Оскарын шагнал

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас [1] жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг өөрийг нь анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэджээ.

1927 ба 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх Анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны 5 сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогджээ. Энэхүү арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Дуглас Фэйрбанкс, кино найруулагч Уильям деМилл ажиллаж байв. 2008 оны амжилтыг үнэлэх 81-р Оскарын шагнал гаруудах ёслол нь Холливудын Кодак театрт болсон ба жүжигчин Хью Жакман хөтөлжээ.[2]

77-р Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Даваагийн Бямбасүрэнгийн найруулсан "Ингэн нулимс" кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв.

Шагналын төрлүүд

Гол шагналууд

ШагналАнгли нэрАнх гардуулсан
Шилдэг голлох дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчинBest Actor in a Leading Role1927
Шилдэг туслах дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчинBest Actor in a Supporting Role1936
Шилдэг голлох дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчинBest Actress in a Leading Role1927
Шилдэг туслах дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчинBest Actress in a Supporting Role1936
Шилдэг урт хэмжээний хүүхэлдэйн киноBest Animated Feature2001
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киноBest Animated Short Film1931
Шилдэг урлаг найруулалBest Art Direction1927
Шилдэг зураг авалтBest Cinematography1927
Шилдэг хувцас загварBest Costume Design1948
Шилдэг кино найруулагчBest Director1927
Шилдэг урт хэмжээний баримтат киноBest Documentary Feature1943
Шилдэг богино хэмжээний баримтат киноBest Documentary Short Subject1941
Шилдэг кино редакторBest Film Editing1935
Шилдэг гадаад киноBest Foreign Language Film1947
Шилдэг богино хэмжээний киноBest Live Action Short Film1931
Шилдэг нүүр будалтBest Makeup1981
Шилдэг кино аяBest Original Score1934
Шилдэг дууBest Original Song1934
Шилдэг киноBest Picture1927
Шилдэг дууны редакторBest Sound Editing1963
Шилдэг дууны эвлүүлэгBest Sound Mixing1930
Шилдэг эффектBest Visual Effects1939
Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиолBest Writing - Adapted Screenplay1927
Шилдэг кино зохиолч - шинэ зохиолBest Writing - Original Screenplay1940

Тусгай шагналууд

ШагналАнгли нэрАнх гардуулсан
Академийн хүндэт шагналAcademy Honorary Award1927
Академийн шинжлэх ухаан, техникийн шагналAcademy Scientific and Technical Award1931
Академийн тусгай ололт амжилтийн шагналAcademy Special Achievement Award1972 - 1995
Гордон Э. Сооерийн нэрэмжит шагналGordon E. Sawyer Award1981
Жин Хэршолтийн нэрэмжит хүмүүнлэгийн шагналJean Hersholt Humanitarian Award1956
Ирвинг Г. Талбергийн нэрэмжит шагналIrving G. Thalberg Memorial Award1938

Ишлэл

Гадны холбоос