Хөнгөн атлетик

Хөнгөн атлетик нь эртнээс нааш хүний суурь хөдөлгөөнүүд болох гүйх, харайх, шидэх зэргийг спортын тогтсон замд оруулсан ба өргөн цар хүрээ бүхий дүрэмтэй болгон, тухайн бие хүний ур чадварыг яг тодорхой харьцуулах ба хэмждэг олон төрөлт спорт юм.

1500 метрийн эмэгтэй гүйгчид
Холын зайн харайлт
110 метрийн саадтай гүйлт
Тулгууртай өндрийн харайлт
Халхалттай гүйлт

Спортын тухай

Хөнгөн атлетик нь бие даасан спортын төрөл юм. Хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож буй тамирчид нь хамгийн өндөр үзүүлэлт буюу амжилтыг гаргаж байж, ялалтад эсвэл шагналт байрт шалгарна. Мөн түүнчлэн хэн нэгний тогтоосон дээд амжилт, эсвэл өөрийн дээд амжилтыг эвдэх нь тамирчдын өмнөө тавьсан зорилго ч байж бас болдог.

Хөнгөн атлетикийн тамирчдын гаргасан амжилтыг хэмжих, түүнийг нь хүлээн зөвшөөрөх дүрэм, нөхцлийг олон улсын тэмцээний дүрмээр нарийн тодорхой зааж өгсөн байх учир тухайн тамирчны амжилтыг дэлхий даяар харьцуулан үзэх боломжтой юм.

Нэрийн гарал

Атлетик гэх үг нь эртний грек хэлний αθλητής атлēтēс буюу монголоор „тэмцээний өрсөлдөгч“ гэсэн утгатай үг юм.[1] Хөнгөн атлетикаас гадна атлетик гэх нэршил нь мөн хүнд атлетикч болон хүчний тамирчинд бас хэрэглэгдэнэ.[1][2]

Тэмцээний төрөл

Тойм

Хөнгөн атлетикийн төрлүүд нь гүйлт, харайлт, шидэлт гэсэн бүлэгт хуваагддаг. Хэдийгээр олон төрөлт нь олон төрлөөс бүрдэх боловч дээрх гурван төрөл үүнд заавал багтдаг

ГүйлтХарайлтШидэлтОлон төрөлт
  Ойрын зайн гүйлт  Дундын зайн гүйлтХолын зайн гүйлтБуухиа гүйлтСаадтай гүйлтХалхалттай гүйлтГудамж/Задгай талбайн гүйлтСпорт алхааөндрийнуртын
100 м
200 м
400 м
800 м
1000 м
1500 м
1 бээрийн гүйлт
3000 м
5000 м
10.000 м
1 цагийн гүйлт
4 × 100 м
4 × 400 м
3 × 800 м (Эм)
3 × 1000 м (Эр)
100 м (Эм)
110 м (Эр)
400 м
3000 м10 км
Хагас марафон
Марафон
100 км
Задгай талбайн гүйлт
Замын спорт алхаа
20 км
50 км
Өндрийн харайлт
Тулгууртай өндрийн харайлт
Уртын харайлт
Гурвын харайлт
Бөөрөнцөг түлхэлт
Зээрэнцэг шидэлт
Дүүгүүр шидэлт
Жад шидэлт
Долоон төрөлт (Эм)
Арван төрөлт (Эр)

Цахим холбоос

 Commons: Хөнгөн атлетик – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Хөнгөн атлетик – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл