Хаант засаг — улсыг засах эрх мэдэл ганц хүний мэдэлд байх төрийн хэлбэр. Удирдагч ганц хүн нь хаан, ван, бэйс, гүн, эзэн хаан, султан, эмир гэх мэт цолтой байж, өв залгамжлан засагладаг.
|
Дэлхий дээрх засаглалын систем |
---|
Хаант засаг бүхий төрийн хэлбэр: | хэмжээгүй эрхт хаант засаг |
бусад системүүд эсвэл тодорхой бус улс төрийн байдал |
|
Мэдээ: 2012 он |
Хэлбэрүүд
Эрх мэдлийн хязгаарлалтаар
- Хэмжээгүй эрхт хаант засаг — хааны эрх хязгаарлаагүй хаант засаг. Одоогийн АНЭУ, Катар, Оман, Саудын Араб улсын төрийн хэлбэр ийм байдаг.
- Үндсэн хуульт хаант засаг — хааны эрх үндсэн хууль, уламжлал, бичигдээгүй ёсын дагуу хязгаарлагдсан хаант засаг. Дотроо хосолмол хаант засаг (одоогийн Марокко, Йордан, Кувейт, зарим тайлбарын дагуу Лихтенштайн, Монакогийн төрийн хэлбэр), парламентын хаант засаг (одоогийн Их Британи, Дани, Шведийнх шиг) гэж хоёр янз байдаг.