Чөлөөт агуулга
Чөлөөт агуулга (англ. free content, эсвэл open content буюу нээлттэй агуулга ч гэж нэрлэдэг) гэдэг нь тухайн сэдвийн агуулгыг үнэгүйгээр ашиглах болон цааш түгээх нь зохиогчийн эрхийн дагуу зөвшөөрөгдсөн бүтээл юм. Энэ нь жишээлбэл хуулийн дагуу зохиогчийн эрхийн хамгаалсан хугацаа дууссанаар тухайн хамгаалагдсан бүтээлийг нийтэд хүртээл болгосоноор түүний агуулгыг засаж өөрчлөх боломжтой болно. Чөлөөт агуулга гэдэгт орох бас нэг хэлбэр нь зохиогч эсвэл эзэмшигч нь өөрийн бүтээлийг бүрэн эхээр нь чөлөөт лицензийн дор ашиглах зөвшөөрөлтэйгээр түгээхийг бас хэлнэ.
Чөлөөт агуулгын лицензүүд
Ихэнх чөлөөт агуулгын лицензүүд нь бүтээлийг хэрэглэхэд бүтээгчийн нэрийг тавих шаардлагатай л гэж үзсэн байдаг. Үүний нэг жишээ нь ГНУ чөлөөт баримт бичгийн лиценз юм.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.