Сүвонь

Сүвонь (Сүвон, Сувон; сол. 수원; Suwon) — Өмнөд Солонгосын Кёнги аймгийн төв, улсынхаа 8-р том, саятан хот.

Сүвонь
хот
 • солонгос үсэг수원시
 • ханз үсэг水原市
 • 2000 оны галигSuwon-si
 • 1938 оны галигSuwŏn-si
 • дуугаар монголСү воонь ший
Хуасон цайзыг голлосон Сүвон хотын хараа бараа
Хуасон цайзыг голлосон Сүвон хотын хараа бараа
Кёнги аймаг дахь Сүвоний байршил
Кёнги аймаг дахь Сүвоний байршил
Улс орон Өмнөд Солонгос
Бүс, мужСүдуквонь
АймагКёнги
ХотСүвонь
Дотроо (4)Нэр бүхий 4 дүүрэг
Газар нутаг121.09 км²
Хүн ам 2012 онд 1,142,728 хүн [1]
Ард түмэнүндсэндээ солонгос
Нутгийн олонСүвонийхон
1949 онХотын зэрэг олсон
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Утасны дуг.+82 31
Цахим хуудасsuwon.go.kr (солонгосоор)

Сүвоньд Чусонь улсын 1752-1800 оны ван Чонжу 1794-1796 оны хооронд Хуасон цайзыг бариулжээ. Тэрээр улсын нийслэлээ Ханьсонгоос шилжүүлж авчрахыг оролдсон ч бүтээгүй. Цайзад Чонжу вангийн эцэг Садугийн бунхан бий. Ер нь Чусоний цайз хэрмүүдээс бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн ганц нь энэ юм.

Samsung Electronics мэтийн Самсунг группийн олон олон үйлдвэр, компани анхнаасаа төвлөсөн газар бол Сүвонь.

Сүвонь Сөүлтэй хурдны зам, улсын төмөр зам, метрогоор шууд холбогдсон, Сонгенгуан тэргүүтэй 14 их дээд сургуультай. Хөлбөмбөгийн Сүвонь Самсунг Блюуингз баг нь улсын 4, Азийн 2 удаагийн аварга.

Засаг захиргааны хуваарь

Сүвонь хот дотроо 4 дүүрэг ( gu, ku буюу кү, гү) болж хуваагддаг.[2]

Бүтэн нэрсолонгослатин галигхүн ам
(2008)
газар нутаг
(км²)
1. Куоньсонь дүүрэг권선구Gwonseon-gu315,51247.35 км²
2. Чан-Ань дүүрэг장안구Jangan-gu290,73233.11 км²
3. Пальдаль дүүрэг팔달구Paldal-gu224,19413.08 км²
4. Ёнтун дүүрэг영통구Yeongtong-gu256,46627.50 км²

Дөрвөн дүүрэг нь дотроо бүгд 42 хороо (동 dong буюу тун) болж задардаг.

Хотын үзэмж

Мөн үзэх

Эшлэл