Лука Тони

Лука Тони (Итали: Luca Toni; 1977 оны тавдугаар сарын 26-нд Павулло нель Фриньяно хотод төрсөн) — Италийн хөлбөмбөгчин бөгөөд «Эллас Верона» багт довтлогчоор тоглодог бөгөөд Италийн шигшээн нэртэй тоглогч байв. 2005–2006 онд Италийн АШТ-д 31, 2007-2008 онд Германы АШТ-д 24 гоолоор мэргэн бууч болж байв.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Лука Тони
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн1977 оны 5 сарын 26
Итали, Павулло нель Фриньяно
ИргэншилИталийн далбаа Итали
Өндөр193[1] см
Жин87 кг
Байрлалдовтлогч
Багийн мэдээлэл
БагИталийн далбаа Эллас Верона
Дугаар9
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1990—1991Италийн далбаа Оффицине Мекканикье
Фриньянези
1991—1994Италийн далбаа Модена
Багийн замнал*
1994—1996 Италийн далбаа Модена32 (7)
1996—1997 Италийн далбаа Эмполи3 (1)
1997—1998 Италийн далбаа Фьоренцуола25 (2)
1998—1999 Италийн далбаа Лодижани31 (15)
1999—2000 Италийн далбаа Тревизо35 (15)
2000—2001 Италийн далбаа Виченца31 (9)
2001—2003 Италийн далбаа Брешиа44 (15)
2003—2005 Италийн далбаа Палермо80 (51)
2005—2007 Италийн далбаа Фиорентина67 (47)
2007—2010 Германы далбаа Бавари60 (38)
2009 Германы далбаа Бавари II2 (0)
2010 Италийн далбаа Рома15 (5)
2010—2011 Италийн далбаа Женоа16 (3)
2011—2012 Италийн далбаа Ювентус14 (2)
2012 Арабын Нэгдсэн Эмират Улсын далбаа Аль Наср7 (2)
2012—2013Италийн далбаа Фиорентина27 (8)
2013—одооИталийн далбаа Эллас Верона39 (21)
Шигшээ**
2004—2009Италийн далбаа Итали47 (16)
Олон улсын медалиуд
ДАШТ
АлтГерман 2006

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 5-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2010 оны 1 сарын 10-нд шинэчлэв.

2006 оны дэлхийн аварга.

Замнал

Тони 2007 оны тавдугаар сарын 30-нд «Баварид» 11.58 сая еврогоор элсэж, дөрвөн жилээр гэрээлэв.[2]

2009 оны арванхоёрдугаар сарын 31-нд «Рома» зээлээр элсүүлэв.[3]

2010 оны зургаадугаар сарын 16-нд «Женоа»[4] хоёр жилд 4 сая еврогоор цалинжуулахаар түүнтэй гэрээлэв.

2011 оны нэгдүгээр сарын 7-нд «Ювентус» Лука Тониг үнэгүй наймаагаар нэг жил элсүүлсэнээ мэдэгдэв.

2012 оны нэгдүгээр сарын 30-нд Эмиратын «Аль Насртай» гэрээлэв.[5]

Тони 2013 оны долоодугаар сарын 5-нд Италийн дээд лигт дэвшсэн «Эллас Верона» багтай нэг жилийн гэрээ байгуулав.[6] 2013/2014 онд лигийн дэд мэргэн буучаар 20 гоолдсон 36 настайд довтлогч тодров.[7]

Амжилт

Багийн
  • Палермод 2004 оны Сери Б-гийн аварга
  • 2007 оны Германы лигийн цомын аварга
  • Баварид 2007—2008 оны Германы аварга
  • Баваридд 2007—2008 оны Германы цомын аварга
  • Италийн шигшээд дэлхийн аварга — 2006

Лавлах холбоос

Цахим холбоос

Энэ Италийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Эллас Верона багийн бүрэлдэхүүн