Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (англи. England national football team) нь олон улсын хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнд Английн хөлбөмбөгийн холбоог төлөөлж оролцдог баг. Англи болон Шотландыг дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн шигшээ баг гэдэг ба олон улсын хөлбөмбөгийн тэмцээн анх 1872 онд оролцсон гэдгээр нь тодорхойлж болох юм. Хамгийн олон шигшээ багуудыг эгнээндээ багтаасан Хэмжээгүй эрхт Хаант засагт Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн билээ. Английн шигшээгийн цэнгэлдэх хүрээлэн нь «Уэмбли» ба ерөнхий дасгалжуулагч нь Фабио Капелло хэмээх эрхэм юм. ФИФА буюу «Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос» дөрвөн жилд нэг удаа байгуулдаг Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өдгөөг хүртэл долоон улсын үндэсний шигшээ баг түрүүлсэн байдгийн нэг нь 1966 онд тэмцээнийг зохион байгуулсан орон болох Англи юм. Тэд аваргын төлөөх тоглолтод тухайн үеийн Баруун Германтай үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 4-2 харьцаагаар ялж байсан түүхтэй. Түүнээс хойш ДАШТ-д үзүүлсэн хамгийн сайн амжилт нь 1990 оны дөрөвдүгээр байр юм. Европын Аварга шалгаруулах тэмцээнд 1968 ба 1996 онуудад хагас шигшээд шалгарч байсан байна. Английн шигшээ баг Нэгдсэн улсын бүрэлдэхүүн улсын хооронд явагддаг Бритиш Хоом Чемпионшип нэртэй тэмцээнд хамгийн олон буюу 54 ялж байв. ФИФА-гийн болоод Э-Л-Өү буюу Дэлхийн хөлбөмбөгийн эрэмбэ-ийн жагсаалтад тогтмол эхний аравт бичигддэг шигшээ баг ажээ.

 Англи
бэлгэ тэмдэг
ХочThree Lions (Гурван Арслангууд)
Эвсэл (тив)УЕФА (Европ)
ХолбооАнглийн хөлбөмбөгийн холбоо
ДасгалжуулагчПабио Капелло
АхлагчСтивен Жеррард
Домогт
тоглогч
Петер Шилтон (125)
Домогт
мэргэн бууч
Бобби Чарлтон (49)
Чансаа (ФИФА)7
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Шотланд Англи Англи
(1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шотландын Патрик хотноо)
Илт ялалт
 Ирланд 0–13 Англи Англи
(1882 оны хоёрдугаар сарын 18-нд Ирландын Белфаст хотноо)
Илт ялагдал
 Унгар 7–1 Англи Англи
(1954 оны тавдугаар сарын 23-нд Унгарын Будабешт хотноо)
ДАШТ
Оролцоо13 (Анх: 1950)
АмжилтТүрүү: 1966
Европын Аварга шалгаруулах тэмцээн
Оролцоо7 (Анх: 1968)
АмжилтГуравдугаар байр: 1968
Хагас шигшээ: 1996

Түүх

Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Шотландын нэгэн адил дэлхийн хамгийн анхных нь юм. 1870 оны 3-р сарын 5-нд Англи болон Шотланд хоёр улсын дунд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр Английн хөлбөмбөгийн холбоог үүсгэн байгуулагдсан гэдэг. 1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд болсон дахин тоглолтын үеэр Шотландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг байгуулагдаж байсан байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны(ФИФА) эгнээнд 1906 онд элсэн орж 1908 онд Төв Европын тэмцээнд оролцож эхэлжээ. Алдарт Уэмблийн цэнгэлдэх хүрээлэн 1923 онд нээлтээ хийсэн. Англи болон ФИФА-гийн хооронд 1928 онд маргаантай байдал бий болж тухайн оноос 1946 оныг хүртэл байгууллагын гадуур явж байсан. Эгнээндээ буцаж нэгдэн орсон байна. 1950 оны ДАШТ-ийг хүртэлх ДАШТ-үүдэд амжилт тун тааруу оролцож байлаа. 1949 оны 9-эр сарын 21-нд Ирландыг талбай дээрээ хүлээн авч тоглож 0-2 харьцаагаар хожигдсон нь Английн талбай дээрээ хожигдсон анхны тохиолдол байв. 1954 оны ДАШТ-ний үеэр дэлхийн аваргын тэмцээний шигшээ тоглолтод хоёр гоол оруулсан анхны Англи тоглогч хэмээгддэг Ивор Броадиш гэгч эрхэм хоёр гоолоо оруулсан түүхтэй. Энэ нь Белгитэй 4-4 тэнцэж дөрөвний нэг шигшээд шалгарсан хариуцлагатай тоглолт байв. Харин шигшээд Уругвайн багт 4-2 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Уолтер Уинтерботтом хэмээх эрхэм нь Английн шигшээ багийг өөрийн бүхий л кареерийнхаа туршид дасгалжуулсан анхны дасгалжуулагч юм. 1946 оноос 1963 оныг хүртэл ажилласан түүхтэй. 1963 онд түүний халааг дасгалжуулагч Альф Рамсей авсан бөгөөд тэр хүний удирлаган дор 1966 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтонд Баруун Германыг 4-2 харьцаагаар Жеффри Херстийн оруулсан гурван гоолын ачаар түүхэн ялалт байгуулж түрүүлсэн билээ. Мексик улсад зохион байгуулагдсан 1970 оны ДАШТ-ий дөрөвний нэг шигшээн тоглолтонд Баруун Германыг үндсэн цагт 2-0 харьцаагаар хожиж яваад нэмэлт цагт 3-2 харьцаагаар хожигдож тэмцээнийг орхисон түүхтэй. 1974 болон 1978 оны дэлхийн аваргад шалгарч чадаагүй. Рон Гриинвүүдийн удирлаган дор Испанид болсон 1982 оны ДАШТ-д оролцож хоёрдугаар шатанд нэг ч хожигдолгүй атлаа хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнийг өндөрлөсөн. Дараагийн дасгалжуулагчаар Бобби Робсон ажилласан бөгөөд түүний үед 1986 оны ДАШТ-д дөрөвний нэг шигшээ, 1990 оны ДАШТ-д дөрөвдүгээр байранд шалгарсан байдаг байна. 1990 онд Английн шигшээ баг дөрвөн дасгалжуулагчийн нүүр үзэв. Робсоны халааг Граам Тайлор авсан ба түүний үед Англичууд 1994 оны ДАШТ-д шалгарч чадаагүй. Дасгалжуулагч Терри Венаблесийн удирдлаган дор нутаг дээрээ зохион байгуулагдсан Евро-96 тэмцээнд хамгийн сайн амжилтаа(Европын Аварга шалгаруулах тэмцээн) үзүүлж хагас шигшээд шалгарсан юм. Глен Ходле дасгалжуулагчийн үед Англичууд 1998 оны ДАШТ-д дөрөвний шигшээд шалгарсан амжилт үзүүлэв. Глен Ходлийн дараа 1972-1982 оны хооронд Английн шигшээг дасгалжуулж байсан туршлагтай мэргэжилтэн Кевин Кийгэн шигшээ багт ирсэн хэдий ч Евро-2000 тэмцээнд амжилт тун тааруу оролцсон байдаг байна.

Английг шигшээ баг 2006 оны ДАШТ-д

Швед мэргэжилтэн Свен-Горан Эриксон 2001 оноос 2006 оны хооронд Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж анхны Англи угсааны бус гэдгээрээ онцлог байв. 2002 болон 2006 оны ДАШТ-дбагаа удирдан дөрөвний нэг шигшээд шалгаруулсан юм.

2006 онд Стив Макларен ерөнхий дасгалжуулагчаар томилогдож Евро-2008 тэмцээнд Английг шалгаруулж чадсангүй. Макларен 16 сар ажилласан бөгөөд 1946 оноос дасгалжуулагчийг томилдог болсноос хойшхи Английн хамгийн богино хугацаанд алба хашсан гэдгээрээ ялгагддаг. 2007 оны арванхоёрдугаар сарын 14-нд Реал Мадрид болон Милан клубийг дасгалжуулж байсан Фабио Капелло томилогдсон. Английн шигшээг удирдсан гараагаа Швейцарийн багтай хийж 4-1 харьцаагаар ялж эхлүүлж, 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын бүхий л тоглолтуудад багаа ялуулсан эрхэм билээ.

2010 оны ДАШТ-д тийм ч сайн амжилтыг үзүүлсэнгүй. Эхний тоглолтонд Америкийн шигшээтэй тоглосон тоглолтонд Стивен Жерардын дөрөв дэх минутанд гоол оруулсан бөгөөд түүний дараа өрсөлдөгч багийн Клинт Дэмпсигийн тийм ч хүчтэй биш цохилтыг Английн багийн хаалгач Роберт Грийн хааж чадалгүй гоол болгон хувиргасан. 1-1 харьцаагаар өндөрлөсөн тоглолтын дараа Английн хэвлэлүүдээр Грийнийг нилээд их шүүмжлээд өнгөрөв. Дараагийн тоглолтонд Алжиртай тоглосон тоглолтонд багийн хурд, тактикт тодорхой өөрчлөлт оруулсан ч гоолгүйгээр тэнцэж, энэ удаа дасгалжуулагч руу хэвлэлүүд байгаа чиглүүлсэн байна. Словентэй хэсгийн сүүлийн нэн тоглолтоо хийж Жермэйн Дефогийн гоолын ачаар 1-0 харьцаагаар хожиж хэсгээсээ Америкийн хойноос хоёроор гарав. Харин шөвгийн 16-гийн тоглолтонд Германы багтай таарч 4-1 харьцаагаар ялагджээ. Английн хэвлэлүүдээр шүүгчийн алдаатай шүүлт энэ тоглолтыг урвуугаар эргүүлсэн талаар бичсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэн

Лондоны Вэмблийн цэнгэлдэх хүрээлэн.

Уг цэнгэлдэх хүрээлэн нь Английн Лондон хотын баруун хойд хэсэгт Вэмблийн нутагт байрладаг бөгөөд The Venue of Legends - Home of Football гуншин бүхий тодорхойлолттой, 90000 хүний суудалтай. 2007 оноос Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг эхлэн хөлслөх болсон. Вэмбли бол УЕФА-гийн элит цэнгэлдэх хүрээлэн юм.

Үндсэн өнгө

Бразил-загварын Английн гурав дахь өмсгөл

Английн өөрийн талбайн өмсгөлийн үндсэн өнгө нь цагаан цамц, хар хөх шорт, цагаан оймс ажээ. 2001 оноос эхлэн цагаан өнгийн шортыг тогтмол өмсөх болсон. 2005 оноос хойш Дэвид Блэнчийн зохион бүтээсэн өмсгөлийг Англичууд өмсөх болжээ.

Английн айлын талбайд тоглохдоо өмсдөг өмсгөл нь улаан цамц, цагаан шорт болон улаан оймс. 1945-1952 оны хооронд Англичууд хөх өмсгөл өмсдөг байв. 1996 онд айлын талбайд саарал цамц, шорт, оймс бүхий өмсгөлтэй гарах болсон ч энэ нь Болгар, Герман, Гүржийн багийн өмсгөлтэй адилавтар байсан тул өмсгөл буцаад улаан өнгөтэй болсон байна.

Цайралттай цэнхэр цамц, шорт, оймс бүхий өмсгөлийг Чехсловакийн багтай тоглох үедээ өмссөн нь Английн гурав дахь өмсгөл юм. Мөн л адил энэ нь Бразилийн өмсгөлтэй төстэй байсан тул 1973 онд цамцны өнгийг шар, шортны өнгийг цэнхэр болгож Чехсловак, Польш, Италийн багтай тоглож байв. 1986-1992 оны хооронд гурав дахь өмсгөлийн өнгө цайвар цэнхэр байлаа.

Үр дүн

2010 оны ДАШТ

Тус тэмцээнд C хэсэгт тоглосон. Эхний тоглолт зургадугаар сарын 12-нд Америкийн багтай 1-1 харьцаагаар тэнцэж, зургадугаар сарын 19-нд Алжиртай гоолгүйгээр тэнцсэн. Хэсгийн сүүлийн тоглолтондоо зургадугаар сарын 23-нд Словений багийг 1-0 харьцаагаар хожсон. Хэсгээсээ хоёроор гарч зургадугаар сарын 27-нд Германы багтай оноолт таарч 4-1 харьцаагаар ялагдаж дэлхийн аваргын тэмцээнийг орхисон.

2010 - 06 - 19
02:30
Англи  0 - 0  АлжирКэп Таун
Үзэгчдийн тоо: 64,100
Шүүгч: Равшан Ирматов (Узбекстан)
Тайлан

2010 - 06 - 23
22:00
Словени  0 – 1  АнглиНелсон Мандела Бэй
Үзэгчдийн тоо: 36,893
Шүүгч: Волфганг Штарк (Герман)
ТайланЖэрмэйн Дефо  23'

2010 - 06 - 27
22:00
Герман  4 – 1  АнглиФри Стэйт
Үзэгчдийн тоо: 40,510
Шүүгч: Ёргэ Ларрионда (Уругвай)
Клозэ  20'
Подольски  32'
Мюллер  67'70'
ТайланАпсон  37'

2009–10 оны нөхөрсөг тоглолтууд

Онооны хувд эхлээд Английг бичсэн.

ӨрсөлдөгчХаанаХэзээҮр дүн
 ИспаниЭстадио Рамян Санчес Пизуан, Севилья2009 - 02 -110–2 Хд
 СловакУэмбли, Лондон2009 - 03 -284–0 Хо
 НидерландАмстердам Арена, Амстердам2009 - 08 - 122–2 Тц
 СловениУэмбли, Лондон2009 - 09 - 052–1 Хо
 БразилХалифа, Доха2009 - 11 - 140–1 Хд
 ЕгипетУэмбли, Лондон2010 - 03 - 033–1 Хо
 МексикУэмбли, Лондон2010 - 05 - 243–1 Хо
 ЯпонUPC-Арена, Graz2010 - 05 - 302–1 Хо
 УнгарУэмбли, Лондон2010 - 08 - 112–1

Болох тоглолтууд

Нөхөрсөг тоглолтууд

Онооны хувд эхлээд Английг бичсэн.

ӨрсөлдөгчХаанаХэзээҮр дүн
 ФранцУэмбли, Лондон2010 - 11 - 17
 АргентинTBA2011 - 02 - 09
 ПольшPGE Arena Gdańsk, Gdańsk2011 - 06 - 08
 ТайландRajamangala Stadium, Bangkok2011 - 06
 НидерландУэмбли, Лондон2011 - 08 - 10

Евро 2012 тэмцээний сон. – G хэсэг

2010 - 09 - 03
20:00 UTC+1
Англи  4 – 0  БолгарУэмбли, Лондон
Үзэгчдийн тоо: 73,246
Шүүгч: Виктор Кассай (Унгар)
Дефо  3'61'86'
A. Жонсон  83'
Тайлан

2010 - 09 - 07
20:45 UTC+2
Швейцар  1 – 3  АнглиСанкт-Якоб Парк, Базель
Үзэгчдийн тоо: 39,700
Шүүгч: Никола Риццоли (Итали)
Шакири  71'ТайланРүүни  10'
A. Жонсон  69'
Бент  88'

2010 - 10 - 12
20:00 UTC+1
Англи  v  МонтенегроУэмбли, Лондон

2011 - 03 - 26
Уэльс  v  АнглиМиленниум Стадион, Кардифф

2011 - 06 - 04
Англи  v  ШвейцарУэмбли, Лондон

2011 - 09 - 02
Болгар  v  АнглиВасилий Лёвскийн цэнгэлдэх хүрээлэн, Софи

2011 - 09 - 06
Англи  v  УэльсУэмбли, Лондон

2011 - 10 - 07
Монтенегро  v  АнглиПодгорика хотын цэнгэлдэх хүрээлэн, Подгорика

Дасгалжуулалтын алба

Дасгалжуулагч Фабио Капеллло
Ерөнхий менежер Франко Балдини
Туслах менежер Итало Галбиати
21-ээс доошхи насныханы багийн менежер Стьюрт Пиерс
Дасгалжуулагч Рэй Клеменс
Хаалгачийн дасгалжуулагч Франко Танцреди
18-аас доошхи насныханы багийн менежер Брайн Истик
19-аас доошхи насныханы багийн менежер Ноел Блэке
17-аас доошхи насныханы багийн менежер Жон Пикок
16-аас доошхи насныханы багийн менежер Кенни Швайн
Эрүүл мэндийн дасгалжуулагч Массимо Нери
Физиотерапист Гэри Левин
Багийн эмч Иан Бислей
Арын өрөөны баг Дэн Хич
Рожер Нарбет
Стив Слатери
Род Торнлей

Гарааны бүрэлдэхүүн

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны Болгар болон Швейцарийн шигшээ багуудтай хийсэн тоглолтонд бүрэлдэхүүнд дуудагдсан тоглогчдын нэрсийг үзүүлэв.

2010 оны есдүгээр сарын 3-ны байдлаар.

Ду.Байр.ТоглогчТөрсөн огноо (нас)ТоглолтГоолБаг
1Хаа.гчЖо Харт1987 оны 4 сарын 19 (1987-04-19) (37 настай)60 Манчестер Сити
12Хаа.гчБен Фостер1983 оны 4 сарын 3 (1983-04-03) (41 настай)40 Бирмингем Сити
Хаа.гчСкотт Карсон11985 оны 9 сарын 3 (1985-09-03) (38 настай)30 Вест Бромвич Альбион
Хаа.гчСкотт Лух21988 оны 5 сарын 27 (1988-05-27) (35 настай)00 Уотфорд
2Хам.гчГлен Жонсон1984 оны 8 сарын 23 (1984-08-23) (39 настай)291 Ливерпүүл
3Хам.гчЭшли Коул1980 оны 12 сарын 20 (1980-12-20) (43 настай)850 Челси
5Хам.гчМайкл Доусон31983 оны 11 сарын 18 (1983-11-18) (40 настай)20 Тоттенхэм Хотспур
6Хам.гчФил Ягелка1982 оны 8 сарын 17 (1982-08-17) (41 настай)60 Эвертон
13Хам.гчКиран Гиббс1989 оны 9 сарын 26 (1989-09-26) (34 настай)10 Арсенал
14Хам.гчГари Кэхилл1985 оны 12 сарын 19 (1985-12-19) (38 настай)10 Болтон Уондерерс
Хам.гчМэттью Апсон1979 оны 4 сарын 18 (1979-04-18) (45 настай)212 Вест Хэм Юнайтед
Хам.гчЖолеон Лескотт1982 оны 8 сарын 16 (1982-08-16) (41 настай)100 Манчестер Сити
4Х/Хам.гчСтивен Жеррард (ахлагч)1980 оны 5 сарын 30 (1980-05-30) (43 настай)8719 Ливерпүүл
7Х/Хам.гчТео Уолкотт1989 оны 3 сарын 16 (1989-03-16) (35 настай)143 Арсенал
8Х/Хам.гчГарет Бэрри1981 оны 2 сарын 23 (1981-02-23) (43 настай)422 Манчестер Сити
11Х/Хам.гчЖеймс Милнер1986 оны 1 сарын 4 (1986-01-04) (38 настай)140 Манчестер Сити
15Х/Хам.гчМайкл Каррик1981 оны 7 сарын 28 (1981-07-28) (42 настай)220 Манчестер Юнайтед
16Х/Хам.гчАдам Жонсон1987 оны 7 сарын 14 (1987-07-14) (36 настай)42 Манчестер Сити
17Х/Хам.гчЭшли Янг1985 оны 7 сарын 9 (1985-07-09) (38 настай)90 Астон Вилла
Х/Хам.гчШон Райт-Филлипс1981 оны 10 сарын 25 (1981-10-25) (42 настай)356 Манчестер Сити
9Дов.гчЖермейн Дефо1982 оны 10 сарын 7 (1982-10-07) (41 настай)4515 Тоттенхэм Хотспур
10Дов.гчУэйн Рүүни1985 оны 10 сарын 24 (1985-10-24) (38 настай)6726 Манчестер Юнайтед
18Дов.гчДаррен Бент1984 оны 2 сарын 6 (1984-02-06) (40 настай)71 Сандерленд
Дов.гчКарлтон Коул1983 оны 11 сарын 12 (1983-11-12) (40 настай)70 Вест Хэм Юнайтед
Дов.гчПитер Крауч31981 оны 1 сарын 30 (1981-01-30) (43 настай)4021 Тоттенхэм Хотспур

1Болгарын шигшээтэй тоглох тоглолтонд гэр бүлийн асуудлаас шалтгаалан оролцоогүй[1]
2Карсоны орны тоглогчоор сонгогдон оролцсон
3 Бэртлээс шалтгаалан түр өнжсөн.

Багийн бусад тоглогчид

Сүүлийн хорин сарын хугацаанд шигшээ багт дуудагдсан тоглогчдыг энд үзүүлсэн болно.

Байр.ТоглогчТөрсөн
он сар
өдөр(Нас)
ГарааГоолКлубХамгийн сүүлд
дуудагдсан
GKФрэнк Филдин1988 оны 4 сарын 4 (1988-04-04) (36 настай)00 Блэкберн Роверсv  Унгар, 2010-08-11
GKРоберт Грин1980 оны 1 сарын 18 (1980-01-18) (44 настай)110 Вест Хэм Юнайтед2010 оны ДАШТ
GKДэвид Жеймс1970 оны 8 сарын 1 (1970-08-01) (53 настай)530 Бристол Сити2010 оны ДАШТ
DFЖон Терри1980 оны 12 сарын 7 (1980-12-07) (43 настай)656 Челсиv  Унгар, 2010-08-11
DFЖейми Каррагер1978 оны 1 сарын 28 (1978-01-28) (46 настай)380 Ливерпүүл2010 оны ДАШТ
DFРио Фердинанд1978 оны 11 сарын 7 (1978-11-07) (45 настай)783 Манчестер Юнайтед2010 оны ДАШТ
DFЛедли Кинг1980 оны 10 сарын 12 (1980-10-12) (43 настай)212 Тоттенхэм Хотспур2010 оны ДАШТ
DFСтивен Уорнок1981 оны 12 сарын 12 (1981-12-12) (42 настай)10 Астон Вилла2010 оны ДАШТ
DFЛейтон Бейнс1984 оны 12 сарын 11 (1984-12-11) (39 настай)20 Эвертон2010 оны ДАШТ урьдчилсан гараа
DFРайан Шоукросс1987 оны 10 сарын 4 (1987-10-04) (36 настай)00 Сток Ситиv  Египет, 2010-03-03
MFФрэнк Лампард (дэд ахлагч)1978 оны 6 сарын 20 (1978-06-20) (45 настай)8320 Челсиv  Унгар, 2010-08-11
MFЖейк Уилшир1992 оны 1 сарын 1 (1992-01-01) (32 настай)10 Арсеналv  Унгар, 2010-08-11
MFЖо Коул1981 оны 11 сарын 8 (1981-11-08) (42 настай)5610 Ливерпүүл2010 оны ДАШТ
MFАарон Леннон1987 оны 4 сарын 16 (1987-04-16) (37 настай)190 Тоттенхэм Хотспур2010 оны ДАШТ
MFТом Хаддлстоун1986 оны 12 сарын 28 (1986-12-28) (37 настай)30 Тоттенхэм Хотспур2010 оны ДАШТ урьдчилсан гараа
MFСкотт Паркер1980 оны 10 сарын 13 (1980-10-13) (43 настай)30 Вест Хэм Юнайтед2010 оны ДАШТ урьдчилсан гараа
MFДэвид Бекхэм1975 оны 5 сарын 2 (1975-05-02) (48 настай)11517 Лос Анжелес Галаксиv  Египет, 2010-03-03
MFСтюарт Даунинг1984 оны 7 сарын 22 (1984-07-22) (39 настай)230 Астон Виллаv  Египет, 2010-03-03
MFЖермейн Женас1983 оны 2 сарын 18 (1983-02-18) (41 настай)211 Тоттенхэм Хотспурv  Бразил, 2009-11-14
FWБобби Замора1981 оны 1 сарын 16 (1981-01-16) (43 настай)10 Фулхэмv  Унгар, 2010-08-11
FWГабрэиль Агбонлахор1986 оны 10 сарын 13 (1986-10-13) (37 настай)30 Астон Виллаv  Украин, 2009-10-10

Тэмцээний амжилт

ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

ЖилҮеБайрлалТХТц1ХдОГАГ
1930Оролцоогүй
1934Оролцоогүй
1938Оролцоогүй
1950Хэсэг8310222
1954Дөрөвний нэг шигшээ6311188
1958Хэсэг11403145
1962Дөрөвний нэг шигшээ8411256
1966Аварга16510113
1970Дөрөвний нэг шигшээ8420244
1974Оролцоогүй
1978Оролцоогүй
1982Хоёрдугаар үе6532061
1986Дөрөвний нэг шигшээ8521273
1990Дөрөвдүгээр байр4733186
1994Оролцоогүй
1998Шөвгийн 169421174
2002Дөрөвний нэг шигшээ6522163
2006Дөрөвний нэг шигшээ7532062
2010Шөвгийн 1613412135
Нийт13/191 удаа592619147751

УЕФА Европын Аварга шалгаруулах тэмцээн

ОнҮеТХТцХдОГАГ
1960Оролцоогүй
1964Оролцоогүй
1968Гуравдугаар байр210121
1972Оролцоогүй
1976Оролцоогүй
1980Хэсэг311133
1984Оролцоогүй
1988Хэсэг300327
1992Хэсэг302112
1996Хагас шигшээ523083
2000Хэсэг310256
2004Хагас шигшээ4211106
2008Оролцоогүй
Нийт7/13237793128

Бүх цагийн үзүүлэлт

Өрсөлдсөн багТоглосон тооХожилТцХдОГАГГЗ
 Албани4400121+11
 Алжир1010000
 Андорра4400160+16
 Аргентин146622115+6
 Австрали632165+1
 Австри1810445827+31
 Азербайжан220030+3
 Беларусь220061+5
 Бельги2014516925+44
 Бохеми110040+4
 Бразил2339111931−12
 Болгар844092+7
 ТУХН101022+0
 Камерун431094+5
 Канад110010+1
 Чили522143+1
 Хятад110030+3
 Колумби5320103+7
 Хорват74121810+8
 Кипр220060+6
 Чех211042+2
 Чехословак127322515+10
 Дани1710433318+15
 Эквадор220030+3
 Египет330081+7
 Эстони220060+6
 Финланд11920367+29
 Франц2716476533+32
 Гүрж220040+4
 Герман125252419+5
 Баруун Герман167362419+5
 Зүүн Герман431073+4
 Грек9720233+20
 Хонконг110010+1
 Унгар2114255429+25
 Исланд211072+5
 Хойд Ирланд987516732381+242
 Ирланд145721912+7
 Израил422051+4
 Итали227692826+2
 Ямайка110060+6
 Япон431053+2
 Казахстан220091+8
 Өмнөд Солонгос101011+0
 Кувейт110010+1
 Лихтенштайн220040+4
 Люксембург9900473+44
 Умард Македон422053+2
 Малайз110042+2
 Мальта330081+7
 Мексик9612234+19
 Молдав220070+7
 Марокко211010+1
 Нидерланд185942621+5
 Шинэ Зеланд220030+3
 Нигери211010+1
 Норвеги10532267+19
 Парагвай330080+8
 Перу210154+1
 Польш1710612710+17
 Португал2291034525+20
Europe XI211074+3
World XI110021+1
 Румын112631010+0
 Орос210142+2
 Сан-Марино2200131+12
 Саудын Араб202011+0
 Шотланд110452441192169+23
 Серби ба Монтенегро110021+1
 Словак330082+6
 Словени220031+2
 Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс220042+2
 Испани2211383824+14
 Швед216963226+6
 Швейцар2013434716+31
 Тринидад ба Тобаго220050+5
 Тунис211031+2
 Турк10820310+31
 Америкийн Нэгдсэн Улс10712369+27
 Зөвлөлт Холбоот Улс115331913+6
 Украин430172+5
 Уругвай103341013−3
 Уэльс9964211424290+152
 Югослав145542320+3
Нийт8885032131721975894+1081

Шагнал

Аварга (1): 1966
Дөрөвдүгээр байр (1): 1990
  • УЕФА Европын Аварга шалгаруулах тэмцээн
Гуравдугаар байр (1): 1968
Хагас шигшээ (1): 1996

Тоглочдын түүх

Хамгийн олон удаа гараанд гарсан тоглогчид

#НэрКареерГарааГоол
1Петер Шилтон1970–19901250
2Дэвид Бекхэм1996– 000011517
3Бобби Мур1962–19731082
4Бобби Чарлтон1958–197010649
5Биллие Врайт1946–19591053
6Брайн Робсон1980–19919026
7Майкл Овен1998– 00008940
8Кенни Сансом1979–1988861
9Гэри Невилл1995– 0000850
10Рей Вилкинс1976–1986843
=Стивен Жерард2000– 00008417

Хамгийн олон гоол оруулсан тоглогчид

#НэрКареерГоол (гараа)Тоглолт бүрт
1Бобби Чарлтон1958–197049 (106)0.4623
2Гэри Лайнекер1984–199248 (80)0.6000
3Жимми Гривес1959–196744 (57)0.7719
4Майкл Овен1998–000040 (89)0.4494
5Том Финней1946–195830 (76)0.3947
=Нэт Лофтхаус1950–195830 (33)0.9091
=Алан Ширер1992–200030 (63)0.4762
8Вивиан Вүдвард1903–191129 (23)1.2609
9Стив Блүмер1895–190728 (23)1.2174
10Дэвид Плат1986–199627 (62)0.4355

Цахим хуудас

 Commons: Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан