Фил Невилл

Филип Жон Невилл (Англи: Philip John Neville, 1977 оны нэгдүгээр сарын 21-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглож байв. Фил одоо Эвертон багийн ахлагчаар арын бүсийн хамгаалагч
хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчын байрлалд тоглож байгаа ба түүний ах Гари Невилл нь Манчестер Юнайтед багийн ахлагчаар ихэр Трейси Невилл нь нетболын спортын үндэсний шигшээ багт тус тус тоглодог билээ.

Фил Невилл
Фил Невилл
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФилип Жон Невилл[1]
Өндөр5 ft 11 in (1.80 m)[2][3]
БайрлалАрын бүсийн хамгаалагч
Хамгаалах чиглэлийн
хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЭвертон
Дугаар18
Өсвөрийн баг
1990–1994Манчестер Юнайтед
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1994–2005Манчестер Юнайтед263(5)
2005–Эвертон166(3)
Шигшээ баг
Английн шигшээ баг
(21-ээс доош нас)
7(0)
2007Английн шигшээ баг
(B баг)
1(0)
1996–2007Англи59(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 01:40, 2010 оны 5 сарын 2 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 18:31, 2009 оны 1 сарын 18 (UTC)

Ах Гари Невиллийн хамт Манчестер Юнайтед багт өсвөрийн багаас гараагаа эхлэсэн Невилл Манчестер Юнайтед багт тоглож байхдаа Премьер лигт зургаа, Английн цомд гурван тус тус түрүүлэхийн сацуу Европын цомыг хүртэж байв.

2005 оны наймдугаар сарын 4-нд Невилл одоогийн баг Эвертонтой таван жилийн гэрээг 3.5 сая фунт стерлингээр байгуулан элсэж байв. Улмаар Эвертоны бүрэлдэхүүнд ахлагч болоод анхны тоглолтоо 2006 оны арваннэгдүгээр сарын 29-нд ахынхаа ахласан Манчестер Юнайтед багийн эсрэг хийж, Премьершипт онцлог үйл явдлын эзэд болж байв.[4] Харин анхны гоолоо 2006 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ньюкасл Юнайтед багийг 3–0 харьцаагаар хожсон тоглолтонд оруулж байсан байна.[5]

Невилл Английн шигшээ багт 1996 онд дуудагджээ. Шигшээ багаа төлөөлөн Евро-1996, Евро-2000 болон Евро-2004 тэмцээнүүдэд оролцож байсан ч Дэлхийн цомд гараанд гарч байгаагүй юм. Шигшээ багтаа 59 тоглолтонд оролцохдоо 23 удаад нь сэлгээгээр тогложээ.

Үзүүлэлтүүд

БагУлиралЛигЦомЛигийн цомЕвропБусад[6]Бүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Манчестер Юнайтед1994–95201000000030
1995–9624070201000340
1996–9718000104010240
1997–9830130107010421
1998–9928070206110441
1999–2000290009050430
2000–0129110206000381
2001–0228220107000382
2002–03251214012000432
2003–0431030107110431
2004–0519050306010340
Бүгд26353111706521003868
Эвертон2005–0634040104000430
2006–0735110200000381
2007–0837200506000482
2008–0937070102000470
2009–1022010002000250
Бүгд165313090140001873
Нийт428844126079210057611

2010 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар.[7]

Шагналууд

Манчестер Юнайтед

Эшлэл

Холбоос

 Commons: Фил Невилл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан