Баянхонгор аймаг

Монгол улсын аймаг
(Баянхонгор-с чиглүүлэгдэв)

БаянхонгорМонгол улсын аймаг. 1941 онд үүсэн байгуулагдсан.

Баянхонгор аймаг
ᠪᠠᠶᠠᠨᠬᠣᠩᠭᠣᠷᠠᠶᠢᠮᠠᠭ
Flag of Баянхонгор аймаг
Official seal of Баянхонгор аймаг
Солбицол: 46°06′N 100°41′E / 46.100°N 100.683°E / 46.100; 100.683 100°41′E / 46.100°N 100.683°E / 46.100; 100.683
Улс Монгол
Байгуулагдсан1941 он (1941)
НийслэлБаянхонгор
Газар нутаг
  Нийт115,977.80 км2 (44,779.28 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 89,643
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)144
ISO 3166 кодMN-069
Улсын дугаарБХ_
Вэб сайтwww.bayankhongor.com/en

116 мянган км² нутаг, 82 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Баянхонгор (хот).

Газар зүй

Баянхонгор аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг юм. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их Богд уул бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750 м өндөр юм. Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Өүхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд бий. Баянхонгор аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон ба нутгийн хөрс, дунд хэсгээр нь тал хээрийн хүрэн хөрс, урд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ.

Уур амьсгал

Баянхонгор аймагт агаарын дундаж температур нь жилд -0.7° бөгөөд 1 сард -18.4° хүйтэн, 7 сард 15° дулаан болдог. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Амьтан ургамал

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.


Хүн ам зүй

Баянхонгор аймаг 2020 оны байдлаар хүн ам 87,993 байна.

Нутгийн хуваарь

Баянхонгор аймаг 20 суманд хуваагдана. Цааш 105 баг болно.

Сумын хуваарь
Сумын нэр
(хоттойг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцооТалбай
(км²)
Нягт.
(2011)
2000[1]2010[2]2012[3]2022
1Баацагаан74,5263,2433,2093,17874470.43
2Баянбулаг42,2521,7651,7321,77231700.55
3Баянговь52,9032,7572,7533,07046620.60
4Баянлиг53,8423,4683,4793,800119180.29
5Баян-Овоо43,0432,3092,3692,54232440.73
6Баян-Өндөр42,6922,4952,5752,561168910.15
7Баянхонгор920,50127,59628,76432,66564449.44
8Баянцагаан53,9463,3463,3363,53353950.62
9Богд63,2262,8922,9543,06139830.74
10Бөмбөгөр42,7552,7672,9243,36530440.96
11Бууцагаан64,2583,4353,4893,70958400.60
12Галуут65,2753,8623,8474,19950470.76
13Гурванбулаг52,9152,2532,1702,30244420.49
14Жаргалант44,3742,9172,8842,91241750.69
15Жинст52,3522,0242,0512,22753130.39
16Заг42,4402,0162,0292,13325610.79
17Өлзийт63,7213,5433,5903,90538530.93
18Хүрээмарал52,4661,7731,7611,74143280.41
19Шинэжинст42,4692,2432,3192,562165010.14
20Эрдэнэцогт55,1584,1544,2044,40641001.03
Аймгийн дүн10385,11480,85882,43989,6431159780.71

Алдартан

Шинжлэх ухаан

  • Барнасангийн Пүрэвсүрэн - Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн, Химийн шинжлэх ухааны Доктор, Профессор

Спорт

  • Шагдарын Чанрав — бөх, бөх тайлбарлагч, Хүрээмарал сум
  • Цэдэндамбын Нацагдорж (1944) — чөлөөт бөх
  • Пунцагийн Сүхбат (1964-) — бөх, Баян-Овоо сум (Баянхонгор)
  • Зундуйн Дэлгэрдалай(1956) --- бөх, Дэлхийн самбо бөхийн 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл
  • Мөнхбатын Уранцэцэг — жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга, Баян-Овоо сум (Баянхонгор)
  • Пүрэвийн Нямжанцан — Улсын начин
  • Доржсүрэнгийн Нямхүү (1972-) — бөх, Улсын начин, самбо, жүдо, үндэсний бөхийн дасгалжуулагч багш, Хүрээмарал сум
  • Дэлээбазарын Сүхбат — бөх, Улсын начин, Баянлиг сум
  • Лхамдэмидийн Оломбаяр - Монгол улсын алдарт уяач, Баянлиг сум
  • Дорж Нармандах - Бөх Өлзийт сум МУГТ дэлхийн аваргын хүрэл медаль
  • Ганбаатарын Одбаяр - Бөх Өлзийт сум МУГТ дэлхийн аваргын хүрэл медаль
  • Цэнд-Очирын Цогтбаатар - Бөх МУГТ дэлхийн аваргын Алтан медаль

Урлаг

  • Баатарын Санжид (1928-1998) — зураач
  • Сэндэнжавын Дулам (1950) - Эрдэмтэн, багш

Нийгэм

  • Яндагийн Нямдорж (1956) - Хүн судлаач, АНУ-ын Кейс Вестерн Резервийн их сургуулийн доктор (Баян-Өндөр сум)
  • Гомбожавын Занданшатар (1970) - Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дарга (Баацагаан сум)
  • Эрэндоо Дамба (1921-1991) Монгол Улсын анхны Гавьяат Усжуулагч
  • Шадавын Лувсанвандан (1910-1983) — хэл шинжээч
  • Дэнсмаагийн Дүнгэрдорж (1942-) — эмч, багш
  • Дамдинжавын Гомбожав (1934) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Галуут сум
  • Гомбын Манхан (1938) - Монгол Улсын хөдөлмөрийн баатар,Баянцагаан сум
  • Гончигийн Лхаахүү (1940) - Монгол Улсын Ардын багш (Баян-Овоо)
  • Нянцаннямын Алтанхуяг (1960)- Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) - Монгол Улсын төрийн соёрхолт, Галуут сум
  • Ядамжавын Цэвэл (1902-1984) — Алдарт "Ногоон толь"-ийг зохиогч, эрдэмтэн, Галуут сум
  • Доржсүрэнгийн Нямдорж, (1973) -ОХУ-ын Москва хотод ЗХАБ-ыг хангах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Хүрээмарал сум
  • Зундуйн Дэлгэрдалай (1956) — Монгол Улсын гавьяат тамирчин, Галуут сум
  • Цэдэндамбын Бат-Эрдэнэ (1960) — Монгол Улсын гавьяат холбоочин, Галуут сум
  • Жамъянгийн Батбаяр (1947) — Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч
  • Данзангийн Баяраа (1949) — Монгол Улсын гавьяат эмч
  • Дандардоржийн Өлзий (1935) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Халхын туульч
  • Цэрэндоржийн Лувсанвандан (1935-1994) - Монгол Улсын гавьяат тээвэрчин, Богд сум
  • Бүдхүүгийн Хуушаан (1947) — Монгол Улсын гавьяат багш
  • Шархүүгийн Чимгээ (1963) — Монгол Улсын гавьяат багш
  • Цамбажавын Шарав (1954) — Монгол Улсын гавьяат малчин
  • Цэвэлийн Шагдарсүрэн (1944) — Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан
  • Бямбажавын Пүрэв - Очир (1947 - 2015) Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Хэл шинжлэлч. Доктор. Профессор
  • Чүлтэмийн Бизъяа (1938) — Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач
  • Пүрэвийн Сэмнээ(1942-2014)-Монгол улсын хошой аварга малчин, "Алтан төл"-ийн эзэн шагналт
  • Пүрэвжалын Очир /1949 он/ Монгол Улсын гавьяат уурхайчин
  • Баасангийн Сундуйжав /1949 он/ Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Баацагаан сум
  • Халтмаагийн Баттулга - (1963) Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч (Баянцагаан сум)

Цахим холбоос

 Commons: Баянхонгор аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл