Сенад Лулич

Сенад Лулич (Босни ба Херцеговина хэл: Senad Lulić, 1986 оны нэгдүгээр сарын 18-нд Мостар хотод төрсөн) — Боснийн хөлбөмбөгчин бөгөөд «Лацио» багт хагас хамгаалагчаар тоглодог.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Сенад Лулич
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн1986 оны 1 сарын 18
ХБНСЮУ, Мостар
ИргэншилБосни ба Херцеговинагийн далбаа Босни ба Херцеговина
Швейцарын төрийн далбаа Швейцар
Өндөр183 см
Жин75 кг
Байрлалзүүн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
БагИталийн далбаа Лацио
Дугаар19
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2003–2006Швейцарын төрийн далбаа Кур 9724 (0)
2006–2008Швейцарын төрийн далбаа Беллинцона63 (13)
2008–2010Швейцарын төрийн далбаа Грассхопперс41 (6)
2010–2011Швейцарын төрийн далбаа Янг Бойз31 (6)
2011–одооИталийн далбаа Лацио96 (12)
Шигшээ**
2008–одооБосни ба Херцеговинагийн далбаа Босни ба Херцеговина35 (1)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 5-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 10 сарын 13-нд шинэчлэв.

Замнал

Боснийн дайнаас үүдэлтэй Швейцарт гэр бүлээрээ дүрвэсэн Лулич тэндхийн «Кур 97» багаас мэргэжлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 2006—2011 онд «Беллинцона», «Грассхопперс» болон «Янг Бойз» багуудад тогложээ. Тэр 2011 оны зургаадугаар сарын 16-нд 3 сая орчим еврогоор Италийн «Лациод» элсэж, таван жилээр гэрээлжээ.[1]

Шигшээд 2008 онд багтаад Бразилд зохиогдсон ДАШТ-д оролцсон. Тухайн ДАШТ улсын түүхэнд анхны тэмцээн байсан билээ. Лулич 2013 оны зургаадугаар сарын 7-нд Латвийн эсрэг ДАШТ-ий сонгонд шигшээн анхны бөмбөгөө оруулжээ.

Амжилт

  • Италийн цомын аварга: 2012/13

Лавлах холбоос

Гадны холбоос