Босни ба Херцеговина

Босни ба Херцеговина Улс (Босни, хорват, Сербийн латин: Bosna i Hercegovina; Сербийн кирилл: Босна и Херцеговина) нь Зүүн Өмнөд Европын Балканы хойгт орших улс юм. Хойд, баруун, өмнөд талаараа Хорват, зүүн талаараа Серби, зүүн өмнөд талаараа Монтенегро улсуудаар хүрээлэгддэг, Адриатын тэнгисийн 26 км урттай эргийг эс тооцвол бараг далайд гарцгүй орон болно[13][14]. Нутгийн төв, зүүн хэсэг нь уулархаг, баруун хойд хэсэг нь дов толгод ихтэй, зүүн хойд хэсэг нь тэгш газар юм.

Босни ба Херцеговина
Босни ба Херцеговина улсын далбаа
Төрийн дуулал
Босни ба Херцеговина улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: 
Državna himna Bosne i Hercegovine
Државна химна Босне и Херцеговине
"Босни ба Херцеговинын төрийн дуулал"
 Босни ба Херцеговина улсын байршил (ногоон) Европ (хар саарал)
 Босни ба Херцеговина улсын байршил (ногоон)

Европ (хар саарал)

Нийслэл
ба томоохон хот
Сараево[1]
43°52′N 18°25′E / 43.867°N 18.417°E / 43.867; 18.417
Албан ёсны хэл[a]
Бичгийн систем
Угсаатны бүлгүүд
(2013)[2]
  • 50.1% Босняк
  • 30.8% Серби
  • 15.4% Хорват
  • 3.7% бусад
Шашин
(2013 тооллого)[3]
  • 51% Ислам
  • 3% Шашингүй / бусад
Ард түмний нэршил
  • Босничууд‎
  • Херцеговиначууд
[4][5][6]
Төр засагХолбооны парламентын[6] директорийн бүгд найрамдах улс
• Дээд төлөөлөгч
Кристиан Шмидт[b]
• Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга
Желько Комшич
• Ерөнхийлөгчийн Зөвлөлийн гишүүд
Денис Бечирович
Желька Цвиянович
• Сайд нарын Зөвлөлийн дарга
Боряна Кришто
Хууль тогтоох байгууллагаПарламентын Ассамблей
• Дээд танхим
Үндэстнүүдийн танхим
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Түүх
• Босни (дундад зууны эхэн үе)
9-р зуун
• Боснийн банат
1154
• Боснийн хаант улс
1377
• Османы байлдан дагуулалт
1463
• Австри-Унгарын байлдан дагуулалт ба 1908 оны нэгтгэл
1878
• Югослав байгуулагдав
12 сарын 1 , 1918
• ЗАВНОБиХ
11 сарын 25, 1943
• ХБНСЮУ дахь БНСоц Босни ба Херцегвина
11 сарын 29, 1945
• Югославаас тусгаар тогтнов
3 сарын 3, 1992
• Вашингтоны гэрээ
3 сарын 18, 1994
• Дейтоны гэрээ
12 сарын 14, 1995
Газар нутаг
• Нийт
51,229 км2 (125)
• Усны эзлэх талбай (%)
1.4%
Хүн ам
• 2020 тооцоо
Neutral decrease 3,475,000[7] (135)
• 2013 тооллого
3,531,159[2]
• Нягтаршил
69/км2
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$67.919 тэрбум[8] (110)
• Нэг хүнд ноогдох
$19,690[9] (79)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$28.497 тэрбум[8] (113)
• Нэг хүнд ноогдох
$8,223[10] (83)
ОТББИ (2015)  32.7[11]
дундаж
ХХИ (2021) 0.780[12]
өндөр · 74
Мөнгөний нэгжХөрвөх марк (BAM)
Цагийн бүсUTC+01 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+02 (ТЕЗЦ)
Огнооны форматө. с. жжжж. (МЭ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+387
Домэйн нэр.ba

Тус улсын хүн ам нь гурван голлох үндэстнээс бүрдэнэ: Босняк, Серби, Хорват. Гэхдээ тэд ямар үндэстэн гэдгээсээ үл шалтгаалан, олон улсад өөрсдийгөө Босни хүн гэж хэлдэг. Херцеговиначууд гэх ойлголт нь угсаатны зүйн гэхээсээ илүү бүс нутгийн чанартай ойлголт юм. Тус улс нь засаг захиргааны хувьд харьцангуй биеэ даасан Босни ба Херцеговинын Холбооны Улс, Бүгд Найрамдах Српска Улс (Брчко дүүргийн хамт) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсыг бүрдүүлж байсан 6 улсын нэг болох Босни ба Херцеговина нь Югославын дайны үеэр, 1990-ээд онд тусгаар тогтножээ. 2002 оны 4 сарын 24-нд Европын Зөвлөлд гишүүнээр элссэн, 2008 оны 7 сарын 13-нд Газар Дундын Тэнгисийн Холбоог байгуулалцсан тус улс нь Европын Холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжтой орнуудын нэг билээ.

Эшлэл