Галенит
Галенит (Латин: galena – хар тугалга) буюу хар тугалганы гялтгана нь хар тугалганы сульфидээс (PbS) тогтох галены бүлгийн эрдэс. Галенит нь хамгийн өргөн ашиглагддаг хар тугалганы хүдэр бөгөөд мөнгөний чухал эх үүсвэр юм.[4]
Галенит нь хамгийн өргөн тархсан сульфидийн эрдэс юм. Ихэвчлэн, октагедрал хэлбэртэй куб талс системээр талстжина. Галенит нь сфалерит, кальцит ба флюориттэй ихэвчлэн хослодог.
Хар тугалганы орд
Галенит нь эрт дээр үеээс ашиглагдсаар ирсэн хар тугалганы үндсэн хүдэр. Нам температурт хайлдаг тул түүнийг хялбар хайлуулан ялгадаг байсан.
Зарим ордууд 1-2% мөнгийг агуулдаг ба энэ дайвар бүтээгдэхүүнээс орох орлого нь үндсэн бүтээгдэхүүн болох хар тугалганы орлогоос хол илүү байдаг. Галенитийн ордууд ихэвчлэн, мэдэгдэхүйц хэмжээний мөнгийг, эрдсийн фазад багтах мөнгөний сульфид байдлаар эсвэл галенитийн бүтэцэд хатуу уусмал байдалтай агуулдаг.
Эх сурвалж
Унших
- Klein, Cornelis; Hurlbut, Cornelius S., Jr. (1985). Manual of Mineralogy (2nd ed.). Wiley. p. 274–276. ISBN 0-471-80580-7.
- Franklin and Sterling Hill mineral deposits.
Цахим холбоос
- Case Studies in Environmental Medicine (CSEM): Lead Toxicity.
- ToxFAQs: Lead.
- Mineral Information Institute entry for lead.
Загвар:OresЗагвар:Portalbar