Ертөнцийн сайхан хүүхэн

Дэлхийн хэмжээний сайхан бүсгүй шалгаруулах дэлхийн, орчлонгийн, ертөнцийн, олон улсын гэсэн дөрвөн тэмцээн байдгийн нэг нь Ертөнцийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн (англиар Miss Earth, оросоор Мисс Земля, нэр томьёоны хувьд ертөнцийн оронд эх дэлхийн, газар дэлхийн, бөмбөрцгийн, сайхан хүүхний оронд мисс, сайхан бүсгүй гэх боломжтой) юм. 2001 оноос эхэлсэн, байгаль орчныг хайрлахад чиглэгдсэн чиг, хөтөлбөртэй тус тэмцээнийг бараг жил бүр Филиппин улсын аль нэг хотод зохион явуулж иржээ. Ижил төрлийн тэмцээдтэй харьцуулахад оролцогч орны тоогоор дэлхийд гуравдугаарт, эхний шатанд өрсөлдөгчдийн тоогоор нэгдүгээрт ордог ажээ.

Ертөнцийн сайхан хүүхэн
Үүсэл2001 он
Төрөлсайхан хүүхэн
шалгаруулах тэмцээн
Төв газарФилиппин улсын Манила хот
Гишүүнчлэл100 гаран улс орон
Албан хэлангли хэл
ЕрөнхийлөгчРамон Монзон
Цахим талбарmissearth.tv
2004 оны Ертөнцийн сайхан хүүхэн Присцилла Мейреллеш
2006 оны Ертөнцийн сайхан хүүхэн Хиль Эрнандес

Хураангуй

ОнЕртөнцийн сайхан бүсгүй[1][2]Өрсөлдөгч[3]Газар[4]
2001 Данийн Катарина Свенсон42Филиппиний Кесон
2002  Кенийн Уинфред Омвакве53Филиппиний Пасай
2003Хондурас  Хондурасын Дания Принс57Филиппиний Кесон
2004  Бразилын Присцилла Мейреллеш61Филиппиний Кесон
2005  Венесуэлийн Александра Браун80Филиппиний Кесон
2006  Чилийн Хиль Эрнандес82Филиппиний Манил
2007  Канадын Жессика Триско88Филиппиний Кесон
2008  Филиппиний Карла Хенри85Филиппиний Анхелес
2009  Бразилын Ларисса Рамос80Филиппиний Боракай
2010  Энэтхэгийн Николь Фариа84Вьетнамын Нячан
2011  Эквадорын Ольга Алава84Филиппин, Кесон
2012  Чехийн Тереза Файксова80Филиппин, Манил
2013 Ализ Хенрих88Филиппин, Манил
2014 Жэми Херрел85Филиппин, Кесон
2015 Анжела Он86Австри, Вена
2016 Катерин Эспин83Филиппин, Пасай
2017 Карен Ибаско85Филиппин, Пасай
2018 Нъуен Фун Хан87Филиппин, Пасай

Монгол улсыг төлөөлсөн нь

  • 2005 онд Амарын Сарнай
  • 2010 онд 21 настай, 175 см өндөр, Өмнөговьт төрсөн Баярхүүгийн Гантогоо
  • 2012 онд 21 настай, 173 см өндөр, Улаанбаатарт төрсөн Төрбатын Батцэцэг

Лавлах холбоос