Неаполь

Неааполь (эрт.грек. Νεάπολις, орч.— «шинэ хот»; латин. Neapolis, итали. Napoli, неап. Napule) — Италийн хот. Кампания мужийн засаг захиргааны төв. Неополитан булангийн умард хэсэгт оршдог.

Неаполь хот, 2012 он

Италийн гурав дахь том хот (Ром, Миланы дараа). Сая орчим хүн амтай Өмнөд Италийн хамгийн том хот (хотын захын хороололтой - гурван сая орчим). Олон улсын нисэх онгоцны буудал, автозам, далайн боомт зэрэг том тээврийн зангилааны төв юм. Албан ёсны итали хэлтэй зэрэгцэн неаполитан хэл нь нутгийн оршин суугчдын дунд өргөн тархсан байдаг.

Гэгээн Ианнуарий (латин. Januarius, итали. San Gennaro) хотын сүлд бөгөөд түүний дурсгалыг 9-р сарын 19-нд хотын баяр болгож тэмдэглэдэг байна.

Түүх

Неаполь хотыг эртний грекууд МЭӨ VIII зуунд Партенопа (по имени мифологической сирены) нэртэй байгуулжээ. МЭӨ IV зуунд Партенопа хотыг италичууд эзлэн нурааж удалгүй ойролцоо нь Неаполис нэртэй хот байгуулжээ. Сүүлд Ромын Бүгд Найрамдах улсын дараа нь Ромын эзэнт гүрний нэгэн хэсэг болсон байна.

Неаполь хотын зургийн цуглуулга

VI зуунд Неаполь хотыг I Юстиниан Ромын эзэнт гүрниийг сэргээх оролдлого хийх үеэр византийчууд эзлэн авсан байна.

1224 онд Неаполитаны Их сургууль (University of Naples) байгуулагдсан байна.

1805 онд Везувий галт уул дэлбэрэхэд хотын ихэнхи хэсэг нурж 26 мянга орчим хүн нас баржээ.

Засаг захиргаа

Неаполь хот засаг захиргааны 10 дүүрэг хуваагддаг бөгөөд дүүрэг бүр түүхэн явцад бүрэлдсэн хэд хэдэн хотхонд хуваагддаг байна.

засаг захиргааны дүүрэгКварталы
1-р дүүрэгКиайя, Позиллипо, Сан-Фернандо
2-р дүүрэгАввоката, Меркато, Монтекальварио, Пендино, Порто, Сан-Жүзеппе
3-р дүүрэгСан-Карло аль’Арена, Стелла
4-р дүүрэгПоджореале, Сан-Лоренцо, Викариа, Зона индустриале
5-р дүүрэгАренелла, Вомеро
6-р дүүрэгБарра, Понтичелли, Сан-Жованни а Тедуччо
7-р дүүрэгМиано, Сан-Пьетро а Патьерно, Секондильяно
8-р дүүрэгКиайяно, Марианелла, Пишинола, Скампиа
9-р дүүрэгПьянура, Соккаво
10-р дүүрэгБаньоли, Фуоригротта