Октавиа Спенсер

АНУ-ын жүжигчин

Октавиа Ленора Спенсер (Англи: Octavia Lenora Spencer, 1970 оны тавдугаар сарын 25-нд Алабама мужийн Монтгомери хотод төрсөн) — Америкийн жүжигчин эмэгтэй бөгөөд «Үйлчлэгч бүсгүй»-н (2011) туслах дүрээр Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА зэрэг олон тооны шагналд хүрсэн.

Октавиа Спенсер
Octavia Spencer

'
Бүтэн нэрОктавиа Ленора Спенсер
ИргэншилАмерикийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо1970 оны 5 сарын 25
Төрсөн газарМонтгомери, АлабамаАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе1996 — одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин
Гавьяа шагналОскар (2011)
Алтан бөмбөрцөг (2011)
БАФТА (2011)
Гильд (2011)

Намтрын товчоон

Октавиа Спенсер Алабама мужийн Монтгомери хотод мэндэлсэн бөгөөд долоон хүүхэдтэй айлын багаасаа хоёр дахь нь. Оберний их сургуулийн либерал урлагийн ангийн[1] оюутан ахуйдаа Вупи Голдбергийн «Гэртээ хүрэх зам» драм кинонд дадлагажиж байв.

Харин Мэттью МакКонэхи, Сандра Буллок, Сэмюэл Жексон нарын 1996 оны «Хөнөөгдөх агшин»-д сувилагчийн дүр авав. Түүнээс хойш «Бүдүүн ээжийн байшин» (2000), «Хүн-аалз» (2002), «Муу Санта» (2003), «Картер дасгалжуулагч» (2005), «Амьдрах долоон газар»-ын (2008), «Намайг тамд илгээ» (2009) бүтээлүүдээр танигдсан.

Октавиа 2010 онд Тейт Тейлорын драм бүтээл «Үйлчлэгч бүсгүй»-д туслах дүрийн санал авч амжилттай тоглосон билээ

Гадны холбоос

 Commons: Октавиа Спенсер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл