Милан

Милан („а” үсэг өргөлттэй тул дуудлага нь Милаан; Итали: Milano - италиар Дуудлага [miˈlaːno] буюу Милаа-но гэж дууддаг; лом. Milan [miˈlãː], [miˈlan]; «Ломбардын тэгш талын төвд» гэсэн утгатай Латин: Mediolanum-аас уг нэр үүссэн; Орос: Мила́н; Англи: Milan) — Италийн саятан хот. Улсдаа 2-р их хот, 2-р том суурин, Ломбард мужийн (Lombardia) төв, умард Италийн гол хот болно. Яг Милан хот, суурин/коммун (commune) нь 1.3 сая хүн амтай. Гэвч 5.2 сая хүн харьяалагдах Милан хотын бөөгнөрөлд Милан суурин (Comune di Milano), түүнийг багтаах Милан аймаг (3.2 сая, Provincia di Milano)-аар тогтохгүй бусад аймгийн хот суурин ч хамрагдана.[2]

Милан хот / Милан суурин
ита. Milano / Comune di Milano
Хотын зураг
Миланы католик цогчин дуган (Итали: Duomo di Milano)
Сүлд туг
Сүлд тэмдэг
ТугСүлд
Милан is located in Italy
Милан
Милан
Солбицол: 45°27′51″N, 09°11′25″E
УлсИталиИтали Итали
Муж (region) Ломбард
Аймаг (provincia)Милан
Суурин (commune)Милан
Түүх 
БайгуулагдсанМЭӨ 222 он
Засаглал 
 - ДаргаЖулиано Пизапиа
Газар нутаг 
 - Нийт181.8 км²
Өндөр120 м
Хүн ам 
 - Нийт (2011)1,342,337[1]
 - Нягтрал7,127/км²
 - Хүй дүүргийн хамт7,400,000
Цагийн бүсUTC+1
 - Зун  UTC+2
Шуудангийн код20100, 20121-20162
Цахим сүлжээ: www.comune.milano.it

Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, хөлбөмбөгийн Милан, Интер хоёр багаараа "Милан" гэх нэр дэлхийд дуурьсдаг.

Ах дүүгийн барилдлага

Милан хот доорх хотуудтай ах дүү (анд) бололцсон байна.[3]
Харилцаа тогтсон оныг хаалтан дотор бичив.

Цахим холбоос

 Commons: Милан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос