Алабама

Алабама (албан ёсоор Алабама Муж Улс; Англи: Alabama) нь Америкийн Нэгдсэн Улсын Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс юм. Алабама хойд талаараа Теннесси, зүүн талаараа Жоржиа, өмнө талаараа Флорида, баруун талаараа Миссиссиппи муж улсуудтай тус тус хиллэдэг ба өмнө талаараа мөн Мексикийн булангаар хүрээлэгдсэн. Алабама хуурай газрын нутаг дэвсгэрээр 30-д ордог бөгөөд дотоод усан замын хэмжээгээр хоёрт ордог. Тус муж улс 2006 онд бараг 4.6 сая хүн амаараа 23-т орж байлаа.[4]

Алабама Муж Улс
State of Alabama
Алабама муж улсын далбааАлабама муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): Yellowhammer State (Америк тоншуулын муж улс), Heart of Dixie (Өмнөдийн зүрх)
Уриа: Audemus jura nostra defendere
Алабама муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Алабама муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэлангли
Ярьдаг хэлнүүдангли (96.17%)
испани (2.12%)
НийслэлМонтгомери
Хамгийн том хотБөрмингэм
229,424 (2006 оны тооцоо)[1]
Хамгийн том хотуудын бөөгнөрөлИх Бөрмингэмийн Бүс
Нутаг дэвсгэр АНУ-д 30-д орно
 - Нийт135,765 км²
 - Өргөн306 км
 - Урт531 км
 - Усны эзлэх %3.20
 - Өргөрөг30° 11′ N - 35° N
 - Уртраг84° 53′ W - 88° 28′ W
Хүн ам АНУ-д 23-д орно
 - Нийт4,627,851 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил33.84/км²
АНУ-д 27-д орно
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгЧеаха уул[3]
734 м
 - Дундаж152 м
 - Хамгийн нам цэгМексикийн булан[3]
0 м
АНУ-д нэгдсэн 1819 оны арванхоёрдугаар сарын 14 (22)
Амбан захирагчРоберт Р. Райли (БНН)
Дэд захирагчЖим Фолсом, бага (АН)
АНУ-ын сенатчидРичард Шэлби (БНН)
Жэфф Сешнз (БНН)
Конгрессын төлөөлөгчидЖагсаалт
Цагийн бүсТөв: UTC-6/-5
ТовчлолуудAL Ala. US-AL
Вэбсайтwww.alabama.gov

Америкийн иргэний дайнаас Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл Алабама Өмнөдийн олон муж улсын нэгэн адил хөдөө аж ахуйгаас хамааралтай байсан учраас эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байв. 1960-аад он хүртэл муж улсын хууль тогтоох байгууллагад цагаан арьст хөдөөгийнхний сонирхол давамгайлж байсан бөгөөд хотынхны сонирхол бага төлөөлөлтэй байлаа.[5] Дэлхийн хоёрдугаар дайны дараачийн жилүүдэд Алабама муж улсын эдийн засаг дан хөдөө аж ахуй дээр тулгуурладаг байснаа хүнд үйлдвэр, ашигт малтмалын олборлолт, боловсрол, өндөр технологи зэрэг олон салбартай болж хөгжиж, гол төлөв АНУ-ын Арми болон АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэргийн баазууд олноор байгуулагдан, өргөжин тэлснээр эдийн засаг нь сэргэжээ. Өнөөдөр тус муж улс агаар сансар, боловсрол, эрүүл мэнд, банк, янз бүрийн хүнд үйлдвэр, үүний дотор автомашины үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, ган үйлдвэрлэлд маш их хөрөнгө оруулдаг.

Алабамаг албан бусаар Yellowhammer State (Америк тоншуулын муж улс) гэж хочилдог ба энэ шувуу нь тус муж улсын бэлэгдэл шувуу юм. Алабамаг мөн Heart of Dixie (Өмнөдийн зүрх) гэдэг. Тус муж улсын мод нь намгийн нарс бөгөөд цэцэг нь Camellia japonica юм. Алабамын нийслэл нь Монтгомери ба хүн ам хамгийн олонтой хот нь Бөрмингэм.

Лавлах материал

Нэмэлт унших материал

For a detailed bibliography, see the History of Alabama.
  • Atkins, Leah Rawls, Wayne Flynt, William Warren Rogers, and David Ward. Alabama: The History of a Deep South State (1994)
  • Flynt, Wayne. Alabama in the Twentieth Century (2004)
  • Owen Thomas M. History of Alabama and Dictionary of Alabama Biography 4 vols. 1921.
  • Jackson, Harvey H. Inside Alabama: A Personal History of My State (2004)
  • Mohl, Raymond A. "Latinization in the Heart of Dixie: Hispanics in Late-twentieth-century Alabama" Alabama Review 2002 55(4): 243-274. ISSN 0002-4341
  • Peirce, Neal R. The Deep South States of America: People, Politics, and Power in the Seven Deep South States (1974). Information on politics and economics 1960–72.
  • Williams, Benjamin Buford. A Literary History of Alabama: The Nineteenth Century 1979.
  • WPA. Guide to Alabama (1939)

Гадны холбоос