1948), ихэр Отис ба Ида (1870, нярайдаа эндсэн), Катрина (1874—1929), нарын долоон хүүхэдтэй Милтон Райт(1828-1917), Сьюзен Кэтрин Коернер(1831-1889) нарын хүүхдүүд болон мэндэлжээ. Эцэг Райт нь Индиана Хантингтон хотын Христийн сүмийн хамба болох жил нь эхнэр нас барж, таван хүүхэдтэйгээ үлджээ. Энэ үед Орвилл хэвлэх үйлдвэрийн ажил эрхлэхээр дээд сургуулиасаа дундаас нь орхин гарсан бөгөөд ах Уилбертайгаа хамтран удалгүй хэвлэх үйлдвэр байгуулсан байна.

Судалгаа

Цаасан онгоцоо туршин зогсож буй Уилбер(зүүн) болон Орвилл нар, 1901 он

1892 оноос ах дүү хоёр унадаг дугуй засвар, худалдах үйлчилгээ эрхлэх компани байгуулан, дэлгүүр нээн ажиллуулдаг болов. Тэр хоёрын туйлын хүсэл зорилго нь нисэх төхөөрөмж бүтээх байлаа. Бага ахуйд нь аав нь нисдэг тэрэгний загвар бүхий тоглоом авч өгсөн нь агаарт нисэх хүсэл зоригийг бадамлуулж өгсөн ба бизнесийн үйл хэрэг нь тогтворжиж амжилттай болсон 1890 оны дунд үеээс эхлэн Леонардо да Винчи, Отто Лилиентал, Жорж Кэйли, Октава Шанюта нарын агаарын нисэх төхөөрөмжүүдийн загвар зургуудийг судлан нисдэг төхөөрөмж бүтээхэд бүхий л боломж бололцоогоо дайчлах болсон байна.

Ах дүү Райт нарын Моторгүй хөнгөн нисэх онгоцны үзүүлэлтүүд[4]
ОнДалавчны уртДалавчны талбайХөвчХарьцааУртЖин
19005.33 м15 м22 м3.5:13.51 м24 кг
19017 м27 м22.1 м3:13.51 м44 кг
19029.78 м28 м21.5 м6.5:15.2 м51 кг

Ах дүү Райт нарын нислэг

1903 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн түүхэн дөрөв дэх оролдлого

1903 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Хойд Каролин мужийн Китти-Хоук хотоос холгүйхэн(10.3 км) ах дүү Райт нар 1902 онд бүтээсэн далавчны урт нь 9.8, нийт талбай нь 28.3 м2, их биеийн урт 4.9 м, цэвэр жин 53 кг бүхий моторгүй хөнгөн нисэх онгоцныхоо загвар дээр үндэслэсэн онгоцоо дөрвөн удаагийн оролдлогоор туршиж 20-р зууны түүхэн үйл хэргийг бүтээсэн билээ. Эхний оролдлогын үеэр салхины хурд ихэссэн буюу 9 м/с байсан тул төхөөрөмж нь 12 секунд нисэж 36.5 метр замыг туулаад газардсан байна. Тэдний дөрөв дэх оролдлого амжилттай болон 59 секундэд 260 метр зам туулан анхны нисэх онгоц бүтээгдсэн түүхтэй.[5]

Амьдралын сүүлийн жилүүд

Уилбер Райт

Уилбер хэзээ ч гэрлэж байгаагүй. Тэр нэгэнтээ "эхнэр, онгоцтой болохгүй байх аа" гэж хэлж байсан гэдэг."[6] 1912 оны тавдугаар сарын 30-нд гэдэсний хижиг өвчнөөр таалал төгсчээ.

Орвилл Райт

Орвилл Райт, 1928.

1909 оны арваннэгдүгээр сарын 22-нд ах дүү Райт нарын байгуулсан «Райт Компани (Англи: Wright Company)»-аа Уилбергийг нас барсаны дараа удирдаж байгаад 1915 онд компаниа зарж Нью-Йоркоос эцэг, дүүгийнхээ хамтаар Охайо мужийн Оквуд хотын Хауторн Хилл дэх гэр рүүгээ нүүсэн байна. 1918 онд «1911 Загвар Б» хэмээх онгоцны загварыг бүтээгээд түүнээс хойш дахин нисэх онгоц бүтээгээгүй ажээ. Нисэх хүчний олон байгууллагуудад олон жил ажиллаж байгаад 1948 оны нэгдүгээр сарын 30-нд насан эцэслэжээ. Түүний амьдралын сүүлийн жилүүдэд тийрэлтэт хөдөлгүүр, дуунаас хурдан онгоцны түүхэн хөгжил эхэлсэн байсан билээ.

Ном зүй

  • Anderson, John D. Inventing Flight: The Wright Brothers and Their Predecessors. Baltimore, Maryland: Johns Hopkins University Press, 2004. ISBN 0-8018-6875-0.
  • Russell Ash. The Wright Brothers. London: Wayland, 1974. ISBN 978-0-85340-342-5.
  • Ciampaglia, Giuseppe. "Il soggiorno romano dei Fratelli Wright". La Strenna dei Romanisti, 1992.
  • Ciampaglia, Giuseppe. I Fratelli Wright e le loro macchine volanti. Roma: IBN Editore, 1993.
  • Combs, Harry with Martin Caidin. Kill Devil Hill: Discovering the Secret of the Wright Brothers. Denver, Colorado: Ternstyle Press Ltd, 1979. ISBN 0-940053-01-2.
  • Cragg, Dan, Sgt.Maj, USA (Ret.), ed. The Guide to Military Installations. Harrisburg, Pennsylvania: Stackpole Books, 1983. ISBN 978-0811727815.
  • Crouch, Tom D. The Bishop's Boys: A Life of Wilbur and Orville Wright. New York: W. W. Norton & Company, 2003. ISBN 0-393-30695-X.
  • Howard, Fred, Wilbur And Orville: A Biography of the Wright Brothers. New York: Ballantine Books, 1988. ISBN 0-345-35393-5.
  • Jakab, Peter L. Visions of a Flying Machine: The Wright Brothers and the Process of Invention (Smithsonian History of Aviation and Spaceflight Series). Washington, D.C.: Smithsonian, 1997. ISBN 1-56098-748-0.
  • Kelly, Fred C., ed. Miracle At Kitty Hawk, The Letters of Wilbur & Orville Wright. New York: Da Capo Press, 2002. ISBN 0-306-81203-7.
  • Kelly, Fred C. The Wright Brothers: A Biography Authorized by Orville Wright. Mineola, New York: Dover Publications, originally published in 1943, 1989. ISBN 0-486-26056-9.
  • Woflgang Langewiesche. Stick and Rudder: An Explanation of the Art of Flying. New York: McGraw-Hill, Copyright 1944 and 1972. ISBN 0-07-036240-8.
  • McFarland, Marvin W., ed. The Papers of Wilbur and Orville Wright: Including the Chanute-Wright Letters and the Papers of Octave Chanute. New York: McGraw-Hill, 2001, originally published in 1953. ISBN 0-306-80671-1.
  • Tobin, James. To Conquer The Air: The Wright Brothers and the Great Race for Flight. New York: Simon & Schuster, 2004. ISBN 0-7432-5536-4.
  • Wright, Orville. How We Invented the Airplane. Mineola, New York: Dover Publications, 1988. ISBN 0-486-25662-6.
  • Walsh, John E. One Day at Kitty Hawk: The Untold Story of the Wright Brothers. New York: Ty Crowell Co, 1975. ISBN 0-690-00103-7.
  • Winchester, Jim, ed. "Wright Flyer." Biplanes, Triplanes and Seaplanes (The Aviation Factfile). Rochester, Kent, UK: Grange Books plc, 2004. ISBN 1-84013-641-3.
  • Yenne, Bill, Lockheed. Greenwich, Connecticut: Bison Books, 1987. ISBN 0-690-00103-7.

Цахим холбоос

Намтар

Патент

Музей

Зурагнууд

 Commons: Ах дүү Райт – Викимедиа дуу дүрсний сан

Нэмэлт

Эшлэл